Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Өвөрхангайн хоёроор МАН ер нь ямар л наймаа хийх гээд байна
Тэр Чинзориг, Төмөрхүү хоёр чинь хууль зөрчсөн юм биш үү. Тэгэхээр нэрийг нь татна гээд хуулин дээр нь биччихсэн гээд байх юм. Ямар учиртай юм бэ. Хэрэгжүүлэхгүй юм бол тийм хууль гаргаж юугаа хийдэг юм, хүчингүй болговол таарна
Huz nobshoo
yoyo yu bicheed bgaa durak wee
AN xan batxuu zorigt xoyoriin baristaand orjee.aylaagui baijeej aylsan yum shig dairaad baidag.ix xoron sanaatai yumaa
Setguulch ee. Ovorhangaid UIH -n songuuli bolood ene 2 hun ilt davuu ylsan yumaa. Tehleer ene 2 suuh yostoi bus uu. tegtel bathuu zorigt 2 shuuheer gutguuleed suuh ged bgaa yum. oilgov uu
сонгууль хийсэн юм байгаа биз дээ тэнэг сэтгүүлч ээ, ямар ч боловсрол алга чамд
Яг л тйим дээ, эд нэг л тохироо хийхгээд гацаагаад байна даа. МАН-ынхан ч өөрсөддөө ашигтай бол бидний монголчуудыг бүгдийг нь алж мэдэх улс даа.
Яасан ч шунал гүйцэгддэггүй, бохир заваан хүмүүсээр бид чинь энэ төрөө 22 жил бариулчихсан юм бэ дээ. Нээрээ л эд нар нэг юм гуйгаад байна даа. Намыг нь тараачихвал яасан юм бэ.Ер нь манай гараг дээр коммунистууд цөөрч л байгаа юмсан. Хятад, Хойд Солонгос хоёр л байх шив дээ
Өвөрхангайн хоёроор барьцаалж МАН-ынхан АН-аас, энэ төрөөс юу л гуйх гээд төрийн ажлыг гацаагаад тарж алга болоод байна даа. Түүнээс биш С.Чинзориг, Г.Төмөрхүү хоёр МАН-д тийм ч чухал хүн биш шүү дээ.
Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Г.Төмөрхүү нар нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулж, сонгогчдод эд бараа тарааж. Үүнийг нь шат шатны шүүхээр тогтоогоод УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хасч сонгогчдоос авсан саналаараа энэ хоёрын ард орсон АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр СЕХ-ноос УИХ-д өргөн барьжээ.
Харин үүнийг МАН эсэргүүцэж УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хаан сууж хууль зөрчсөн бол өнгөрсөн долоо хоногт хоёр ч өдрийн хуралдааныг тасалж алга болов.
Тэдний хэлээд байгаа тайлбар нь “Сонгогчдын санал”, өвөрхангайнхан С.Чинзориг, Г.Төмөрхүү нарыг л сонгосон гэдэг.
Гэхдээ тэд цагаан дээр хараар бичээд МАН өөрөө олонхи байхдаа баталчихсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиа мартаагүй байгаа. Насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа оролцуулсан, сонгогчдын санал худалдан авах зорилгоор эд бараа тараасан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасах тухай заалт байгааг тэд мэдэхгүй байх учиргүй.
Тэгвэл яагаад Өвөрхангайн тойрог, С.Чинзориг, Г.Төмөрхүү нарын төлөө ингэтлээ улайран зүтгээд байна вэ. За яахав С.Чинзориг өөрөө бол албан тушаалын төлөө улайрахаас яахав. Угаасаа төрийн мөнгө луйвардахгүйгээр, албан тушаалаар хүн дарамталж ашиг завшаан хайхгүйгээр амьдарч чадахгүй болсон хүн.
