Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Хөвсгөл аймагт Ардчилсан нам яллаа
Хөвсгөл аймагт Ардчилсан нам иргэд сонгогчдийн 53.54 хувийн санал авч ялалт байгуулсанаа өнөөдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөнд зарлалаа. Энэ талаар Хөвсгөл аймгийн Ардчилсан намын Сонгуулийн штабын дарга Д.Амарбаясгалан, намын жагсаалтаар нэр дэвшигч П.Отгон-Очир, Ч.Ганбаатар, О.Баатар, З.Дарьсүрэн нар хэвлэлийн хурал хийлээ.
Хөвсгөл аймгийн сонгуулийн штабын дарга Д.Амарбаясгалан “Хөвсгөл аймгийн Ардчилсан нам аймгийн ИТХ-ын сонгуульд 41, сумын ИТХ-ын сонгуульд 502 хүнийг дэвшүүлсэн байна. Үүнээс аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр тойрогт 15, жагсаалтаар 3 суудал нийтдээ 18 суудал авлаа. Аймгийн хэмжээнд Ардчилсан нам 22 сумаас Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Их-Уул, Тосонцэнгэл, Улаан-Уул, Ханх, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган гэсэн 13 ялалт байгууллаа. Мөн Рашаант, Цагаан-Үүр, Цагааннуур сумдад эвсэж ардчилсан засаг байгуулахаар болж байна. Түүнчлэн аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Сонгуулийн хууль зөрчиж, санал худалдаж авах зэрэг хэд хэдэн ноцтой үйлдэл гаргасан. Тийм учраас 7-8 тойрогт шүүхдэнэ” гэсэн юм.
Энэ үеэр Ардчилсан намын жагсаалт тэргүүлж буй П.Отгон-Очир Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргийн хороо байгуулагдсан цагаасаа хууль зөрчиж нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийг бүртгээгүй. Сонгогчдийн санал өгүүлэх тал дээр ажиллаагүй. МАН мөрийн хөтөлбөртөө тусгагдаагүй зүйлийг иргэд сонгогчдод амласан. Мөн багш нарт компьютер, өгнө гэж амлалт өгсөн. Хөвсгөл аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сонгуулийн өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ удаа дараа Ардчилсан намыг гүтгэн, доромжилсон. УИХ-ын гишүүнээрээ түрий барьж иргэдэд гэр тарааж, 300 оюутныг тэтгэлэгт хамруулсан. Харин Ардчилсан намын хувьд шударгаар өрсөлдөж, ард түмнээ хүндэтгэж сонгуульд оролцсон хэмээн мэдэгдлээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр МАН-аас нэр дэвшигчХанх суманд иргэд сонгогчдын саналыг шууд татах зорилгоор хил нэвтрэх 300 цагаан хуудсыг иргэдэд үнэгүй тараасан. Баянзүрх суманд баяр наадам зохион байгуулж, ивээн тэтгэсэн. Цагаан-Уул суманд өөрийн хөрөнгөөр үнэгүй сургууль тохижуулсан. Иргэдэд түлээний мөнгө өгнө гэж амласан. Иргэдийн саналыг мөнгөөр худалдан авч байхдаа баригдсан зэрэг олон зөрчил МАН гаргасан гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Түүнчлэн Мөрөнгийн төвийн зургаан баг тус бүр дээр 140-300 хүртэл санал хүчингүй болсон зэрэг асуудлыг хөндлөө.
Хөвсгөл аймагт Ардчилсан нам иргэд сонгогчдийн 53.54 хувийн санал авч ялалт байгуулсанаа өнөөдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөнд зарлалаа. Энэ талаар Хөвсгөл аймгийн Ардчилсан намын Сонгуулийн штабын дарга Д.Амарбаясгалан, намын жагсаалтаар нэр дэвшигч П.Отгон-Очир, Ч.Ганбаатар, О.Баатар, З.Дарьсүрэн нар хэвлэлийн хурал хийлээ. Хөвсгөл аймгийн сонгуулийн штабын дарга Д.Амарбаясгалан “Хөвсгөл аймгийн Ардчилсан нам аймгийн ИТХ-ын сонгуульд 41, сумын ИТХ-ын сонгуульд 502 хүнийг дэвшүүлсэн байна. Үүнээс аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр тойрогт 15, жагсаалтаар 3 суудал нийтдээ 18 суудал авлаа. Аймгийн хэмжээнд Ардчилсан нам 22 сумаас Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Их-Уул, Тосонцэнгэл, Улаан-Уул, Ханх, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган гэсэн 13 ялалт байгууллаа. Мөн Рашаант, Цагаан-Үүр, Цагааннуур сумдад эвсэж ардчилсан засаг байгуулахаар болж байна. Түүнчлэн аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Сонгуулийн хууль зөрчиж, санал худалдаж авах зэрэг хэд хэдэн ноцтой үйлдэл гаргасан. Тийм учраас 7-8 тойрогт шүүхдэнэ” гэсэн юм.

0 Сэтгэгдэл