Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+21°C
Н.ЭНХБАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫН ӨМНӨ ХЭН ЮУ ХЭЛЭВ

МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүх хурал энэ сарын 30-нд буюу маргааш болно. Шүүх хурлын өмнө энэ талаархи иргэдийн байр суурийг хүргэе.


Монгол Улсын Ерөнхий сайд асан  Д. Бямбасүрэн: Энхбаярыг жижиг зүйлээр ороож, ард нь жинхэнэ авлигачдыг хамгаалах ажиллагаа явагдаж байна

Авлигатай тэмцэх газар  авлигатай тэмцэх нэрийн дор энэ асуудлыг сөхөж Монголын нийгэмд ихээхэн шуугиан тарилаа. Шүүх хурал анх удаа монгол түмний өмнө нээлттэй болж, чухам юу яриад байгаа юм, яаж яриад байгаа юм бэ гэдгээ гэдэс дотортой нь гаргаж ард түмэндээ харууллаа.
Түүнээс надад төрсөн итгэл үнэмшил  юу вэ гэвэл, нийгмийнхээ халуун цусыг сорж байгаа жинхэнэ авлигачдыг гаргаж ирэхийн оронд   Н.Энхбаяр гэдэг хүнийг янз бүрийн жижиг, сажиг  зүйлээр ороож, өөрөөр хэлбэл золигт гаргах маягаар авлигачдыг хамгаалах үйл ажиллагаа явж байна уу гэж бодож байна.
Жишээ нь Орос оронд  зэвсгийн худалдааны асуудал хариуцаж байсан хүмүүсийг  бөөнөөр нь  авч үзэж асуудлыг шийдэж байна. Аль ч төр, засгийн үед эргэлзээтэй асуудал гардаг.  Шийдэх асуудлууд байдаг.  Н.Энхбаяр гэдэг хүнийг шалгахгүй гэсэн үг биш. Гэтэл тэр хүн дээр ямар асуудал аваачиж тохож вэ гэвэл, Солонгосоос ном ачуулсан, Японоос телевизийн камер  авчирсан гэх мэтийн асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тохно гэдэг  дэндүү арчаагүй аргаар оролдож байна гэж бодож байна. Намайг  зарим нь Н.Энхбаярыг өмгөөлж байна, буриад нь буриадаа хамгааллаа  гэж ярьдаг.  Интернэтэд тэгж  бичсэн харагдсан. Гэвч, түүндээ гол биш юм. Ашигт малтмал, эрдэс баялгийн асуудал, улстөрийн хүчнүүдийн асуудлыг шалгах хэрэгтэй. Томоор шалгаж, олны өмнө гаргаж тавих хэрэгтэй. Хоёр шатны шүүх хурлаас харахад их  өрөвдөлтэй  зүйл боллоо. Анхан шатны шүүх хурал ерөөсөө олон түмний өмнө жинхэнэ ардчилсан шүүх биш, би түүнийг чинь Сагсайдах гэж хэлээд авсан нэг тиймэрхүү л зүйл болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг тулган хүлээлгэх, шийтгэх нь гол асуудал болж  гарлаа шүү дээ. Харамсалтай нь  Нийслэлийн шүүх тэр чигээр нь  баталж гаргалаа. Гэрч байлцуулдаггүй, нотлох баримтуудыг шинжилдэггүй ийм шүүхийг  ер нь яаж шүүх  гэж хэлэх юм бэ. Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хувьд жаахан ухаалаг хандаасай гэж бодож байна. Тийм чадвар байх нь уу, үгүй юу. Ер нь тэгээд Монголын шүүх яаж ажиллаж ирсэн бэ, одоо ямар байна вэ гэдгийг телевизийн шууд нэвтрүүлэг олон нийтэд харуулсан шүү дээ. Асуудал ингэж будлиад байх юм бол Монголын хүрээнээсээ гарч, НҮБ, олон улсын шүүхэд хүртэл  хэмжээнд  очихыг үгүйсгэхгүй. Тэр хүргэчихэлгүй энд нь асуудлыг шударгаар шийдэж, гарц хайя гэвэл Дээд  шүүхэд боломж бий.


Б.Хишиг-Ундрал: Дээд шүүх шударга бус хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна

(Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч)

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилж, ял тулгаж байгаа нь ард түмэнд нэгийг хэлж, хоёрыг бодогдуулсан үйл явдал боллоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ингэж хэлмэгдүүлж байгаа нь нийгэмд шударга ёс үгүй болж байгааг харуулж байгаа юм. Тэр тусмаа хоёр ч шатны шүүхээс түүнд ял өгч байгаа нь шударга ёс гэгч үгүй болж байгааг улам их мэдрүүлсэн гэж би бодож байна. Маргааш Дээд шүүх дээр Н.Энхбаярын хэргийг хэлэлцэх хурал болохоор товлогдсон байна. Энэ шүүх хурал “Орших уу, эс орших уу” гэдэг шиг монголд шударга ёсыг үлдээх үү, эсвэл бүр устгаж үгүй хийх үү гэдгийг харуулах болоод байна. Тэгэхээр шүүх хурал энэ шударга бус үйлдлүүдийг таслан зогсоож, ард түмний зүрх сэтгэлд хоргодсон тэр хэлмэгдүүлэлтийн айдсыг үргээх байх гэдэгт итгэлтэй байна. Хууль хяналтын байгууллага энэ хэрэгт шударгаар хандаж нааштайгаар шийдэнэ гэдэгт би болоод ард түмэн итгэлтэй байгаа болов уу. Хийсэн бүтээсэн нэгнийгээ адалж, хэлмэгдүүлж байдаг нь Монголчууд бидний зан араншин, ёс жудаг биш.

