Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
УИХ-ЫН ГИШҮҮД ГЕРМАНЫ БУНДЕСТАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн М.Батчимэг нар 11 дүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд Германы Бундестагт айлчилж байна.
Гишүүдийг Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дарга хатагтай Кэрстен Штайнке, орлогч дарга ноён Гэро Шториоханн болон тус хорооны ажлын албаны дарга ноён Вольфганг Фингэр нар тус тус хүлээн авч уулзаж, Өргөдлийн байнгын хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцов. Төлөөлөгчид мөн Берлин муж улсын Ландтагийн Өргөдлийн байнгын хороонд зочилж, тус хорооны гишүүн ноён Иоахим Крюгертэй уулзаж, муж улсын түвшинд иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж зохицуулдаг талаар мэдээлэл авсан байна.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн дарга хатагтай Дагмар Энкелманн, бүлгийн зарим гишүүд төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж Монгол, Германы харилцааны өнөөгийн байдал, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Конрад-Аденауэрын сангийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн газрын захирал доктор Беатрис Гораванчитай уулзаж, тус сангийн шугамаар манай улсад одоо хэрэгжүүлж буй болон цаашдын үйл ажиллагаа, тухайлбал Германы улс төрийн намын тухай хууль, улс төрийн сангийн тухай хуулиас туршлага судлах талаар санал солилцов.
Мөн айлчлалын үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн М.Батчимэг Бундестагийн Батлан хамгаалахын байнгын хорооны орлогч дарга ноён Карл Ламерстай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна. Ноён Карл Ламерс нь 2010-2012 онд НАТО-гийн Парламентын чуулганы Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ манай улсад айлчилж байсан ба тус улсын нөлөө бүхий улс төрчдийн нэг юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг Батлан хамгаалахын байнгын хорооны болон тусгай хяналтын дэд хорооны ажлын албаны дарга нартай уулзаж, тус хороодын үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсын Их Хурал 2012 оны 7 дугаар сараас Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь хоёр орны парламентын Өргөдлийн байнгын хороодын хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа ихээхэн ач холбогдолтой боллоо.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн М.Батчимэг нар 11 дүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд Германы Бундестагт айлчилж байна. Гишүүдийг Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дарга хатагтай Кэрстен Штайнке, орлогч дарга ноён Гэро Шториоханн болон тус хорооны ажлын албаны дарга ноён Вольфганг Фингэр нар тус тус хүлээн авч уулзаж, Өргөдлийн байнгын хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцов. Төлөөлөгчид мөн Берлин муж улсын Ландтагийн Өргөдлийн байнгын хороонд зочилж, тус хорооны гишүүн ноён Иоахим Крюгертэй уулзаж, муж улсын түвшинд иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж зохицуулдаг талаар мэдээлэл авсан байна.

0 Сэтгэгдэл