Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
МАХН-ын гишүүдийн засгаас гарах асуудлаар хэн юу хэлэв

-МАХН Засгийн газраас гарахаа Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэжээ. Хэрэв гарчихвал Засгийн газар задрахад хүрнэ. Тэгэхээр АН үүнд ямар байр сууринаас хандаж байгаа бол?
-Үүнд намын удирдах байгууллага хуралдахаас нааш би намыг төлөөлж ямар нэгэн тайлбар хийх боломжгүй юм.
-Энэ асуудлыг намын түвшинд ярих болоогүй байгаа хэрэг үү?
-Хараахан хуралдаагүй байна. Би АН-ын гүйцэтгэх зөвлөлд багтдаггүй л дээ. Тэгэхээр АН-ын гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх байх.
-Тэгвэл хувь улстөрчийн харж байгаагаар энэ асуудлыг гацаанаас гаргах гарц байна уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Гарц янз янзаараа л байгаа. Хувь хүнийхээ үүднээс МАХН-аас Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг маш сайн ажиллаж байсан, гар нийлж байсан гэдгийг хэлж чадна. Засгийн газрын зүгээс МАХН-аас замаа салгах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Үнэхээр ажил хэрэгч сайн хүмүүстэй нийлсэн баг бүрдсэн байсан гэдгийг л хэлмээр байна. Үүнийг бас өнгөрсөн цаг дээр яриад ч яахав. Тэгэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байна. МАХН-ын сайд нар ажлаа сайн хийдэг урамтай хүмүүс байсан. Үнэхээр намын гишүүд дэмжигчид нь Засгаас гар гээд шахаад байгаа бол тэр хүмүүст улстөрчийнхөө хувьд хүнд байгаа байх.
-МАХН-ынхны Засгаас гарах болсон шалтгаан нь өнөөгийн нийгэмд маш их хэлмэгдүүлэлт байна гэж хэлж байгаа. Таны бодлоор ямар нэгэн хэлмэгдүүлэлт энэ нийгэмд үнэхээр газар авчихаад байна уу. Улстөрийг гацаах хэмжээний хэлмэгдүүлэлт үүсээд байна уу?
-Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан ярьж байгаа байх л даа. Гэхдээ энэ хэргийн шүүх хурал нь бүх телевизээр нээлттэй явсан, өмгөөлөгчдийнх нь байр суурийг сонссон, олон нийтийн нүдэнд шүүх шийдвэрээ гаргасан хэрэг гэж боддог. Тиймээс хэлмэгдүүлэлт гэдэгт би санал нэгдэхгүй байна. Харин улс төрийн хувьд Засгийн газарт байгаа гишүүдээ намын дарга нь гар гэдэг байдлаар хандсан байх.
Ж.Батсуурь: Засгийн газрын дотоод уур амьсгалыг би сайн мэдэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-МАН-ын гишүүдийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байгаа бол. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хэр их ажил амжуулсан бол?
-Засгийн газрын үйл ажиллагааг 100 хоногт хийсэн ажлаар нь дүгнэж болохгүй л дээ. 100 хоног гэдэг бол Засгийн газрын ажилд дүн тавих хангалттай хугацаа ч биш. МАХН сонгуулийн үр дүнгээр эвсэл байгуулахдаа чухам ямар байдлаар нэгдсэн, дотоод асуудлыг хэлж мэдэхгүй л дээ. Засгийн газрын танхимд ямар уур амьсгал үүсээд байгааг таамаглах аргагүй. Яг үнэндээ МАХН замын дундаас буцаад байгаа юм уу, буцах гээд байгаа юм уу бүү мэд. Хэвлэл мэдээлэл л ийм яриа хөөрөө гаргаад байна л даа. Засгийн газраас гарах шаардлага гарна гэж байгаа бол тэдний л асуудал шүү дээ. МАХН бол бие даасан улс төрийн хүчин шүү дээ.
