ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Цогдоржийн Бавуудоржийг төр соёрхлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх
тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе.
Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай.
Өнөөдөр энэ төрийн соёрхлыг хүртэж буй Бавуудорж маань “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан юм. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулснаараа Бавуудорж онцгой ялгардаг гэдгийг хэлье.

Мөн математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр бас Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье.
Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе.
Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээхтухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.

0 Сэтгэгдэл