Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна
Парламентын сонгуулийн үеэр хууль зөрчсөн тухай маргаантай асуудлууд одоо л шийдэгдэж цэгцрэх нь. Увс, Өвөрхангай аймгийн тойрогт Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг орон нутгийн хууль хяналтынхан шалгаж, тогтоосон. Нэгэнт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гэх хүмүүс нь хуулийн дагуу бус хувийн ашиг сонирхлоо дээдлэн, сонгогчдын саналыг худалдан авах арга зам сонгож, өрсөлдсөн гэдэг нь тодорхой болчихоод байна. Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг ялалт байгууллаа хэмээн зарласан сонгуулийн тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, дараагийн хүмүүсийг буюу АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүүг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болоод буй. Тэгвэл Увс аймгийн тойрогт үүссэн асуудлыг өнгөрөгч долоо хоногт шүүх хянан хэлэлцээд МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг гишүүнээс нь эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, тойргийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцсон аж. Ингэснээр тэднийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн үг. Шүүх хуралд нэхэмжлэгч АН-ыг төлөөлж Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, өмгөөлөгч н.Лхагважав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.Энэбиш, н.Нацагдорж, мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгч н.Хаш-Эрдэнэ, н.Батжаргал, н.Хишигбаатар нар оролцжээ. Мөн СЕХ-г хариуцагчаар татсан байна. Гэвч сонгуулийн төв байгууллагыг төлөөлөх хүн биечлэн оролцож чадахгүйгээ мэдэгдсэн тул тайлбараа бичгээр өгсөн байна.
МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэдний шадар туслах, ухуулагч нар Сонгуулийн тухай хууль зөрчин сонгогчдод бэлэн мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасан талаархи баримтууд хэвлэл мэдээллээр цацагдсан. Эдгээр баримт нь өдгөө ч сонины шарласан хуудас, цахим хуудсуудад хадгалагдсаар байгаа. Тэрхүү баримтуудыг прокурор, шүүхийн байгууллага хянаад хууль зөрчсөн гэдгийг нь тогтоожээ. Тиймээс УИХ-ын сонгуулын 15 дугаар тойргийн хорооны өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд үйлдсэн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Өмнө нь УИХ-ын гишүүний тангараг өргөсөн л бол эгүүлэн татах гэсэн ойлголт байгаагүй. Харин шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тараасан, төрийн албан хаагч, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан бол тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахаар заасан. Мөн нэр дэвшигч ялалт байгуулж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хойно гэм буруутай нь тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгож, 30-аас дээш хувийн санал авсан дараагийн нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр тусгасан байгаа. Иймээс 30-аас дээш хувийн санал авсан дараагийн хүмүүс нь АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар юм. Гэвч Увс аймгийн тойргийн хороо татан буугдсан учир дээрх хүмүүсийг ялсанд тооцож, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах асуудлыг орон нутагтаа шийдэж чадахгүй. Харин сонгуулийн төв байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд дээрх асуудлыг нэг тийш болгох гэнэ. Энэхүү хурал нь магадгүй энэ долоо хоногт болох биз.
Асуудал үүгээр дуусахгүй нь. МАН-аас нэр дэвшигчдийн булхайтай, будлиантай үйлдлийг гардан гүйцэтгэсэн хүмүүст хариуцлага тооцох шүүх хурал эцэслээгүй байгаа. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарт хууль зөрчсөн үйлдлийнх нь шанг хүртээх юм. Тэднийг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгасан. Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэж шийдвэр гаргавал хуулийн дагуу 6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох аж.
Хэтэвчин дэх мөнгө нь багтаж ядаад сонгогчдод тараасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын ач буянаар Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран тэргүүтэй зургаан хүн ял авахад хүрээд байна. УИХ-ын гишүүн болсон хоёр эрхэм суудлаа тавьж өгч, харин гар хөл бологсод нь аавын хаалга татах нь.
ÀØÃ¯É ÀØÃ¯É
Ashgui yag ingej shiidegeesei , olon hun husej baigaa, tor tomor nuuree haruulah bolson neg ih nairsan ah duu amrag sadan ariin haalga yarisan humuus mongoliin toroor duuren bdagiig boliulah heregtei
АН-ын дарга алтанхуяг хүч хүрэх үү?