-МАХН албан ёсоор гарвал Засаг тарах нь дамжиггүй. Тэгэхээр улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийг яаралтай байгуулах боломж бий юу?
-Эвсэл задарч байна гэдэг бол Засгийн газрын нэг жигүүр нь байхгүй болно гэсэн үг. Үнэхээр МАХН гарчихвал засаг тарж, дахин бүрдэхээс өөр аргагүй л болно байх.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-МАХН, намын даргын эрх ашиг улс орны эрх ашигтай эн зэрэгцээд байх шиг. Та бие даагч гишүүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр түмний зовлон бэрхшээл байна. Тэднийг ажилтай төрөлтэй болгоё, сургууль цэцэрлэг барья, Оюутолгойгоо илааршуулъя. Энэ бидний үндсэн ажил.
-МАХН-ын энэ байдал нэгэнт улс төрийн тогтвортой байдлаар оролдоод эхэллээ. Магадгүй үүний цаана МАХН болоод Н.Энхбаярын том эрх ашиг байх шиг байна?
-Монголын бүх нам хямдралд орчихсон. Бүх нам анхан шатаа, гишүүдээ сонсохоо больчихсон. Өөрсдийгөө том гээд бодсон хэдэн хүмүүс нь улс төрийн бүлэглэлүүд болчихжээ. Намыг тэжээдэг зүйлүүд бол дарга нар биш, доор нь байгаа гишүүд дэмжигчид. Тэднийгээ сонсохгүй болохоор тэд амьдралаас тасарчихаж, амьдралаас тасарчихаараа хүний төлөө юм хийхгүй байна. Тэгэхээр хүмүүсийн төлөө ажиллаач, юм хийгээч. Тэгвэл юу гэж сандал ширээний тухай ярих вэ дээ.
МАХН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Засгийн газарт байгаа гишүүдээ танхимаас гарах даалгаврыг өгсөн нь шуугиан дэгдээж байна. Шинэчлэлийн гэх тодотголтой эхлүүлсэн ажил үгүйдэж, санаачлагатай ажилласан 100 хоног замхрах болов.
Харин энэ асуудалд танхимын сайд нар болоод УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Ц.Оюунгэрэл: МАХН-ын сайд нарт хүнд байгаа байх
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:
-МАХН Засгийн газраас гарахаа Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэжээ. Хэрэв гарчихвал Засгийн газар задрахад хүрнэ. Тэгэхээр АН үүнд ямар байр сууринаас хандаж байгаа бол?
-Үүнд намын удирдах байгууллага хуралдахаас нааш би намыг төлөөлж ямар нэгэн тайлбар хийх боломжгүй юм.
-Энэ асуудлыг намын түвшинд ярих болоогүй байгаа хэрэг үү?
-Хараахан хуралдаагүй байна. Би АН-ын гүйцэтгэх зөвлөлд багтдаггүй л дээ. Тэгэхээр АН-ын гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх байх.
-Тэгвэл хувь улстөрчийн харж байгаагаар энэ асуудлыг гацаанаас гаргах гарц байна уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Гарц янз янзаараа л байгаа. Хувь хүнийхээ үүднээс МАХН-аас Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг маш сайн ажиллаж байсан, гар нийлж байсан гэдгийг хэлж чадна. Засгийн газрын зүгээс МАХН-аас замаа салгах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Үнэхээр ажил хэрэгч сайн хүмүүстэй нийлсэн баг бүрдсэн байсан гэдгийг л хэлмээр байна. Үүнийг бас өнгөрсөн цаг дээр яриад ч яахав. Тэгэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байна. МАХН-ын сайд нар ажлаа сайн хийдэг урамтай хүмүүс байсан. Үнэхээр намын гишүүд дэмжигчид нь Засгаас гар гээд шахаад байгаа бол тэр хүмүүст улстөрчийнхөө хувьд хүнд байгаа байх.
