Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг өлсч, МАН-ын гишүүд буйдан дээр суух уу
Маргааш УИХ-ын чуулганы нэгдснэ хуралдаан болно. Маргаашийн чуулганаар юун түрүүнээ УИХ-ын дөрвөн ч хүн тангаргаа өргөх ёстой. СЕХ энэ таван хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж үзээд УИХ-ын даргад нэрийг нь өргөн барьсан болохоор тэр шүү дээ. Энэ бол УИХ-ын гишүүнээс чөлөө айлтгасан У.Хүрэлсүхийн оронд намын нэрийн жагсаалтаар орж ирэх МАН-ын нарийн бичгийн арга Д.Сарангэрэл, нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон УИХ-ын дахин сонгуулиар олонхийн санал авсан МАН-ын гишүүн Д.Арвин, Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн АН-ын гишүүн Г.Батхүү, Д,Зоригт нар. Уг нь МАХН-аас намын нэрийн жагсаалтаар орж ирэх Д.Оюунбаатарыг тангараг өргүүлнэ гэж байгаа ч энэ намынхан нэг бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, эсвэл түүний хүү Э.Батшугар хоёрын нэг байх ёстой гээд шийдлээ гаргаж чадахгүй байгаа.
Ийнхүү энэ хүмүүс гишүүний  тангараг өргөхтэй  холбогдоод улс төр дахиад л бужигнаж магадгүй юм.

Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, архи эд бараа тараасан гэсэн шалтгаанаар шүүхийн шийдвэр гарч хасагдаад байгаа ч “Хэрэв Г.Батхүү, Д.Зоригт нар ичихгүй бол би ичихгүй. Өлсгөлөн зарлана” хэмээн мэдэгдээд байгаа. Мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Эсэргүүцнэ” гээд мэдэгдчихсэн.
Тэгэхээр маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан араасаа сонин сонин үйл явдал дагуулж мэдэхээр байна.

Юутай ч цагтаа НХХ-ийн дэд сайд явсан, МАН-ын гишүүн С.Чинзориг гэдэг хүн өлсгөлөн зарлаад суух нь. Харин хаана бол. МАН-ынхан 1994 онд өнөөгийн Эрх чөлөөний талбайд “Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн” гэгчийг зарлаж байсан ч энд мяндагтнууд нь харагдаа ч үгүй. Сүхбаатарын талбайд юу л бол. Харин МАН-ынхаан байранд зөөлөн буйдан тавиад, үйлчлэгч нараар кофе, ус зөөлгөөд дулаахан тавтай өлсч мэдэх л юм. Аймгийн захиргаанаас эхлээд төрийн яамны дулаан өрөө, зөөлөн буйдангаас салж үзээгүй “суудлын алергитай” ямбатан С.Чинзориг хөхөө өвлийн хүйтэнд гадаа талбайд өлсгөлөн зарлана гэхээр хэн итгэх вэ дээ. Тэгээд ч тэгдэг байлаа гэхэд нэг цаг ч бололгүй хөлдөж үхэж ар гэрийнхэндээ гай болно.

Ер нь бол С.Чинзоригт УИХ-ын гишүүн болох сонирхол тун их байгаа, нөгөө талаас нь Ө.Энхтүвшин, С.Бямбацогт, Я.Содбаатар нар араас нь их хатгаж байгаа болохоор “Өлсгөлөн зарлаад үзэхэд ч яадаг юм” гэж бодож байж мэдэх л дээ. Гэхдээ л чадахгүй болов уу. Үгүй яахав албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө бол магадгүй л дээ.

