Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Г.Бямбасүрэн: МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ Ерөнхий сайдад гардуулна
МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах болсноо мэдэгдээд буй. Тэгвэл энэ асуудлаа өнөөдөр албан ёсоор Засгийн газрын тэргүүнд мэдэгдэх юм байна. Энэ талаар МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-МАХН Засгийн газраас гарч байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ үнэн үү?
-Манай Гүйцэтгэх товчооны хурлаар Засгаас гарах даалгаврыг Засгийн газарт байгаа гишүүддээ өгсөн. Энэ бол зөвхөн өөрийн намын гишүүддээ өгсөн даалгавар юм. Түүнээс өнөөөдөр албан ёсоор Засгийн газраас гарч байгаа юм биш. Тиймээс бид Гүйцэтгэх товчооны хурлаас гарсан шийдвэрийг албажуулаад Засгийн газарт гардуулах ажлаа өнөөдрөөс хийнэ. Бид анх эвслийн Засгийн газарт орж гэрээ хэлэлцээр хийхдээ энэ хууль бус хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байхыг тусгаж өгсөн. Гэтэл Засгийн газар хэлэлцээрийг зөрчлөө. Мөн Н.Энхбаяр даргад тулгаад байгаа хилс хэрэг, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой болж байна.
-Танай нам засгаас гарахаар улстөрийн хүрээнд тогтворгүй байдал хаана хаанаа бий болно. Үүнийг мэдээж тооцоолсон байх тийм үү?
-Тогтворгүй байдал үүсэхэд манай нам хариуцлага хүлээхгүй. Шударга бус, улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй. Бидний гэрээнд ч ийм зүйл байхгүй. Гэтэл энэ хэлмэгдүүлэлтийг Ерөнхийлөгч нь хүртэл тоохгүй байгаа юм. Тиймээс шударга ёсыг тогтоохын тулд бид Засгийн газраас гарах шийдвэр гаргаад байна. Гэхдээ энэ шийдвэр нь “Шударга ёс” эвслийнх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн МАХН-ын л шийдвэр.
-Эвсэл задарах болсон шалтгааныг Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын маргаантай холбоотой гэж хэвлэлүүд онцолсон байсан. Энэ яриа хэр бодитой вэ?
-Тийм зүйл болоогүй. Өчигдөр орой Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягт МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах шийдвэр гаргасан тухай аман мэдээгдэл уламжилсан байсан. Харин бид өнөөдөр албан бичгээр Засгийн газрын тэргүүнд мэдэгдэхээр шийдээд байна.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл