Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАСНААР ЮУ Ч ХОЖИХГҮЙ. ХАРИН Ч АЛДАНА
Зам зуурт элдэв асуудал үүсэхэд “Мордохын хазгай болчихлоо” гэж монголчууд ярьдаг. Ийм зүйл улс төрийн хүрээнд үүсэх нь. Үүсэх ч юу байхав аль хэдийнэ тохиолдчихлоо гэхэд хилсдэхгүй биз. Тодруулбал, Засгийн газар тарж, дахин бүрэлдэх үйл ажиллагаанд орох бэлтгэл хангагдав. МАХН-ынхан ноёноо хамгаалах бодлого баримталж, гүйцэтгэх засаглалд хамтрах гэрээгээ зөрчин “АН баяртай” гэж хэллээ. Шинэхэн засаг маань зуу гаруйхан хоногийн настай, хамтрах гэрээ эзэн ноёных нь эрх ашгаас ч хямдхан байж. Яагаад Н.Энхбаярын төлөө ийнхүү иргэдийн эрх ашгийг дорд үзэв. Эсвэл тэр хүн бүх иргэний төлөөлөл, олон түмэн түүнд хайртай байсан хэрэг үү гэсэн асуулт хариу нэхсээр. Ер нь, засаг байгуулах асуудал нь хүүхдийн тоглоом, эсвэл элдэв зүйл өрж босгочихоод нураачихдаг элс, цасан өвгөн хэрэг үү. Уг нь, улс орны хөгжил, нийгэм эдийн засаг гээд бүх асуудлыг хариуцдаг газар. Гэтэл тоглоом мэт сэтгэн байгаа нь тун харамсалтай.
Тус намынхны хийж буй үйлдлийг ойлгох тун бэрх аж. Яахав бяцхан хүүхэдтэй зүйрлэж болох л юм. Хэдэн хүүхдүүд айл гэр болон тоглож тун сайхан суутал нэгнийх нь аав өөрийн хүүхдээ тэдэнтэй битгий хамт тогло хэмээн бухимдан, дагуулан явж буйтай зүйрлэж болох мэт. Шинэхэн парламент бүрдэх үед АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтарч Монгол Улсын Засгийн газар хэмээх тоглоом тоглож эхлэв. Гэрээ байгуулж, энэ тоглоомоо эхлэхийн өмнө хэн хэнийгээ гомдоохгүй байх талаар ярилцан, эрх ашгийн хувьд тэнцвэртэйгээр оролцохоо ч тохирч. Гэтэл МАХН хэмээх айл гэрийн эзэн хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл хүлээх нь тэр. Үүнийхээ буруутанг АН гэж үзэв. Тиймээс өөрийн хүүхдийг тоглоомоос гаргаж, өшөөгөө авахаар шийдсэн бололтой. Иймд намынх нь удирдлагууд хуран чуулж, эцгийн үгийг дэмжихээр шийдэж. Энэ нь чухам ямар ашигтай вэ гэдгийг харин тооцсонгүй. Уг нь, анх байгуулсан гэрээнд ч ийм заалт ороогүй юм. Өөрөөр хэлбэл, тоглогчдод зориулсан зүйл, заалтад “аавын” асуудал огт тусгагдаагүй гэсэн үг. Зөвхөн цаашид ямар зорилготой ажиллах, хамтрахдаа Засгийн газарт ямар байр суурь эзлэн, хэчнээн яам, агентлаг авахаа л тохирсон.
Мэдээж хэрэг тэргүүнээ өмөөрч өмгөөлөх нь зөв. Гэхдээ эмхлэн босгож буй зүйлээ нураах зарчим баримтлан, бусдадаа болон бүх нийтэд гай дагуулах нь хэр оновчтой вэ. Засгийн газраа татан унагаж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд ч, тэр дундаа улс орны эдийн засагт тийм ч сайн үр дагавар авчрахгүй. Бид өнөөдрийн төлөө бус маргаашийг харан яваа. Хурдацтай хөгжил, бүтээн байгуулалтад гээд л. Гэтэл энэ бүхэн эрхэм Н.Энхбаярын асуудлаас дорд үзэгдэв бололтой. МАХН-ынхан хөгжлийн гарц, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг огт олж харахгүй явна. Зөвхөн Н.Энхбаярыг ял зэмээс мултлах гэсэн зүйлд санаа тавьж сууна. Үүнээс харахад тус намыхан “Наамбарваан” хэмээх өвчин тусч, тэр нь ужгирсан бололтой. Хэрхэн анагаах жор нь одоогоор алга. Магадгүй шинжлэх ухааны томоохон нээлтийн үр дүнд бий болох биз. Ерөнхийдөө хувь хүний асуудлыг улс орны эрх ашигтай дүйцүүлж буй нь тун харамсалтай хэрэг. Гадаад оронд Ерөнхийлөгч асангууд хууль цаазынхаа дагуу явж, буруутай бол ял зэмээ хүртэж буй. Харин манайд тийм зүйл алга. Бүх асуудлыг улс төрийн төвшинд гарган тавьж, бүр гүйцэтгэх засаглалаа нураан, шүүх байгууллагад нөлөөлүүлэх санаа агуулан зүтгэсээр.