Г.Бадамханд: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд том тус хүргэсэн
(сэтгүүлч)

Манай төрийн бус байгууллага хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд хандах хандлагыг сайжруулахын тө­лөө үйл ажиллагаагаа явуул­саар ирсэн.  Бид 2004-2008 онд Лобби бүлгийг УИХ-д ажиллуулж байсан. Лобби бүлэг 31 гишүүнтэй байсан. Тэр дундаа төр засгийн өндөрлөгүүд болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч энэ бүлэгт багтаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаснаар Монгол Улсын суурь 7-9 хуулинд өөрчлөлт оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн субьект гэдгийг олон түмэнд ойлгуулж долоон хуулинд өөрчлөлт оруулж чадсан юм. Хуулинд өөрчлөлт оруулсаны үр дүнгийн хамгийн том жишээ бол 2008 онд Бээжингийн олимпод С.Баатаржав оролцож ялалт байгуулахад 12 сая төгрөг авдаг байсныг 120 сая болгож өгүүлж чадсан. Суурь хуулиудыг өөрчилж чадна гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийнхээ хувьд зөрчигдөхгүй байх хамгийн гол суурийг нь бид тавьж байгаа юм. Нийт хүн амын 4.8 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг сайжруулж, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж чадсан гэж бодож байна. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг шиг тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр энэ бүх ажил гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүн хийж бүтээсэн гавьяатай хүн. Би сэтгүүлч хүнийхээ хувьд намчирхахгүйгээр Н.Энхбаярын хийсэн бүтээс­нийг ярьж байна. Тэр хүний ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь өнөөг хүртэл дээшилсээр байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн тэр хүний зүтгэлийг бид мартах ёсгүй.


Ч.Даваасүрэн: 11 сарын 30-ны өдрийг хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмдэглэж байна гэдэгт итгэлтэй байна
(Сэлэнгэ аймгийн МАХН-ын дэд дарга)

-Би ганцхан өөрийнхөө ч биш Сэлэнгэ аймгийнхаа иргэ­дийг төлөөлж байгаа бо­лов уу гэж бодож байна. Н.Энхбаяр даргыг “7 сарын 1”-ний үймээний талаар шударга үнэ­нийг ил гаргаж тавьсаных нь төлөө ийм байдалд оруулсан гэж боддог юм. Үү­нийг ямар ч дарга ил гаргаж та­виа­гүй шүү дээ. Манай аймаг 16 мянган хүн амтай. Үүний тал хувь нь Н.Энхбаяр даргыг суллуулж, хэлмэгдүүлэлтийг зогсоо гэж гарын үсгээ явуулсан. Мон­го­лын ард түмэн ч гарын үс­гээ өгсөн байна лээ. Гэтэл хол­бог­дох хүмүүс яагаад таг чимээгүй байгаад байгааг гайхаж байна. Манай аймгийн ахмад настангууд Н.Энхбаяр даргыг цагаатгахгүй бол ардчилсан улс гэж яваад яахав. Дахин ардчилалыг сонгохгүй гэж надад хэлж байсан. Дээд шат­ны шүүх хуралдаад шу­дар­га үнэнийг тогтооно гэ­дэгт итгэлтэй байна. Их өрийг тэглэж, мянганы замыг эхлүү­лэн тавьсан энэ хүнийг цагаат­гана гэдэгт манай аймгийн талаас илүү хувь нь итгэж байна. 11 сарын 30-ны тэр өдөр хэлмэгдүүлэлтийг устгаж чадсан өдөр болгон тэмдэглэж байх болно гэж найдаж байна.


Сэтгүүлч   Б.Баярмаа : Энэ хүний талаар зориуд буруу ойлголт түгээж байна

Ер нь Н.Энхбаярын асуудлаар судалж, гэр бүл болон өөртэй нь бас шүүгчид өмгөөлөгч нартай нь уулзаж ярилцлага авмаар байна. Би өөрийн “Facebook”-ээ Энхбаяр даргыг хамгаалж бичсэний дараа надтай миний танил болон гадаадаас хоёр хүн  мессенжерээр холбогдож, Энхбаярыг яагаад дэмжээд байгаа юм бэ гэж асуусан. Би хариуд нь энэ хүний талаар буруу ойлголтыг зарим хүмүүс зориуд түгээж хүмүүсийн толгойг эргүүлж байгааг хэлсэн. Би энэ хүний хийсэн бүтээснийг сайн судалж уншсан. Бодитой баримтуудыг нь нэг уншиж үзээрэй гэж зөвлөсөн. Тэр танил маань Элбэгдоржийг дэмждэг, түү­ний зөв гэлээ. Гэтэл би эрс няцааж, харин Элбэгдорж Зоригийн хэргийн талаар л маш сайн мэдэх хүний нэг шүү гэж бичсэн. Ийм л яриа бидний дунд болсон.

