Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
А.Гансүх сайд шинэхэн УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

“Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд Зам, тээврийн яам, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулсан билээ. Харин гүйцэтгэх засаглалын 100 хоног тохиож байгаа үед Зам, тээврийн сайд А.Гансүх сайд, дэд сайд Х.Ержан болон албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр тус төвд очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр салбарын сайд тус төвийн “Туршилт шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн төв лаборатори”, Авто замын барилга, засварын хяналтын хэлтсээр орж ажил байдалтай нь танилцахдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд ямархуу саад бэрхшээл байгааг илүүтэй сонирхсон юм.
АЗХЭШСТ-ийн захирал Р.Отгонбаатар тус төвийг байгуулагдсанаас хойш хийсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярихдаа “Манай төв Зам гүүрийн зураг төсөл, үйлдвэрлэл шинжилгээний, институт” нэртэйгээр 1981 онд байгуулагдан 20 орчим жил үйл ажиллагаа явуулж байснаа 1990-ээд оны сүүлээр татан буугдсан. Түүнээс хойш дахин байгуулагдаж байгаа нь энэ. Тиймээс төвийн байрыг өргөтгөхөөс эхлээд, судалгаа шинжилгээ хийхэд орчин үеийн техник хэрэгсэл шаардлагатай байгаа” гэдгийг онцолж байлаа.
Мөн энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн яамнаас хийж, хэрэгжүүлсэн томоохон шинэчлэлийн чанартай ажлуудаа тус төвийн ажилтнууд болон хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм. Түүнчлэн А.Гансүх сайд тус төвийн ажилтнуудтай уулзахдаа “Салбарын яам байгуулагдаж бүтцийн өөрчлөлтийн улмаас 300 гаруй хүн ажилгүй болохоор байсан. Гэвч бид ажилгүй болсон хүмүүсээ эргээд ажилтай орлоготой болгохын төлөө ажилласан. Тиймээс АЗХЭШСТ-ийг байгуулснаар орон тооны цомхотголд өртсөн 196 хүнийг буцаан ажилд авсан” гэдгийг онцолж байлаа.

0 Сэтгэгдэл