Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
МАН хэзээ бүлэгтэй болох вэ
УИХ дахь МАН-ын сул гишүүд хэзээ бүлэгтэй болж нэгдсэн зохион байгуулалтад орох вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Уг нь, Ерөнхийлөгчөөс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. “Энэ хуулийг хэлэлцэх хугацаа хангалттай байсан ч хэлэлцэлгүй өдийг хүрлээ. УИХ дахь олонхийн бүлэг биднийг албан ёсны бүлэгтэй болохыг эсэргүүцэж байна” гэж МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл энэ хуулийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хойшиллоо. Тус байнгын хороонд харьяалалтай гишүүдийн олонх нь хөдөө, орон нутаг болон гадаадад томилолттой яваа гэсэн шалтгаанаар хойшлов. Хэдийгээр УИХ-ын сул гишүүн хэмээн нэрлэгдэж байгаа МАН-ын гишүүн Н.Энхболд, Д.Оюунхоролоос бусад нь энэ хуралд ирээгүй байв. Ийн МАН-ын бүлгийг байгуулах эсэхийг шийдэх байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйгээс дахин хойшиллоо.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























