Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Батхүү, Д.Зоригт нарт баяртай гэдэг үгийг одоо хэлье, учир нь...

Ардчилсан намд ирээдүй бий. Алдаж болохгүй сайхан боломж ч олон байгаа. Үүнийг харин ухаантай намын ухаантай дарга нар аль эрт анзаарсан болоод ард түмнээс онц дүн аваад эхэлж байна. Ер нь, олон газраас итгэл хүлээлээ. Гэтэл зарим газар АН-ын ирээдүй төгсгөл болов. Тэр тусмаа Өвөрхангай аймгаас сүүлийн хэдэн жил АН өндийхгүй л болов уу. Учир нь, тус аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдож, Өврийн хангай нутагт “эзэн” суусан Г.Батхүү нарын хүмүүс цэг тавилаа. Энэ бол батлагдаагүй үнэн ч байж мэдэх магадлал.
Яагаад гэвэл ард түмний сонголт Г.Батхүү, Д.Зоригт нар биш С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг “сонгосон”, СЕХ баталгаажуулсан, тэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан. Гэтэл Ардчилсан нам “хүч түрж” С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг жийж унагаад, Г.Батхүү, Д.Зоригт нарыг суга татчихлаа. Одоо тэднийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх нь ч тодорхой болов.

“Баяраа өөрөө л уначихсан юм билээ” гэдэг шиг УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшсэн эрхмүүдийн аль алинд нь л “но” байгаа юм билээ. С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж буруутгаж байгаа бол Г.Батхүү, Д.Зоригт нарыг архи тараасан гэж “баталж” буй. Тэр ч байтугай тус нутгийн намыг нь толгойлж явсан “шударга” Т.Хасбаатар өөрийн ах нараа ямар хударгаггүй хандаж байгааг илчилж, иргэдэд тараасан мөнгөн дүнг нь хүртэл нийтэд танилцуулсан биз дээ. Хэрэв түүний хэлж ярьсан цөм гүтгэлэг байсан бол Г.Батхүү мэтийн бурхи зүгээр л гараа хумхиад сууна гэдэг нэг л байж боломжгүй санагдаад байгаа юм. Ер нь, тэгээд сонгуульд мөнгөгүй хүн өрсөлддөггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сонгууль бол ажил хийх мөрийн хөтөлбөрийн уралдаан бус, мөнгөтэй бүлэг хүмүүсийн уралдаан болж хувирсан хойно Өвөрхангайд нэр дэвшсэн хүмүүст хоосон биш гэдгийг захын хүн мэдэх биз.