Харин МАН-ынханд С.Чинзориг, Г.Төмөрхүү гэдэг хоёр хүн үнэхээр хэрэгтэй, ирээдүйтэй, шалгарсан манлай улстөрчид юм уу. Ирээдүйн МАН-ын нь дарга, Ерөнхий сайд, УИХ-ын спикер, магадгүй ерөнхийлөгч, аврал бурхан нь энэ хоёр хүн үү. Үгүй байх аа. Чухамдаа Ц.Нямдорж, М.Энхболд нарын хэдхэн хүн нь л азаргалж байдаг энэ нам тийм олон гол хүнтэй болохыг юу гэж хүсэх вэ дээ. Тэгээд ч хэний ч үл мэдэх, албан тушаал горьдсон энэ хоёр шиг хүн МАН-д захаасаа аваад олон байхад С.Чинзориг, Г.Төмөрхүү хоёроор яах ч юм билээ. Товчхондоо энэ хоёр хүн МАН-д нэг их чухал биш.
Эсвэл энэ хоёр суудлыг авснаар МАН, УИХ-д олонхи болоод төрийг эргүүлээд зөөлөн суудалдаа бүгдээрээ заларчих гэж үү. Бас үгүй. Тэд цөөнхөөрөө л үлдэнэ.
Тэгээд юуны төлөө С.Чинзориг, Г.Төмөрхүү гэдэг хоёр хүнийг ингэтлээ улайран хамгаална вэ.
Эсвэл энэ хоёр хүнд МАН дааж давагдашгүй өртэй юм уу. Ийм юм бий нь ч бий л байх. МАН хэзээнээсээ, бүр Н.Энхбаярын үеэс хэн нэгэнд албан тушаал амлаж хандив нэрээр авлига авч сурсан байгууллага. Ухаандаа С.Чинзоригийг бол Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болгоно гэдэг ч юм уу, Г.Төмөрхүүг нь Барилга хот байгуулалтын дэд сайд болгоно гэж байгаад хэдэн төгрөгийг нь саачихсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь мэдээж ийм юм болсон л байж таараа.
Гэхдээ тэртэй тэргүй юун наадам, юун цагаан сар гэдэг шиг, “бүхэл намаараа ялагдчихаад Сү.Батболд ч, У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч албан тушаалгүй байхад юун та хоёр” гэж гээд өнгөрч болох.
Гэтэл тэгэхгүй улайраад зүтгээд байгаа нь юуных вэ.
МАН хэзээнээсээ ямар нэгэн зүйлээр барьцаалж юм гуйдаг балчир хүүхэд шиг ямар ч юмыг хуулиас гадуур, ойр зуурын тохироогоор шийдэж ирсэн уламжлал, угшилтай бохир нам. Үүнийгээ “Ерөөсөө л бид ингэж байх ёстой, манай намд хууль үйлчлэх ёсгүй, манай нам 90 жил болсон болохоор бусад нь биднийг гуйж царай алдаж байх ёстой” гэдэг байдлаар хандаж ирсэн.
Ийм болохоор одоо нэгэнт хүчинд автаж цөөнх болж хүчээр түрий барьж, лантуудаж чадахгүй болсон болохоор чадах зүйлээрээ хааж, ямар ч үнээр хамаагүй, төрийн ажлыг цалгардуулж, хааж боож, чадвал төрийн эргэлт гаргаж байгаад ч хамаагүй өөрсөддөө ашигтай оноо авах гэж байгаа нь л энэ болов уу.
Ухаандаа МАН энэ хоёр суудлаар барьцаалж АН-аас юу гуйх вэ.
УИХ-д МАН бүлэгтэй болох асуудал тэртэй тэргүй шийдэгдэх шатандаа орчихлоо. Энэ талаар тэд одоо гуйхгүй. Тэгээд....дараах хувилбар байж болох юм.
Нэгд, “Увсын хоёр буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг минь битгий эргүүлэн татаарай. Тангараг өргөөгүй энэ хоёрыг ч яахав танай АН авдгаараа ав. Харин цаашаа л битгий ахиж Увс руу бүү ороорой” гэж гуйх гээд байна уу. Магадагүй л юм. Гэхдээ Увсын хоёрын тухайд бас хууль зөрчсөнийг нь шүүх тогтоочихсон байгаа болохоор хэцүү. Яахав МАН-д ямар ч хууль үйлчилдэггүй болохоор байж болох л хувилбар.
Гэхдээ үгүй байх аа. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр мөнгөөр хахаж цацсан, МАН-ыг хууль бусаар хэчнээн санхүүжүүлдэг байлаа ч энэ бас арай л биш болов уу. Тэр хоёр бас л тийм чухал улс биш.