Яахав яахав их мөнгөтэй хүмүүс тэрүүгээрээ амьдрахгүй юу. Монгол Улсад энэ хавраас хойш хууль хэрэгждэг болсон гэдгийг мэдэж аваг. МАН эрх барьж байхдаа дарга мэдэтнүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс, МАН-ын томцуулд хууль үйлчлэхгүй гэдэг байсан цаг ард хоцорсон.
Парламентын сонгуулийн үеэр хууль зөрчсөн тухай маргаантай асуудлууд одоо л шийдэгдэж цэгцрэх нь. Увс, Өвөрхангай аймгийн тойрогт Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг орон нутгийн хууль хяналтынхан шалгаж, тогтоосон. Нэгэнт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гэх хүмүүс нь хуулийн дагуу бус хувийн ашиг сонирхлоо дээдлэн, сонгогчдын саналыг худалдан авах арга зам сонгож, өрсөлдсөн гэдэг нь тодорхой болчихоод байна. Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг ялалт байгууллаа хэмээн зарласан сонгуулийн тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, дараагийн хүмүүсийг буюу АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүүг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр болоод буй. Тэгвэл Увс аймгийн тойрогт үүссэн асуудлыг өнгөрөгч долоо хоногт шүүх хянан хэлэлцээд МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг гишүүнээс нь эгүүлэн татах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тойргийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцсон аж. Ингэснээр тэднийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн үг. Шүүх хуралд нэхэмжлэгч АН-ыг төлөөлж Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, өмгөөлөгч н.Лхагважав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.Энэбиш, н.Нацагдорж, мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгч н.Хаш-Эрдэнэ, н.Батжаргал, н.Хишигбаатар нар оролцжээ. Мөн СЕХ-г хариуцагчаар татсан байна. Гэвч сонгуулийн төв байгууллагыг төлөөлөх хүн биечлэн оролцож чадахгүйгээ мэдэгдсэн тул тайлбараа бичгээр өгсөн байна.
МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэдний шадар туслах, ухуулагч нар Сонгуулийн тухай хууль зөрчин сонгогчдод бэлэн мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасан талаархи баримтууд хэвлэл мэдээллээр цацагдсан. Эдгээр баримт нь өдгөө ч сонины шарласан хуудас, цахим хуудсуудад хадгалагдсаар байгаа. Тэрхүү баримтуудыг прокурор, шүүхийн байгууллага хянаад хууль зөрчсөн гэдгийг нь тогтоожээ. Тиймээс УИХ-ын сонгуулын 15 дугаар тойргийн хорооны өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд үйлдсэн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Өмнө нь УИХ-ын гишүүний тангараг өргөсөн л бол эгүүлэн татах гэсэн ойлголт байгаагүй. Харин шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө, эд зүйл тараасан, төрийн албан хаагч, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан бол тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахаар заасан. Мөн нэр дэвшигч ялалт байгуулж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хойно гэм буруутай нь тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгож, 30-аас дээш хувийн санал авсан дараагийн нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр тусгасан байгаа. Иймээс 30-аас дээш хувийн санал авсан дараагийн хүмүүс нь АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар юм. Гэвч Увс аймгийн тойргийн хороо татан буугдсан учир дээрх хүмүүсийг ялсанд тооцож, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах асуудлыг орон нутагтаа шийдэж чадахгүй. Харин сонгуулийн төв байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд дээрх асуудлыг нэг тийш болгох гэнэ. Энэхүү хурал нь магадгүй энэ долоо хоногт болох биз.
Асуудал үүгээр дуусахгүй нь. МАН-аас нэр дэвшигчдийн булхайтай, будлиантай үйлдлийг гардан гүйцэтгэсэн хүмүүст хариуцлага тооцох шүүх хурал эцэслээгүй байгаа. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарт хууль зөрчсөн үйлдлийнх нь шанг хүртээх юм. Тэднийг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгасан. Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэж шийдвэр гаргавал хуулийн дагуу 6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох аж.
Хэтэвчин дэх мөнгө нь багтаж ядаад сонгогчдод тараасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын ач буянаар Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран тэргүүтэй зургаан хүн ял авахад хүрээд байна. УИХ-ын гишүүн болсон хоёр эрхэм суудлаа тавьж өгч, харин гар хөл бологсод нь аавын хаалга татах нь.
Э.Мөнгөнбаяр
0 Сэтгэгдэл
2012.11.29
2012.11.29
2012.11.29
2012.11.26
