Тэгээд ч яг үнэндээ ард түмэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг шударга “уралдсан” гэдэгт итгэж өгөхгүй байгаа юм. Ямар сайндаа л цахим ертөнцөөр “Архи тараалаа, тараалаа гэхэд АПУ-гийн Г.Батхүүг яаж гүйцэх вэ, мөнгө тараалаа, тараалаа гэхэд Монгол шуудангийн Д.Зоригтыг яаж барах вэ” гэсэн марзан үгс хамгийн их “LIKE” цуглуулж, сэтгэгдлээр булуулсан “хэлц”-ээр тодорсон байх вэ дээ. Тэгэхээр энэ хоёр эрхэм монголын ард түмэнд тийм ч их нэр хүндтэй, хайрыг нь татсан улстөрч лав биш болох нь батлагдаж байгаа юм. Тийм ч учраас Өвөрхангайн мэргэн сонгогчид уралдааны үзүүр, түрүүнд тэднийг аваачаагүй. Гэтэл Ардчилсан нам шинэчлэл хийж, эхний хоёрыг бус гурав, дөрөвдэхийг нь УИХ-ын гишүүнээр сонгох болоод байна. Өөрөөр хэлбэл түрүү бөхийн бай шагнал, цол хэргэмийг шороотой бөхөд гардуулчихаад хүчээр зөвшөөрүүлж байна. /Шороотой гэж хэлдгийн учир АН-ын хоёр өвдөг шороодож үзээгүй. Батхүүгийн хувьд энэ удаагийн сонгуулийн дүнг хавсайдаж байгаад өөртөө баттай болгож чадвал гурвантаа, Д.Зоригт хоёр удаа УИХ-д сууна. Хамгийн гол нь ямар ч завсаргүйгээр. Харин МАН-ын хоёрын хувьд унаж үзсэн “бөх”. С.Чинзориг 2008 оны сонгуулиар Өвөрхангайд унаж байсан бол Н.Төмөрхүү Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д дэвшиж өвдөг шороодож байсан удаатай/ Батлах ганц үнэн бол энэ бохир үйл явдалд саналаа өгсөн иргэд ямар ч буруугүй. Тэгэхээр хэн буруутай вэ гэсэн хэтэрхий тодорхой асуулт урган гарч ирнэ. Үүний хариулт бол эрх баригчид өөрсдөө... Бүр тодруулбал жирийн иргэний саналыг луйвардсанд олонх буруутай гээд хэлчихвэл миний ард Өвөрхангайнхан бат зогсоно гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Тиймдээ ч Өвөрхангайн иргэд Г.Батхүү, Д.Зоригт нарын дагаар орогсдод ямар дүн тавьж буйг бид сая харлаа. Орон нутгийн сонгуулиар л гэхэд тус намын хэдэн фанатуудаас бусад нь МАН-ыг сонгов. Үнэндээ энэ нь тус нутгийн иргэд Ардчилсан намыг сүүлчийн замд нь үдэж буй хэрэг бөгөөд тэдний чин сэтгэлийн сонголт. Тэгэхээр маш товчхондоо Г.Батхүү, Д.Зоригт нар төрийн ордны тусгаар өрөөнд тийм ч олон жил тухлахгүй нь тодорхой боллоо. Тийм учраас ирэх сонгуульд тойргоо сольж нэр дэвших боломж тэдэнд бий. Гэхдээ л цахим ертөнцийн сэтгэгдлүүд, олон түмний хандлагаас харахад тэдэнд аль эрт “Бака” гэж хэлэхэд хэдийнэ бэлэн болжээ.

Гэхдээ л Ардчилсан нам нэг “шинэ” санаа бодож олох нь гарцаагүй. Харин Г.Батхүү, Д.Зоригт нарыг олны хүчээр, намын нөлөөгөөр УИХ-д оруулсан ач ивээлийг хариулахын тулд хойшид АПУ-гийн “босс” ашиг хувиасаа ахиухан “юм” намдаа өргөвөл, банкны хаалгыг үүрд хааж, багаггүй зүйл халаасандаа чихсэн хэмээн яригддаг Д.Зоригт намынхаа төлөө хадгаламжаа нимгэлбэл ирэх сонгуулиар намын нэрээр УИХ-д нэр дэвшиж, зөөлөн суудал дахин дөрвөн жил суух боломж олдох биз. Дээрээс нь СЕХ, хууль шүүхийн байгууллагыг энэ удаагийнх шиг сайн “тархидах” шаардлагатай болно. Энэ л тэдэнд үлдэж байгаа цор ганц боломж, хонгилийн үзүүр дэх гэрэл болж байна. Харин тодорхой байгаа зүйл гэвэл Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайн сонгогчдыг хэзээ ч тархидаж чадахгүй. Учир тэд Ардчилсан намыг хоёрхон хоногийн өмнө сүүлчийн замд нь үдчихсэн.

Г.Баатар
0 Сэтгэгдэл
bitgii shaagaad baiy muu mah namiin golig mine alanshvv chamag
ene2 ywakhgvi arail dendvvv ene Batkhvv chn tomorkhvvd Tumurood bgaa gsen shdee chimeegvi bhgvi bol hoolnoos chn salgaad haychah ni shvv geed bgaa gsen tgeed Tumurkhvv dugarch chadhgv bgaaa gsen Chinzorigiig bol chadahgvil dee akhij hzeech AH-UW-khangaigaas garahgvi kharjil bgaara
tiishdee ard tumnee hundleh heregtei shdee muusain yumnuud
Хамгийн их уншсан