Тэгвэл хоёр дахь хувилбар нь Монгол Улсад хууль хэрэгждэг болж эхэлж байгаа нь МАН-ын томчуулын сэтгэлийг хамгийн их түгшээж байгаа. Нийслэлийн Засаг дарга асан, өнөөх улаан хацарт Ц.Батбаярыг бас л газрын хэргээр шалгаж эхэлсэн дуулдана. Энэ юу хэлээд байна. Асуудал М.Энхболд руу ойртож байна гэсэн үг. Дараа нь... дараа нь уу Сү.Батболд, Г.Занданшатар нар чинь юу билээ, өнөөх цөмийн хаягдал энэ тэр. Ингээд ээдрээтэй утасны үзүүрээс бариад цааш нь хөөгөөд байвал аалзны тор чинь аажимдаа бүгдээрээ орооцолдоод гараад ирэх юм болно. Шув шулуун шударга хүн МАН-ын томчуулд тун цөөхөн.
Энэ л МАН-ын хэдэн дарга нарын хоолойд тээглээд байгаа юм болов уу даа. Тэгээд хэзээний сурсан зангаараа наймаалж, тохирч, өнгө мөнгөөр аргалж сурсан юм болохоороо өвөрхангайн хоёроор барьцаалж, УИХ-ын ажлыг хэдэн сараар ч болтугай саатуулаад байх гэж байна. Тавьдаг шаардлага нь “За яахав бид Өвөрхангайн хоёр суудлыг танай намд өгье. Харин та нар манай С.Батболд, М.Энхболд, Г.Занданшатар гээд олон хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад байхгүй л бай. Энэ бүхнийг зүгээр л орхичих. Тэгвэл бид УИХ-ын хуралдаанд одоо орлоо” гэж байж болох уу.
Харин АН зөвшөөрөхгүй бол МАН-ынханд бол улс эх орны эрх ашиг хамаагүй шүү дээ. Тэд УИХ-ыг дөрвөн жил ч хуралдуулахгүй байж чадна. Ингэвэл харин ч 2016 оны сонгуульд “Энэ АН дөрвөн жил ажил хийсэнгүй” гээд сурталдаж байгаад бид ялчихна гэж дотроо ярьцгааж байгаа. Ер нь бол МАН-ын хувьд энэ дөрвөн жил яаж ийгээд улс орныг улам доройтуулах тухай л бодож байгаа.
Үүнээс өөр гуйгаад байх юм ялагдсан МАН-д одоохондоо байхгүй. Уг нь ч их юм бодож байгаа л даа. Ёстой өнөө “Тэмцэл” кинон дээр гардагчлан “барон ялсан бол Эрдэнэ вангийн хошууг, гамин ялсан бол булигаарын заводыг гуйх байсан” гэдэг шиг шунал нь бол барагдахгүй. Даанч сонгуулиар хийдэг луйвар нь хязгаарлагдаж, ард түмний дунд унасан нэр нь сэхэхгүй байгаа болохоос биш.
Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Г.Төмөрхүү нар нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулж, сонгогчдод эд бараа тарааж. Үүнийг нь шат шатны шүүхээр тогтоогоод УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хасч сонгогчдоос авсан саналаараа энэ хоёрын ард орсон АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр СЕХ-ноос УИХ-д өргөн барьжээ. Харин үүнийг МАН эсэргүүцэж УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хаан сууж хууль зөрчсөн бол өнгөрсөн долоо хоногт хоёр ч өдрийн хуралдааныг тасалж алга болов.
Тэдний хэлээд байгаа тайлбар нь “Сонгогчдын санал”, өвөрхангайнхан С.Чинзориг, Г.Төмөрхүү нарыг л сонгосон гэдэг.
Гэхдээ тэд цагаан дээр хараар бичээд МАН өөрөө олонхи байхдаа баталчихсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиа мартаагүй байгаа. Насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа оролцуулсан, сонгогчдын санал худалдан авах зорилгоор эд бараа тараасан тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасах тухай заалт байгааг тэд мэдэхгүй байх учиргүй.
