Төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл
хахууль авсан хэрэгт буруутгагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний
хамсаатан болох
До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох
хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ.
Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т
зааснаар Н.Энхбаярыг төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн
нэгж байгууллагаас онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр буруутгаж
дөрвөн жилийн хорих ял оноож 25
сая төгрөгийн эд хөрөнгө хураасан. Харин
давж заалдах шатны шүүхээс
Н.Энхбаяр нарын гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр
баталсан. Өнөөдөр харин тэдний гомдлыг шүүхийн эцсийн шатанд
хэлэлцэж байгаа нь энэ юм.
