Монгол Улсын Ерөн­хий­лөгч байсан экс Н.Энхбаяр Монголын  улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, СБД-ийн шүүгч Соёмбо-Эрдэ­нэ, нийслэлийн прокурор Сагсай, ерөнхий прокурор Дорлигжав нараас илүү Монгол эх орондоо их зүйлийг бүтээсэн нэр хүндтэй, гавъяатай хүн. Экс Н.Энхбаяр, хатагтай Ц.Цолмон нар өндөр боловсролтой монголын сэхээтнүүд. Дээрхи хүмүүс төрийн албан тушаал, төрийн тэргүүний, түүнчлэн Авлигатай тэмцэх газрынхан, хуульч, шүүгчид мэргэжлийн эрх, үүрэг, мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хүний эрхэнд ноцтой халдсан.

Экс Н.Энхбаярын "Зууны мэдээ" сонинд нийтлэсэн нийтлэлийг уншиж байсан. Энэ нийтлэлээс дүгнэхэд бялдууч, хов зөөгч, атаархуу, луйварчин, шуналтай, албан тушаалын хойноос хөөцөлдөгч хүмүүс сайн хүний, нэр төртэй, хийж бүтээсэн гавъяатай хүмүүсийн нэр, алдарыг ажил амьдралдаа худалдан, ашигладаг нь тодорхой байна. Тэгэхээр ийм хүмүүсийг яах ёстой вэ? Тэднийг л илрүүлж шийтгэе. Ер нь монголчууд хийж, бүтээсэн, гавъяатай хүмүүсээ, авъяас чадвартай хэн нэгнээ дэмжиж, туслаж баймаар байна.

Британи, Умард Ирлан­дын нэгдсэн вант улсын парламентын дээд танхимын гишүүн, Европын холбооны хүний эрхийн хорооны тэргүүн, Олон улсын хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч Петер Голдсмит Лорд манай улсын хүний эрхийн хуульчидтай хамтран ажиллаад, мэдэгдэхдээ Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан нь олон улсын хүний эрхийн конвенцийг зөрчсөн  гэж үзээд "Төрийн тэргүүн байсан хүнийг иймэрхүү байдалтай хорьж байгаа нь харамсалтай. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй. Олон улсын жишгээр тухайн сэжигтнээр хоригдож байгаа хүний биеийн байдал муудахад мөрдөн байцаалтыг зогсоож эмчилгээнд хамруулдаг. Монголын хууль хяналтын байгууллагынхан Н.Энхбаярын эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс Н.Энхбаярыг суллах хэрэгтэй" гэж онцлон хэлж байсан. Тиймээс Петер Голдсмит Лордын хэлснийг сэтгүүлч хүнийхээ хувьд шударга, зөв дүгнэлт гэж үздэг.


Шударга ёсны хувьсгал үндэсний оюутны холбооны тэргүүн Д.Мөнхтөр: Энхбаяр даргыг дэмжиж 100 мянган хүн гарын үсгээ зурж, 40 мянга гаруй хүнээс мессэж ирсэн

Одоогоор 40 мянга гаруй мессэж санал, сэтгэгдэл бидэнд ирж байна. Тэдгээрийн ихэнх нь биднийг дэмжиж байгаа, Н.Энхбаярт ял өгсөн нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа хэрэг, ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Ерөнхий сайдтай энэ үед Дээд шүүхийн хурал шударга болно гэдэгт итгэж байгаа гэсэн байна лээ.

“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя”аян эхлээд дөрвөн сар болж байна. Аяны хүрээнд бидэнд 100 гаруй мянган хүний гарын үсэг цугларлаа. Гарын үсгээс гадна бид Н.Энхбаяр даргатай холбоотой олон ажил зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн шүүх хурлын үеэр Монголын буддын шашинт сүм, дуганууд шүүх хурал шударга болоосой, хар, цагаан хэл ам битгий ороосой гэж ном хурж байсан. Цаашид ч бид ганцхан Н.Энхбаяр дарга ч биш өөр хэн нэгний эрх зөрчигдөж байвал тэр болгонд дуу хоолойгоо хүргэнэ гэж төлөвлөж байгаа.

0 Сэтгэгдэл
enhbayar darga buruugui.enhbayar dargiig mine tsagaatgan sullahiig elbegeed helj baina
авилгын эцгийг шийтгэх нь зөв Тэгж байж төрүүлсэн хүүхэд шуухдыг нь дараа нь шийтгэнэ
ТЭНЭГТЭЦГЭЭ
estoi tom akylaadaa barixgyi baij xajyyd yvaa jaraaxaitai zyyraldaad bainaaa ... xajyyd chini gazriin asar tom zagalmailsan etsgyyd baixad chin ene xyniig yax geed baigaa yum bee
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан