Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ЧД-ийн 16-р хорооны Засаг дарга Жаргалсайхан МАН-ыг дугуйлж будсан саналын хуудас авч яваад баригджээ
Орон нутгийн сонгуульд ирц хүрээгүй хэсгийн хороодод маргааш дахин санал хураана. Дахин санал хураалтын өмнө өнөөх л булхай, луйварын шинжтэй зүйлүүд гарах болов. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайхан өнөөдөр сонгуулийн Тойргийн хорооноос МАН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид болон МАН-ыг дугуйлж будсан саналын хуудас авч яваад Ардчилсан намын ажиглагч Баттулгад баригджээ. Автоматаар будаж, тэмдэглэсэн саналын хуудсыг харсан Баттулга гэдэг залуу 16-р хорооны Засаг дарга Жаргалсайхан дээр очиж, “Та Засаг дарга хүн байж ингэж болохгүй. Энэ чинь хууль зөрчсөн үйлдэл” гэж дугуйлж будсан саналын хуудсыг авах гэтэл өнөөх залууг түлхэн унагаж гэмтээжээ. Энэ хэргийг Хайлаастын цагдаагийн хоёрдугаар хэсгийн дарга Хошууч Мандахад хүлээлгэж өгсөн боловч арга хэмжээ аваагүй аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Чингэлтэй дүүргийн 16-р хороонд МАН-аас нэр дэвшиж байгаа хүмүүс 1600 саналын хуудсыг 200-аар нь багцлаад тамга даралгүй нуусан байна. Уг нь, энэ хороо 2845 сонгогчтой аж. Хэрэв сонгууль өгөх иргэдийн ирц муу байвал багцалсан саналын хуудсаа уншуулж, иргэдийн саналыг луйвардах арга хайж байна гэдгийг хэлсэн юм. Бид энэ тухай эргэн мэдээллэх болно.
Д.НАМНАН
0 Сэтгэгдэл
























