Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Л.Гүндалай. Хөвсгөлд манай нам ялагдчихсан шүү дээ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн Засаг дарга болох нь гэж УИХ-ын сонгуулийн дараагаас л цуурсан. Гэвч үүнийг Л.Гүндалай няцаасаар ирсэн. Тэрээр, “Намайг манай аймгийн Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд ч оролцуулаагүй. Чи битгий ирээрэй гэж хэлсэн. Тийм болохоор би сонгуульд оролцоогүй ш дээ” гэж орон нутгийн сонгуулийн дараахан хэлж байсан. Гэтэл өнөөдөр “УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймгийн Засаг даргад өрсөлдөөд унажээ” гэх мэдээлэл цацагдах болов. Аймаг, сум, дүүргийн сонгуульд Хөвсгөл аймагт МАН ялалт байгуулсан. Тухайлбал МАН, Ардчилсан намаас таван суудал илүү авсан. Тиймээс Засаг дарга нь МАН-аас сонгогдох учиртай. Гэтэл АН-аас Засаг даргаа манайхаас авна гэж тохирсон гэх мэдээлэл ч гарах болов.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай холбогдож энэ талаар цөөн асуултад хариу авлаа.
-Таныг Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшээд унасан гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Худлаа мэдээлэл байна.
-Хөвсгөлд танай намыг МАН-тай ойролцоо суудал авсан болохоор Засаг даргаа АН авна гэсэн тохироо хийсэн гэсэн мэдээлэл гараад байна л даа?
-Манайх ялагдсан юм чинь юу гэж Засаг дарга болох вэ дээ. МАН 23, АН 18 суудал авсан. Олонх болсон нь л Засаг даргаа сонгох байлгүй. Би мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн Засаг дарга болох нь гэж УИХ-ын сонгуулийн дараагаас л цуурсан. Гэвч үүнийг Л.Гүндалай няцаасаар ирсэн. Тэрээр, “Намайг манай аймгийн Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд ч оролцуулаагүй. Чи битгий ирээрэй гэж хэлсэн. Тийм болохоор би сонгуульд оролцоогүй ш дээ” гэж орон нутгийн сонгуулийн дараахан хэлж байсан. Гэтэл өнөөдөр “УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймгийн Засаг даргад өрсөлдөөд унажээ” гэх мэдээлэл цацагдах болов. Аймаг, сум, дүүргийн сонгуульд Хөвсгөл аймагт МАН ялалт байгуулсан. Тухайлбал МАН, Ардчилсан намаас таван суудал илүү авсан. Тиймээс Засаг дарга нь МАН-аас сонгогдох учиртай. Гэтэл АН-аас Засаг даргаа манайхаас авна гэж тохирсон гэх мэдээлэл ч гарах болов. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай холбогдож энэ талаар цөөн асуултад хариу авлаа.
-Таныг Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшээд унасан гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Худлаа мэдээлэл байна.
-Хөвсгөлд танай намыг МАН-тай ойролцоо суудал авсан болохоор Засаг даргаа АН авна гэсэн тохироо хийсэн гэсэн мэдээлэл гараад байна л даа?
-Манайх ялагдсан юм чинь юу гэж Засаг дарга болох вэ дээ. МАН 23, АН 18 суудал авсан. Олонх болсон нь л Засаг даргаа сонгох байлгүй. Би мэдэхгүй байна.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























