Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн барилгыг хэрхэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын нэр бүхий 22 гишүүн нэгдэж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах зөв хэмээн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж байгаагаар, дэлхийн аль ч оронд эрүүл мэндийн салбараас мөнгө харамладаггүй гэв. Тиймээс энэ эмнэлгийг зориулалтын дагуу ашиглах асуудлыг УИХ-аар оруулж байгаа нь энэ аж. Энэ барилгыг зориулалтын дагуу ашиглахыг дэмжиж 22 гишүүн гарын үсэг зурснаас гадна, гарын үсгээ зурж амжаагүй, дэмжиж байгаа гишүүн олон байгаа аж.
Мөн энэ эмнэлгийн талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хошууч Нарантуяа, “Энэ эмнэлгийг Цэргийн госпиталтай нэгдэхийг эсэргүүцээгүй. Зөвхөн эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг зориулалтын дагуу ашиглахыг л хүсч байгаа юм. “Э” үсэг мэддэггүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүл мэндийн талаар ярих нь эмч нарын хөх инээдийг хүргэж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл