Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Сонгуулийн дараа
Сонгуулиар амьсгалсан энэ оны сүүлийг мушгисан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бүрдүүлэх сонгууль дуулиан шуугиан ихтэй байна. Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдахаас эхлээд хэрүүл, маргаанаар дүүрэн байв. Үүнийг залгуулаад тэр ч тойргийн хороо манай намыг бүртгэсэнгүй гэсэн гомдол, санал, жагсаалт, суулт, өлсгөлөн үргэлжилж байдал улам ширүүссэн. Намууд, нэр дэвшигчид бие биеэ дайрч, давшилж, гүтгэж, доромжилж хамгийн бохир аргуудыг нь хэрэглэн улайрцгааж байв. Харин 14 хоног сонгогчдыг элдэв хар мэдээллээр дарамталсан нэр дэвшигчид түүн шигээ цэвэр өрсөлдсөнгүй бололтой. Санал хураалтын үед мөнгө, түлээ, нүүрс тарааж байсан гэсэн мэдээлэл тасралтгүй ирсэн. Гэвч бодит мэдээлэл хэд байсан нь мэдэгдээгүй.
Сонгогчдыг залхтал хэрэлдсэн эрхэм нэр дэвшигч, улс төрийн намуудыг төлөөллөө болгон сонгох хүсэл харин иргэдэд тийм ч их байсангүй. Хөдөөний иргэд яаж сонгууль өгөх бол, ирц хүрэхгүй нь гэсэн таамаг, таавар даанч хол зөрөв. Харин хотынхон сонгуульдаа идэвхгүй оролцож, ирцэндээ хүрэхгүй, ганц хоёрхон хүний саналаар дутаж, хүчингүй болсон тойрог нэг биш байгаа. Улсын хэмжээнд 2010 хэсгийн хороонд санал авснаас урьдчилсан мэдээгээр 215-д нь ирц хүрээгүй гэдгээс үүнийг ойлгож болохоор. Ер нь, жил ирэх тусам сонгууль өгөх иргэдийн идэвх, ирц буурсаар ирсэн судалгаа ч бий. Ямар ч байсан бүтэн жил тойрон “сонгууль” гэдэг үгтэй шадарласан монголчууд залхаж эхэлсний нэг жишээг энэ удаагийн орон нутгийн сонгууль харууллаа.
Ялсан ч ялагдав
Хороо, баг бүрийн сонгуулийн тойрогт өрсөлдөгч эрхмүүдээс хууль зөрчсөн нь ч цөөнгүй байна. Цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй нь. Жишээлбэл, Дундговь аймагт нэр дэвшиж өрсөлдөөд ялалт байгуулсан дөрвөн хүнийг хасахаар болжээ. МАН-аас нэр дэвшсэн аймгийн Засаг дарга Д.Чандмань болон нэр дэвшигч С.Буджав, Ж.Мөнхчулуун, АН-аас нэр дэвшигч н.Баасанхүү нарыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн хасахаар болсон байна. Тэднийг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, шашны холбогдолтой эд зүйлс сурталчилгаандаа ашигласан гэж үзжээ. Мөн МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад байсан Мөнгөнцоож, Дэжид, Амгалан нарыг хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлсэн аж. Ингээд Дундговь аймагт ялалт байгуулаад байсан МАН-ын хувьд алга урвуулахын хооронд цөөнх болж мэдэхээр байдалд оржээ. Одоогоор 35 суудлын 14-ийг АН аваад байгаа бол хасагдсан хүмүүсийн оронд дараагийн нэр дэвшигч орж ирснээр олонхи нь цөөнх болж ч магадгүй нь. Сүхбаатар, Хөвсгөл аймагт ч гэсэн хууль зөрчсөн үйлдэл гарсан тухай мэдээлэл байгаа юм. Гэвч аль намын хэн ийнхүү буруутаад буй нь тодорхойгүй байна.
Засаг дарга нарын нэр тодорч эхэллээ
Ялсан нам засаг барьдаг нь жам ёсных. Орон нутагтаа ялалт байгуулсан намаас Засаг даргаа томилох учиртай. Сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо хараахан зарлаагүй байгаа ч Засаг дарга нарын нэр яригдаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил орон нутгаа авч явсан эрхмүүдээс цөөнгүй нь дараагийн дөрвөн жилд дахин засаг барьж магадгүй гэнэ. Тухайлбал, Сүхбаатар аймагт үнэмлэхүй ялалт авчирсан Засаг дарга Ж.Батсуурь лавтайяа дахин томилогдоно. Түүн шиг Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул гэх мэт Засаг даргаар ажиллаж байгаад нам нь олонхийн санал авсан тойрогт өөр хөндлөнгийн хэн нэгнийг оруулж ирэхгүй бололтой.
Ялсан баатрууд гавьяагаа үнэлүүлэх нь зүй ёсны хэрэг. АН Архангай аймагт олон суудал авч чадсан учир ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүн асан С.Ламбаа тэргүүлэх сураг дуулдав. Мөн түүхэндээ анх удаа улааныг цэнхэртүүлж чадсан Төв аймгийн Засаг даргаар До.Ганболд томилогдох нь бололтой.
Тэрээр 1996-2000 оны үед УИХ-ын гишүүн, дэд дарга байсан. Гэхдээ сүүлийн үед улс төрөөс жаахан зай барьсан АН-ын До.Ганболд ийнхүү Төв аймгийн удирдан чиглүүлэх үүрэг хүлээж авах юм байна. Баянхонгор аймагт мөн 31 суудлын 18-ыг өөрийн болгосон АН-ын дарга Д.Жаргалсайхан Засаг дарга болох мэдээлэл бий. Өнгөрсөн дөрвөн жил намын дарга байсан тэрээр гавьяат жүжигчин Д.Сосорбарамын дүү нь юм.
Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын хувьд Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа С.Бүрэнбатыг томилох тухай мэдээлэл бий. Хөвсгөл аймагт маргаантай болж, аль аль нь одоогоор олонхи боллоо гэж үзэхгүй тэнцсэн гэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймгийн Засаг даргад зүтгээд үзэх сураг гарав. Ерөнхийдөө намаа ялуулсан Засаг дарга болон намын дарга нар ирэх дөрвөн жил орон нутагтаа засаглах дүр зураг энэ удаад өөрчлөгдөхгүй нь.
Хариугаа авав
УИХ-ын сонгуулийн үр дүн сонгогчдод багагүй нөлөө үзүүлсэн нь ажиглагдав. Хууль зөрчсөн гэх хүмүүс парламентад сууж, зарим нь хууль зөрчин байж орж ирэхээр болоод байгаад иргэд таагүй хандаж буй. Увсын тойрогт туслах, бие төлөөлөгч нь мөнгө тараасан баримт бичлэгээр тогтоогдчихоод байхад бидэнд хамаагүй гэж сууж буй эрхмүүд бий. Ийн хууль зөрчин байж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгогчид орон нутгийн сонгуулиар хариугаа авлаа. Олон жилийн турш МАН-ыг дэмжсэн Увс аймгийнхан энэ удаад АН-ыг сонгов. Үүнийг эсрэгээр нь Өвөрхангай аймагт харууллаа. Архи, мөнгө тараасан гэх мэтээр олон сар шүүхээр заргалдсан Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж МАН бүхэл бүтэн аппаратаараа хөдөлж, жагсаал тэмцэл болсон. Харин тэдний ингэж улайран зүтгэж байгаад өвөрхангайчууд дүгнэлт хийж орон нутгийн эрх мэдлийг МАН-д атгуулахаар шийдлээ. Энэ бол сонгогч түмнийг дорд үзэж, басамжилсны хариу гэлтэй.
Сонгууль тойрсон элдэв маргаан, зөрчил нэг хэсэгтээ яригдаж, он гартал шүүх, зарга үргэлжлэх төлөвтэй. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг бол дараагийн сонгууль ч хаяанд иржээ. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ч дуулдаад эхэллээ.