-МАХН-ынхны Засгаас гарах болсон шалтгаан нь өнөөгийн нийгэмд маш их хэлмэгдүүлэлт байна гэж хэлж байгаа. Таны бодлоор ямар нэгэн хэлмэгдүүлэлт энэ нийгэмд үнэхээр газар авчихаад байна уу. Улстөрийг гацаах хэмжээний хэлмэгдүүлэлт үүсээд байна уу?
-Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан ярьж байгаа байх л даа. Гэхдээ энэ хэргийн шүүх хурал нь бүх телевизээр нээлттэй явсан, өмгөөлөгчдийнх нь байр суурийг сонссон, олон нийтийн нүдэнд шүүх шийдвэрээ гаргасан хэрэг гэж боддог. Тиймээс хэлмэгдүүлэлт гэдэгт би санал нэгдэхгүй байна. Харин улс төрийн хувьд Засгийн газарт байгаа гишүүдээ намын дарга нь гар гэдэг байдлаар хандсан байх.
Ж.Батсуурь: Засгийн газрын дотоод уур амьсгалыг би сайн мэдэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:-МАН-ын гишүүдийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байгаа бол. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хэр их ажил амжуулсан бол?
-Засгийн газрын үйл ажиллагааг 100 хоногт хийсэн ажлаар нь дүгнэж болохгүй л дээ. 100 хоног гэдэг бол Засгийн газрын ажилд дүн тавих хангалттай хугацаа ч биш. МАХН сонгуулийн үр дүнгээр эвсэл байгуулахдаа чухам ямар байдлаар нэгдсэн, дотоод асуудлыг хэлж мэдэхгүй л дээ. Засгийн газрын танхимд ямар уур амьсгал үүсээд байгааг таамаглах аргагүй. Яг үнэндээ МАХН замын дундаас буцаад байгаа юм уу, буцах гээд байгаа юм уу бүү мэд. Хэвлэл мэдээлэл л ийм яриа хөөрөө гаргаад байна л даа. Засгийн газраас гарах шаардлага гарна гэж байгаа бол тэдний л асуудал шүү дээ. МАХН бол бие даасан улс төрийн хүчин шүү дээ.
-МАХН албан ёсоор гарвал Засаг тарах нь дамжиггүй. Тэгэхээр улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийг яаралтай байгуулах боломж бий юу?
-Эвсэл задарч байна гэдэг бол Засгийн газрын нэг жигүүр нь байхгүй болно гэсэн үг. Үнэхээр МАХН гарчихвал засаг тарж, дахин бүрдэхээс өөр аргагүй л болно байх.
С.Ганбаатар: Монголын бүх нам хямралд орчихож

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Өнөөдөр түмний зовлон бэрхшээл байна. Тэднийг ажилтай төрөлтэй болгоё, сургууль цэцэрлэг барья, Оюутолгойгоо илааршуулъя. Энэ бидний үндсэн ажил.
-МАХН-ын энэ байдал нэгэнт улс төрийн тогтвортой байдлаар оролдоод эхэллээ. Магадгүй үүний цаана МАХН болоод Н.Энхбаярын том эрх ашиг байх шиг байна?
-Монголын бүх нам хямдралд орчихсон. Бүх нам анхан шатаа, гишүүдээ сонсохоо больчихсон. Өөрсдийгөө том гээд бодсон хэдэн хүмүүс нь улс төрийн бүлэглэлүүд болчихжээ. Намыг тэжээдэг зүйлүүд бол дарга нар биш, доор нь байгаа гишүүд дэмжигчид. Тэднийгээ сонсохгүй болохоор тэд амьдралаас тасарчихаж, амьдралаас тасарчихаараа хүний төлөө юм хийхгүй байна. Тэгэхээр хүмүүсийн төлөө ажиллаач, юм хийгээч. Тэгвэл юу гэж сандал ширээний тухай ярих вэ дээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл