Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.ХҮРЭЛБААТАР: ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИДНИЙ ТАЛД ГАРСАН
УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авсан хэмээн тус аймгийн Ардчилсан нам үзэж шүүхэд өгөөд байсан. Шүүх хурал хоёр удаа хойшилж, өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодрууллаа.
 
-Шүүхээс Б.Чойжилсүрэн та хоёрыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах шийдвэр гаргасан гэх юм. Энэ үнэн үү. Шүүхийн шийдвэр яг юу гэж гарсан юм бэ?
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн 15 дугаар тойргийн хороонд гарсан маргаантай холбоотойгоор Увс аймгийн АН шүүхэд хандсан. Шүүх хурал энэ сарын 22-нд болж, 10 гаруй цаг үргэлжлэн аймгийн АН-аас гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Харамсалтай нь, шөнийн 01.00 цагт шүүх хурал дуусч байхад бидний эсрэг шийдвэр гарсан мэтээр өглөөний 07.00 цагийн үед цахим хуудсуудад мэдээ бичсэн байсан. Шүүхийн шийдвэрийг өөрсдийнх нь талд гаргасан мэтээр тайлбарлаж чаддаг хүмүүс байх юм. Өнгөрсөн гурван сарын турш Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын талаар ор үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг байнга гарлаа. Гаргаагүй шийдвэрийг гаргасан мэтээр бичиж байгаад үнэхээр харамсч байна.   
-Аймгийн АН ямар асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар?
-Нэхэмжлэлдээ хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нэрсийн жагсаалтаас хасах, хоёрдугаарт, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ гишүүн болгосон тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох.
-Танай намынхан энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Ард түмний саналыг баталгаажуулсан шийдвэр гаргасан байна гэсэн. Худал юм үнэн, үнэн нь худал болдог энэ цагт ялалтыг авчирсанд манай бүлгийн гишүүд баяртай байна билээ.
-Гомдол гаргагч тал дахин давж заалдах боломжтой юу?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч, хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгосон шийдвэрийг чихээрээ сонссон.
-Та хоёрыг цэвэрхэн үлдээд туслахуудаа хэрэгт унагалаа гэсэн яриа ч түгсээр байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би гурван туслахтай. Нэг нь Увс аймгийн Улаангом хотод, нөгөө нь тус аймгийн Өмнөговь суманд, гурав дахь нь хотод бий. Энэ гурван хүнтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Үүнийг шүүхийн шийдвэрийг хүртэл өөрчлөн  ярьж байгаа хүмүүсийн хийж буй ажил гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ талаар хэн бичээд байгааг олъё гэж огтхон ч бодохгүй байна. Үнэн мөн нь хэзээ нэгэн цагт тодорхой болно.
-СЕХ Д.Батхүү, Э.Зоригт нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байна?
-Өвөрхангайн тойргийн маргаан эцэслэн шийдэгдээгүй. Улсын Дээд шүүхэд хандсан. Шийдвэр гараагүй байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэдэг юу л бол доо. Хоёрдугаарт, ард түмний сонголтыг яах юм. Үндсэн хуулийг уландаа гишгэх хэрэг үү. Эрх баригч нам нь дандаа ялж байдаг Зимбабве, Африк, Хойд Солонгос, Куба зэрэг улс байдаг. Учир нь тэнд эрх баригчид нь улсаа удирддаг болохоор хүчтэй өрсөлдөгчийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй. Янз бүрийн шалтгаан хэлж байгаад хасчихдаг. Манайх үүнтэй адил биш биз дээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
yu gej uuriiguu umuuruud bgaan be... turiin erhiig huuli busaar avah gesen geed shalgaach...
Энэ одоохүний ярьсан юм, бичсэн юмыг ойлгодоггүй тэнэг юм байх даа. Мөнгө идэхээс өөр юм мэдэхгүй тэнэг амьтан л даа, зайлуул. Хэнд ч, МАН-даа ч хэрэггүй амьтан. Зөвхөн энд тэндээс мөнгө луйвардаж намдаа өгөх, УИХ-д нэг суудал эзлээд сууж байхад нь л хэрэгтэй тэнэг амьтан. Улаан луйварчин.
ОЙЛГОЛОО МӨНГӨ ТАРААЖ УИХын ГИШҮҮН БОЛЖ БОЛОХ ЮМ БАЙНА
ОЙЛГОЛОО МӨНГӨ ТАРААЖ УИХын ГИШҮҮН БОЛЖ БОЛОХ ЮМ БАЙНА
энэ чинь харин тэнэг гар уу, үгүй юу. МАН-гарын гишүүн болохоор аргагүй ч юм уу
Энэ ёстой тэнэг гар юм аа. Улсын хөрөнгө идэж уухаас өөрийг мэдэхгүй тэнэг амьтан ч юуугаа ч мэдэх вэ дээ. Сонгуулийн тойргийн хорооны нэгдүгээр заалтыг хүчингүй болголоо гээд байхад бидний талд гарсан гэж юугаа ярьдаг байна аа. Сангийн яамны хөрөнгийг идсээр байгаад бүр сагачихсан юм байна л даа.
Хамгийн их уншсан