УИХ-д суугаа МАН-ын гишүүд эсэргүүцлээ яаж илэрхийлэх юм бол. Дахиад Төрийн ордонд, дулаан тохитой газар  УИХ-ын чуулганы танхимын хаалга даран буйдан дээр сууна гэхээр хууль зөрчих гээд байдаг. Тэгээд ч өмнөх суултын дараа Төрийн тусгай хамгаалалтын албаныхан багагүй банга хүртсэн. МАН-ын хэдэн луугар төрийн хууль зөрчсөн хэргээр торгууль төлөх болчихоод байгаа. Гадаа сууна гэвэл бас чадахгүй. Лоозон барих гэхээр Шадар сайд асан М.Энхболддоо дахиад “Хууль гууль боллоо” гэсэн уриа бариулж “доромжлолтой” биш. Гэхдээ нэг нөхрийн минь хэлснээр МАН-ынхан ямар хууль дүрэм сахина мөрдөнө гэхийг мэдэх биш дээ, хамаагүй байж болох. С.Чинзориг, Г.Төмөрхүү нар нь хууль зөрчсөн хэмээн шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр хууль хамаагүй гээд улаан зүтгээд байгаа улс чинь.....Тэгээд ч МАН-ын төрөөс төрсөн тэрбумтангууд яахав торгуулийн мөнгөө халаасалж ирээд буйдан дээрээ тухлан сууж магадгүй л юм. Ямар мөнгөгүйн зовлон гэж байх биш, 20 жил энэ төрөөс хумсалж хурааж хуримтлуулсан нь тэр зэргийн торгуулийг төлөхөд хүрэлцэнэ.
“Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын  хэдэн залуу “Тусгаар тогтнолоо хамгаална” гээд сууж чадахгүй өндөлзөөд байсан. Тэд жагсч мэдэх л юм. Тэднийгээ гадаа гаргачихаад өнөө хэдэн дарга нар нь Төрийн ордонд юм уу, намынхаа байранд “хуралдаж байна” гээд утсаар зааварчилга өгөөд хагас өдрийг барж магадгүй л дээ.

Харин МАН-даа Тусгаар тогтнолын ордон барьж өгсөн эрхэм Г.Төмөрхүү таг чимээгүй байна. “Нээрээ би хууль зөрччихсөн юм байна шүү дээ” гээд нэг их ухамсартай болчихсон гэхэд нэг л итгэмгүй. Тэгээд ч МАН-ын хэдэн дарга нар нь шордоод л байгаа байлтай билээ. Маргааш харин мань хүн ямар сюрприз барих юм бол.
0 Сэтгэгдэл
yag zob. yaabal yaana l biz.hend hamaatai yum be.kkkkkkkkkkkkkkkk
Энэ МАН-ынхан одоо болимоор юм аа. Хуулиа дээдэлж, хэрэгжүүлж сурмаар юм. Өнгөрсөн 22 жилийн турш МАН-ынхан өөрсөддөө хуулийг хэрэгжүүлэхгүй яваад бүр сурчихаж ээ. Одоо уг нь цаг өөр болж байгааг ухаармаар юм.
zob shu.
ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАА БИДНИЙ ТАЛД ШИЙДЛЭЭ ГЭЭД ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАХААРАА ӨВӨРХАНГАЙН ШҮҮХ ШУДАРГА БУС ШҮҮСЭН ГЭЖ АНы ТАЛД ШИЙДВЭР ГАРАХААР ШУДАРГА БУС БОЛЖЭЭ ДЭЭ
ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАА БИДНИЙ ТАЛД ШИЙДЛЭЭ ГЭЭД ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАХААРАА ӨВӨРХАНГАЙН ШҮҮХ ШУДАРГА БУС ШҮҮСЭН ГЭЖ АНы ТАЛД ШИЙДВЭР ГАРАХААР ШУДАРГА БУС БОЛЖЭЭ ДЭЭ
ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАА БИДНИЙ ТАЛД ШИЙДЛЭЭ ГЭЭД ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯАХААРАА ӨВӨРХАНГАЙН ШҮҮХ ШУДАРГА БУС ШҮҮСЭН ГЭЖ АНы ТАЛД ШИЙДВЭР ГАРАХААР ШУДАРГА БУС БОЛЖЭЭ ДЭЭ
Дэмий ч биш дээ, хө.Наад МАН-гарууд чинь маргаашаас энэ төрийн ажлыг хийлгэхгүй. Солиотой новшнууд шүү дээ.
iim demii yum bichij yanaa
Хуулиа дээдэлдэггүй, аргаа барсан юмнууд өлсөнө үү, сууна уу ямар хамаа байна. Тэгэж л байг. Хэдэн хийрхүү залуу л талбай дээр хэд хашгирна биз.
zob shu.
Хамгийн их уншсан