Тэгвэл яагаад Өвөрхангайн тойрог, С.Чинзориг, Г.Төмөрхүү нарын төлөө ингэтлээ улайран зүтгээд байна вэ. За яахав С.Чинзориг өөрөө бол албан тушаалын төлөө улайрахаас яахав. Угаасаа төрийн мөнгө луйвардахгүйгээр, албан тушаалаар хүн дарамталж ашиг завшаан хайхгүйгээр амьдарч чадахгүй болсон хүн.
Харин МАН-ынханд С.Чинзориг, Г.Төмөрхүү гэдэг хоёр хүн үнэхээр хэрэгтэй, ирээдүйтэй, шалгарсан манлай улстөрчид юм уу. Ирээдүйн МАН-ын нь дарга, Ерөнхий сайд, УИХ-ын спикер, магадгүй ерөнхийлөгч, аврал бурхан нь энэ хоёр хүн үү. Үгүй байх аа. Чухамдаа Ц.Нямдорж, М.Энхболд нарын хэдхэн хүн нь л азаргалж байдаг энэ нам тийм олон гол хүнтэй болохыг юу гэж хүсэх вэ дээ. Тэгээд ч хэний ч үл мэдэх, албан тушаал горьдсон энэ хоёр шиг хүн МАН-д захаасаа аваад олон байхад С.Чинзориг, Г.Төмөрхүү хоёроор яах ч юм билээ. Товчхондоо энэ хоёр хүн МАН-д нэг их чухал биш.
Эсвэл энэ хоёр суудлыг авснаар МАН, УИХ-д олонхи болоод төрийг эргүүлээд зөөлөн суудалдаа бүгдээрээ заларчих гэж үү. Бас үгүй. Тэд цөөнхөөрөө л үлдэнэ.
Тэгээд юуны төлөө С.Чинзориг, Г.Төмөрхүү гэдэг хоёр хүнийг ингэтлээ улайран хамгаална вэ.
Эсвэл энэ хоёр хүнд МАН дааж давагдашгүй өртэй юм уу. Ийм юм бий нь ч бий л байх. МАН хэзээнээсээ, бүр Н.Энхбаярын үеэс хэн нэгэнд албан тушаал амлаж хандив нэрээр авлига авч сурсан байгууллага. Ухаандаа С.Чинзоригийг бол Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болгоно гэдэг ч юм уу, Г.Төмөрхүүг нь Барилга хот байгуулалтын дэд сайд болгоно гэж байгаад хэдэн төгрөгийг нь саачихсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь мэдээж ийм юм болсон л байж таараа.
Гэхдээ тэртэй тэргүй юун наадам, юун цагаан сар гэдэг шиг, “бүхэл намаараа ялагдчихаад Сү.Батболд ч, У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч албан тушаалгүй байхад юун та хоёр” гэж гээд өнгөрч болох.
Гэтэл тэгэхгүй улайраад зүтгээд байгаа нь юуных вэ.
МАН хэзээнээсээ ямар нэгэн зүйлээр барьцаалж юм гуйдаг балчир хүүхэд шиг ямар ч юмыг хуулиас гадуур, ойр зуурын тохироогоор шийдэж ирсэн уламжлал, угшилтай бохир нам. Үүнийгээ “Ерөөсөө л бид ингэж байх ёстой, манай намд хууль үйлчлэх ёсгүй, манай нам 90 жил болсон болохоор бусад нь биднийг гуйж царай алдаж байх ёстой” гэдэг байдлаар хандаж ирсэн.
Ийм болохоор одоо нэгэнт хүчинд автаж цөөнх болж хүчээр түрий барьж, лантуудаж чадахгүй болсон болохоор чадах зүйлээрээ хааж, ямар ч үнээр хамаагүй, төрийн ажлыг цалгардуулж, хааж боож, чадвал төрийн эргэлт гаргаж байгаад ч хамаагүй өөрсөддөө ашигтай оноо авах гэж байгаа нь л энэ болов уу.
Ухаандаа МАН энэ хоёр суудлаар барьцаалж АН-аас юу гуйх вэ.