Сонгуулиар амьсгалсан энэ оны сүүлийг мушгисан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бүрдүүлэх сонгууль дуулиан шуугиан ихтэй байна. Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдахаас эхлээд хэрүүл, маргаанаар дүүрэн байв. Үүнийг залгуулаад тэр ч тойргийн хороо манай намыг бүртгэсэнгүй гэсэн гомдол, санал, жагсаалт, суулт, өлсгөлөн үргэлжилж байдал улам ширүүссэн. Намууд, нэр дэвшигчид бие биеэ дайрч, давшилж, гүтгэж, доромжилж хамгийн бохир аргуудыг нь хэрэглэн улайрцгааж байв. Харин 14 хоног сонгогчдыг элдэв хар мэдээллээр дарамталсан нэр дэвшигчид түүн шигээ цэвэр өрсөлдсөнгүй бололтой. Санал хураалтын үед мөнгө, түлээ, нүүрс тарааж байсан гэсэн мэдээлэл тасралтгүй ирсэн. Гэвч бодит мэдээлэл хэд байсан нь мэдэгдээгүй.Сонгогчдыг залхтал хэрэлдсэн эрхэм нэр дэвшигч, улс төрийн намуудыг төлөөллөө болгон сонгох хүсэл харин иргэдэд тийм ч их байсангүй. Хөдөөний иргэд яаж сонгууль өгөх бол, ирц хүрэхгүй нь гэсэн таамаг, таавар даанч хол зөрөв. Харин хотынхон сонгуульдаа идэвхгүй оролцож, ирцэндээ хүрэхгүй, ганц хоёрхон хүний саналаар дутаж, хүчингүй болсон тойрог нэг биш байгаа. Улсын хэмжээнд 2010 хэсгийн хороонд санал авснаас урьдчилсан мэдээгээр 215-д нь ирц хүрээгүй гэдгээс үүнийг ойлгож болохоор. Ер нь, жил ирэх тусам сонгууль өгөх иргэдийн идэвх, ирц буурсаар ирсэн судалгаа ч бий. Ямар ч байсан бүтэн жил тойрон “сонгууль” гэдэг үгтэй шадарласан монголчууд залхаж эхэлсний нэг жишээг энэ удаагийн орон нутгийн сонгууль харууллаа.
Ялсан ч ялагдав
Хороо, баг бүрийн сонгуулийн тойрогт өрсөлдөгч эрхмүүдээс хууль зөрчсөн нь ч цөөнгүй байна. Цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй нь. Жишээлбэл, Дундговь аймагт нэр дэвшиж өрсөлдөөд ялалт байгуулсан дөрвөн хүнийг хасахаар болжээ. МАН-аас нэр дэвшсэн аймгийн Засаг дарга Д.Чандмань болон нэр дэвшигч С.Буджав, Ж.Мөнхчулуун, АН-аас нэр дэвшигч н.Баасанхүү нарыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн хасахаар болсон байна. Тэднийг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, шашны холбогдолтой эд зүйлс сурталчилгаандаа ашигласан гэж үзжээ. Мөн МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад байсан Мөнгөнцоож, Дэжид, Амгалан нарыг хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлсэн аж. Ингээд Дундговь аймагт ялалт байгуулаад байсан МАН-ын хувьд алга урвуулахын хооронд цөөнх болж мэдэхээр байдалд оржээ. Одоогоор 35 суудлын 14-ийг АН аваад байгаа бол хасагдсан хүмүүсийн оронд дараагийн нэр дэвшигч орж ирснээр олонхи нь цөөнх болж ч магадгүй нь. Сүхбаатар, Хөвсгөл аймагт ч гэсэн хууль зөрчсөн үйлдэл гарсан тухай мэдээлэл байгаа юм. Гэвч аль намын хэн ийнхүү буруутаад буй нь тодорхойгүй байна.
