Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
С.Чинзориг өлсгөлөн зарлахад бэлэн гэв
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа юм байна. Тэд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялсан ч шүүхийн шийдвэрээр ялагдал хүлээчихээд буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудлаар хуралдаж байгаа юм. АН-аас энэ тойрогт нэр дэвшиж, тэдэнтэй өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын хувьд тэднийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн. Харин Өвөрхангай аймгийн Анхан шатны шүүхээс С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тэдний УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон. Тиймээс СЕХ-ноос Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тэдний нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй. УИХ-ын Тамгын газраас ирэх пүрэв гаригт тангараг өргүүлэхээр бэлтгээд байгаа нь ч нууц биш болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж С.Чинзориг өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Түүнээс энэ талаар тодруулахад, “Би өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө хууль бус шийдвэрийн эсрэг өлсгөлөн зарлана гэж хэлсэн юм. Үүнийг хүмүүс хүлээж авсан байх. Би үнэхээр өлсгөлөн зарлахад бэлэн байна. Г.Батхүү, Д.Зоригт нар ичихгүй бол би ч ичихгүй” хэмээсэн юм. Харин Н.Төмөрхүүгийн хувьд төдийлэн хэвлэлийнхний нүдэнд өртөхгүй байгаа юм.
Mash unen yum helsen bna toriin mongo ih idsen ter n bagdaad dahin ideh geed ulaaraad baigaa yum bna l daa odoo bolio bolno shuu dee
Болж болж, юу сайхан дур сайхан, өлсөөд л хэвтэж бай. Улсын хөрөнг ихээхэн идэж гүзээлсэн хар тэнэг, хэдэн хоног өлсөхөд яах ч үгүй. 90 гарсан ахмад дайчны орон сууцыг луйвардаж, хүүхэн аваачдаг байр болгож байсан хүн дээ, энэ.
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа юм байна. Тэд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялсан ч шүүхийн шийдвэрээр ялагдал хүлээчихээд буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудлаар хуралдаж байгаа юм. АН-аас энэ тойрогт нэр дэвшиж, тэдэнтэй өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын хувьд тэднийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн. Харин Өвөрхангай аймгийн Анхан шатны шүүхээс С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тэдний УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон. Тиймээс СЕХ-ноос Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тэдний нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй. УИХ-ын Тамгын газраас ирэх пүрэв гаригт тангараг өргүүлэхээр бэлтгээд байгаа нь ч нууц биш болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж С.Чинзориг өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Түүнээс энэ талаар тодруулахад, “Би өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө хууль бус шийдвэрийн эсрэг өлсгөлөн зарлана гэж хэлсэн юм. Үүнийг хүмүүс хүлээж авсан байх. Би үнэхээр өлсгөлөн зарлахад бэлэн байна. Г.Батхүү, Д.Зоригт нар ичихгүй бол би ч ичихгүй” хэмээсэн юм. Харин Н.Төмөрхүүгийн хувьд төдийлэн хэвлэлийнхний нүдэнд өртөхгүй байгаа юм. Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2012.11.28
2012.11.27
