УИХ-д МАН бүлэгтэй болох асуудал тэртэй тэргүй шийдэгдэх шатандаа орчихлоо. Энэ талаар тэд одоо гуйхгүй. Тэгээд....дараах хувилбар байж болох юм.
Нэгд, “Увсын хоёр буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг минь битгий эргүүлэн татаарай. Тангараг өргөөгүй энэ хоёрыг ч яахав танай АН авдгаараа ав. Харин цаашаа л битгий ахиж Увс руу бүү ороорой” гэж гуйх гээд байна уу. Магадагүй л юм. Гэхдээ Увсын хоёрын тухайд бас хууль зөрчсөнийг нь шүүх тогтоочихсон байгаа болохоор хэцүү. Яахав МАН-д ямар ч хууль үйлчилдэггүй болохоор байж болох л хувилбар.
Гэхдээ үгүй байх аа. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр мөнгөөр хахаж цацсан, МАН-ыг хууль бусаар хэчнээн санхүүжүүлдэг байлаа ч энэ бас арай л биш болов уу. Тэр хоёр бас л тийм чухал улс биш.
Тэгвэл хоёр дахь хувилбар нь Монгол Улсад хууль хэрэгждэг болж эхэлж байгаа нь МАН-ын томчуулын сэтгэлийг хамгийн их түгшээж байгаа. Нийслэлийн Засаг дарга асан, өнөөх улаан хацарт Ц.Батбаярыг бас л газрын хэргээр шалгаж эхэлсэн дуулдана. Энэ юу хэлээд байна. Асуудал М.Энхболд руу ойртож байна гэсэн үг. Дараа нь... дараа нь уу Сү.Батболд, Г.Занданшатар нар чинь юу билээ, өнөөх цөмийн хаягдал энэ тэр. Ингээд ээдрээтэй утасны үзүүрээс бариад цааш нь хөөгөөд байвал аалзны тор чинь аажимдаа бүгдээрээ орооцолдоод гараад ирэх юм болно. Шув шулуун шударга хүн МАН-ын томчуулд тун цөөхөн.
Энэ л МАН-ын хэдэн дарга нарын хоолойд тээглээд байгаа юм болов уу даа. Тэгээд хэзээний сурсан зангаараа наймаалж, тохирч, өнгө мөнгөөр аргалж сурсан юм болохоороо өвөрхангайн хоёроор барьцаалж, УИХ-ын ажлыг хэдэн сараар ч болтугай саатуулаад байх гэж байна. Тавьдаг шаардлага нь “За яахав бид Өвөрхангайн хоёр суудлыг танай намд өгье. Харин та нар манай С.Батболд, М.Энхболд, Г.Занданшатар гээд олон хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад байхгүй л бай. Энэ бүхнийг зүгээр л орхичих. Тэгвэл бид УИХ-ын хуралдаанд одоо орлоо” гэж байж болох уу.
Харин АН зөвшөөрөхгүй бол МАН-ынханд бол улс эх орны эрх ашиг хамаагүй шүү дээ. Тэд УИХ-ыг дөрвөн жил ч хуралдуулахгүй байж чадна. Ингэвэл харин ч 2016 оны сонгуульд “Энэ АН дөрвөн жил ажил хийсэнгүй” гээд сурталдаж байгаад бид ялчихна гэж дотроо ярьцгааж байгаа. Ер нь бол МАН-ын хувьд энэ дөрвөн жил яаж ийгээд улс орныг улам доройтуулах тухай л бодож байгаа.
Үүнээс өөр гуйгаад байх юм ялагдсан МАН-д одоохондоо байхгүй. Уг нь ч их юм бодож байгаа л даа. Ёстой өнөө “Тэмцэл” кинон дээр гардагчлан “барон ялсан бол Эрдэнэ вангийн хошууг, гамин ялсан бол булигаарын заводыг гуйх байсан” гэдэг шиг шунал нь бол барагдахгүй. Даанч сонгуулиар хийдэг луйвар нь хязгаарлагдаж, ард түмний дунд унасан нэр нь сэхэхгүй байгаа болохоос биш.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
2012.12.04
2012.12.04
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
