Засаг дарга нарын нэр тодорч эхэллээ
Ялсан нам засаг барьдаг нь жам ёсных. Орон нутагтаа ялалт байгуулсан намаас Засаг даргаа томилох учиртай. Сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо хараахан зарлаагүй байгаа ч Засаг дарга нарын нэр яригдаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил орон нутгаа авч явсан эрхмүүдээс цөөнгүй нь дараагийн дөрвөн жилд дахин засаг барьж магадгүй гэнэ. Тухайлбал, Сүхбаатар аймагт үнэмлэхүй ялалт авчирсан Засаг дарга Ж.Батсуурь лавтайяа дахин томилогдоно. Түүн шиг Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул гэх мэт Засаг даргаар ажиллаж байгаад нам нь олонхийн санал авсан тойрогт өөр хөндлөнгийн хэн нэгнийг оруулж ирэхгүй бололтой.
Ялсан баатрууд гавьяагаа үнэлүүлэх нь зүй ёсны хэрэг. АН Архангай аймагт олон суудал авч чадсан учир ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүн асан С.Ламбаа тэргүүлэх сураг дуулдав. Мөн түүхэндээ анх удаа улааныг цэнхэртүүлж чадсан Төв аймгийн Засаг даргаар До.Ганболд томилогдох нь бололтой.
Тэрээр 1996-2000 оны үед УИХ-ын гишүүн, дэд дарга байсан. Гэхдээ сүүлийн үед улс төрөөс жаахан зай барьсан АН-ын До.Ганболд ийнхүү Төв аймгийн удирдан чиглүүлэх үүрэг хүлээж авах юм байна. Баянхонгор аймагт мөн 31 суудлын 18-ыг өөрийн болгосон АН-ын дарга Д.Жаргалсайхан Засаг дарга болох мэдээлэл бий. Өнгөрсөн дөрвөн жил намын дарга байсан тэрээр гавьяат жүжигчин Д.Сосорбарамын дүү нь юм.
Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын хувьд Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа С.Бүрэнбатыг томилох тухай мэдээлэл бий. Хөвсгөл аймагт маргаантай болж, аль аль нь одоогоор олонхи боллоо гэж үзэхгүй тэнцсэн гэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймгийн Засаг даргад зүтгээд үзэх сураг гарав. Ерөнхийдөө намаа ялуулсан Засаг дарга болон намын дарга нар ирэх дөрвөн жил орон нутагтаа засаглах дүр зураг энэ удаад өөрчлөгдөхгүй нь.
Хариугаа авав
УИХ-ын сонгуулийн үр дүн сонгогчдод багагүй нөлөө үзүүлсэн нь ажиглагдав. Хууль зөрчсөн гэх хүмүүс парламентад сууж, зарим нь хууль зөрчин байж орж ирэхээр болоод байгаад иргэд таагүй хандаж буй. Увсын тойрогт туслах, бие төлөөлөгч нь мөнгө тараасан баримт бичлэгээр тогтоогдчихоод байхад бидэнд хамаагүй гэж сууж буй эрхмүүд бий. Ийн хууль зөрчин байж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгогчид орон нутгийн сонгуулиар хариугаа авлаа. Олон жилийн турш МАН-ыг дэмжсэн Увс аймгийнхан энэ удаад АН-ыг сонгов. Үүнийг эсрэгээр нь Өвөрхангай аймагт харууллаа. Архи, мөнгө тараасан гэх мэтээр олон сар шүүхээр заргалдсан Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж МАН бүхэл бүтэн аппаратаараа хөдөлж, жагсаал тэмцэл болсон. Харин тэдний ингэж улайран зүтгэж байгаад өвөрхангайчууд дүгнэлт хийж орон нутгийн эрх мэдлийг МАН-д атгуулахаар шийдлээ. Энэ бол сонгогч түмнийг дорд үзэж, басамжилсны хариу гэлтэй.
Сонгууль тойрсон элдэв маргаан, зөрчил нэг хэсэгтээ яригдаж, он гартал шүүх, зарга үргэлжлэх төлөвтэй. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг бол дараагийн сонгууль ч хаяанд иржээ. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ч дуулдаад эхэллээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























