Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ МАРГААШ ДАХИН САНАЛ ХУРААНА
Хан-Уул дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг маргааш буюу бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ шийдвэрийг тус дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Дахин санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулбал сонгогчдын ирц, идэвх сайн байна гэж үзсэн гэнэ.
Хан-Уул дүүргийн дөрвөн хорооны долоон хэсгийн хороонд сонгогчийн ирц хүрээгүй учир ийнхүү дахин санал хураалт явуулж байгаа. Тодруулбал, гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй.
Харин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сонгогчийн ирц хүрээгүй хэсгийн хороодод өнөөдөр дахин санал хураана. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг санал өгүүлэхийн тулд 08:00-14:00 цаг хүртэл ажлаас нь чөлөөлөх юм.
Хуульд зааснаар дахин санал хураалт 07.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг маргааш буюу бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ шийдвэрийг тус дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Дахин санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулбал сонгогчдын ирц, идэвх сайн байна гэж үзсэн гэнэ. Хан-Уул дүүргийн дөрвөн хорооны долоон хэсгийн хороонд сонгогчийн ирц хүрээгүй учир ийнхүү дахин санал хураалт явуулж байгаа. Тодруулбал, гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй.
Харин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сонгогчийн ирц хүрээгүй хэсгийн хороодод өнөөдөр дахин санал хураана. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг санал өгүүлэхийн тулд 08:00-14:00 цаг хүртэл ажлаас нь чөлөөлөх юм.
Хуульд зааснаар дахин санал хураалт 07.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























