Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Нийслэлийн таван дүүрэгт АН, дөрвөн дүүрэгт МАН ялжээ
Орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дахин санал хураалтыг нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим хэсгийн хороонд явуулжээ. Дахин санал хураалтын дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт 41 суудлын 22-ыг МАН, 17-г АН авсан бол хоёр суудалд нь МАХН суухаар болжээ. Сүхбаатар дүүргийн хувьд ИТХ-ын 35 суудалтай. Үүний 15-д МАН, 19-т нь АН төлөөлөгчөө сонгожээ. Харин МАХН мөн л нэг суудал авсан байн. Чингэлтэй дүүрэгт 35 суудалтайгаас МАН олонхийг бүрдүүлж 22 суудал авсан бол АН цөөнхийн бүлгээс хандах бол МАХН гуравдагч хүчний байр сууринаас тоглолт хийхэд хэтэрхий бага суудал буюу хоёр суудал авчээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд МАН байх үед ганцаараа ардчилсан засагтай байсан Хан-Уул дүүргийн хувьд мөн л хуучин засаглалаа хадгалж чаджээ. Энэ дүүрэг 35 суудалтай. Үүний олонхийг нь буюу 29 суудлыг АН, 4 суудлыг МАН, хоёр суудлыг МАХН авчээ. Багахангай, Багануур дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиар асуудал шийдэгдэж МАН олонх болсон бол Налайх дүүргийг МАН ялсан мэтээр ярьж, бичиж байсан. Тэгвэл энэ Налайх дүүрэгт улс төрийн гол хоёр хүчин тун ойролцоо санал авчээ. МАН 11, АН 12, МАХН 2 суудал авсан байна. Дахин санал хураалт явуулсан нэг дүүргий нэг нь Баянгол дүүрэг. Энэ дүүрэг 41 суудалтайгаас 30 суудалд нь АН эзэн суусан бол 9 суудалд МАН заларчээ. МАХН-2 суудал авсан байна. Баянзүрх дүүргийн хувьд мөн л хамгийн олон суудалтай. 41 суудалтайгаас МАН 7, АН 32 суудал, МАХН 2 суудал авчээ. Ийн нийслэлийн есөн дүүргийн тухайд дөрвөн дүүрэгт нь МАН олонх болсон бол таван дүүрэгт АН Засаг байгуулах нь тодорхой боллоо.
Харин дахин санал хураалт явуулсан Дархан-Уул уул аймаг 33 суудалтай. Үүнд олонхийг нь буюу 18 суудлыг МАН, 11 суудлыг АН авсан бол эвсэл 2 суудал авчээ. Харин бие даагч хоёр суудал авсан байна. Орхон аймагт 31 суудал төлөөлөгч сонгохоос МАН 10, АН 19, МАХН 2 суудал авсан байна.
Дахин санал хураалтад хэдэн төгрөг зарцуулсныг сонгуулийн тойргийн хороод СЕХ-нд ирүүлээгүй байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Хөвсгөл, Сонгинохайрхан дүүрэгт сонгуультай холбоотой маргаан байгаа аж. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр буруутай эсэхийг нь тогтоосон шийдвэрийг СЕХ-нд ирүүлэхгүй бол тойргийн хорооны шийдвэрээр шийдэгдэх ёстой аж.
НӨГӨӨ АЛТАНХУЯГ ГУАЙ ОЛОНХУУЛЛАА БОЛЛОО Ч ГЭХ ШИГ БҮЛТРЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ. ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙНА УУ. 7 САРЫН 1-НИЙ ҮЙЛ ЯВДАЛ ГЭЭД Л БҮГД Л СЭТГЭЛД ГУНИГТАЙ АРААСАА БӨӨН ХАР МӨР ДАГУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН. ЭНЭ ЯНЗААР БОЛ АРДЧИЛСАН НАМ ОЛОН СУУДАЛ АВАХ БАЙСАН СОНГУУЛЬ ЛУЙВАРДУУЛСАН ГЭЖ ХУДЛАА МАНИА ХОШГИРУУЛЖ ТОЛГОЙ УГААСАН ЮМ БИШ БИЗ. ТЭГЭЭД ӨДӨӨН ХАТГАСАН
Орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дахин санал хураалтыг нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим хэсгийн хороонд явуулжээ. Дахин санал хураалтын дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт 41 суудлын 22-ыг МАН, 17-г АН авсан бол хоёр суудалд нь МАХН суухаар болжээ. Сүхбаатар дүүргийн хувьд ИТХ-ын 35 суудалтай. Үүний 15-д МАН, 19-т нь АН төлөөлөгчөө сонгожээ. Харин МАХН мөн л нэг суудал авсан байн. Чингэлтэй дүүрэгт 35 суудалтайгаас МАН олонхийг бүрдүүлж 22 суудал авсан бол АН цөөнхийн бүлгээс хандах бол МАХН гуравдагч хүчний байр сууринаас тоглолт хийхэд хэтэрхий бага суудал буюу хоёр суудал авчээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд МАН байх үед ганцаараа ардчилсан засагтай байсан Хан-Уул дүүргийн хувьд мөн л хуучин засаглалаа хадгалж чаджээ. Энэ дүүрэг 35 суудалтай. Үүний олонхийг нь буюу 29 суудлыг АН, 4 суудлыг МАН, хоёр суудлыг МАХН авчээ. Багахангай, Багануур дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиар асуудал шийдэгдэж МАН олонх болсон бол Налайх дүүргийг МАН ялсан мэтээр ярьж, бичиж байсан. Тэгвэл энэ Налайх дүүрэгт улс төрийн гол хоёр хүчин тун ойролцоо санал авчээ. МАН 11, АН 12, МАХН 2 суудал авсан байна. Дахин санал хураалт явуулсан нэг дүүргий нэг нь Баянгол дүүрэг. Энэ дүүрэг 41 суудалтайгаас 30 суудалд нь АН эзэн суусан бол 9 суудалд МАН заларчээ. МАХН-2 суудал авсан байна. Баянзүрх дүүргийн хувьд мөн л хамгийн олон суудалтай. 41 суудалтайгаас МАН 7, АН 32 суудал, МАХН 2 суудал авчээ. Ийн нийслэлийн есөн дүүргийн тухайд дөрвөн дүүрэгт нь МАН олонх болсон бол таван дүүрэгт АН Засаг байгуулах нь тодорхой боллоо. Харин дахин санал хураалт явуулсан Дархан-Уул уул аймаг 33 суудалтай. Үүнд олонхийг нь буюу 18 суудлыг МАН, 11 суудлыг АН авсан бол эвсэл 2 суудал авчээ. Харин бие даагч хоёр суудал авсан байна. Орхон аймагт 31 суудал төлөөлөгч сонгохоос МАН 10, АН 19, МАХН 2 суудал авсан байна.
Дахин санал хураалтад хэдэн төгрөг зарцуулсныг сонгуулийн тойргийн хороод СЕХ-нд ирүүлээгүй байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Хөвсгөл, Сонгинохайрхан дүүрэгт сонгуультай холбоотой маргаан байгаа аж. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр буруутай эсэхийг нь тогтоосон шийдвэрийг СЕХ-нд ирүүлэхгүй бол тойргийн хорооны шийдвэрээр шийдэгдэх ёстой аж.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
irged
Tor barij baigaa namaa demjij sanalaa ogson bol amxdrald chinx nemertei baixad xeruul xiix namiig demjij baigaa 9 aimag, 4 duuregt xorongo oruulalt xiilgui xayax xeregtei.
2012.12.03
2012.12.03
