Өнгөрсөн үед парламентын төвшинд ийм зүйл хийснээр монголчууд юу ч хожоогүй. Харин маш ихийг алдаж, гадаад дахь нэр хүнд суларсан. Ер нь, Засгийн газар унагаж тоглох нь Н.Энхбаярын толгойлсон МАХН-ын ужиг өвчин бололтой. Тэртээх он жилүүдэд үүсч байсан нөхцөл байдал ч тодхон харуулна. Ардчилсан хүчин болон МАХН 2004 оны сонгуульд зуузай холбон давхисаар барианд зэрэг шахуу орсон. Өөрөөр хэлбэл, эн тэнцүү суудал хүртсэн гэсэн үг. Тиймээс засгаа хамтарч байгуулахаар сар орчим зөвшилцсөн. Эцэст нь, ханцуй доторхи тохиролцоо амжилттай болж бүрэн эрхийн хугацааг таллаж хоёр, хоёр жилээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхээр тогтоцгоон, гэрээлэж АН эхний хоёр жилийг өгсөн юм. Гэтэл заасан хугацаа дуусахаас өмнө Засгийн газрыг бутаргах “хар муур” гарч ирснээр тэргүүнээр ажиллах Ц.Элбэгдоржийг огцруулсан. Тухайн үед МАХН гэрээгээ зөрчсөн гэдэг. Өдгөө ч өнөөх МАХН л хэлснээсээ буцаж сууна.
Ашиг сонирхлын зөрчилгүй, ая эвээрээ явбал ард олон ч тайван байхсан. Н.Энхбаяраас болж засаг тарах уу, үгүй юү дээрээ тулаад байна. Гэхдээ ийм зам сонгосноор тэрээр юу ч хожихгүй, харин маш ихийг алдана. Намынх нь гишүүд ч ялгаагүй.
Зам зуурт элдэв асуудал үүсэхэд “Мордохын хазгай болчихлоо” гэж монголчууд ярьдаг. Ийм зүйл улс төрийн хүрээнд үүсэх нь. Үүсэх ч юу байхав аль хэдийнэ тохиолдчихлоо гэхэд хилсдэхгүй биз. Тодруулбал, Засгийн газар тарж, дахин бүрэлдэх үйл ажиллагаанд орох бэлтгэл хангагдав. МАХН-ынхан ноёноо хамгаалах бодлого баримталж, гүйцэтгэх засаглалд хамтрах гэрээгээ зөрчин “АН баяртай” гэж хэллээ. Шинэхэн засаг маань зуу гаруйхан хоногийн настай, хамтрах гэрээ эзэн ноёных нь эрх ашгаас ч хямдхан байж. Яагаад Н.Энхбаярын төлөө ийнхүү иргэдийн эрх ашгийг дорд үзэв. Эсвэл тэр хүн бүх иргэний төлөөлөл, олон түмэн түүнд хайртай байсан хэрэг үү гэсэн асуулт хариу нэхсээр. Ер нь, засаг байгуулах асуудал нь хүүхдийн тоглоом, эсвэл элдэв зүйл өрж босгочихоод нураачихдаг элс, цасан өвгөн хэрэг үү. Уг нь, улс орны хөгжил, нийгэм эдийн засаг гээд бүх асуудлыг хариуцдаг газар. Гэтэл тоглоом мэт сэтгэн байгаа нь тун харамсалтай. Тус намынхны хийж буй үйлдлийг ойлгох тун бэрх аж. Яахав бяцхан хүүхэдтэй зүйрлэж болох л юм. Хэдэн хүүхдүүд айл гэр болон тоглож тун сайхан суутал нэгнийх нь аав өөрийн хүүхдээ тэдэнтэй битгий хамт тогло хэмээн бухимдан, дагуулан явж буйтай зүйрлэж болох мэт. Шинэхэн парламент бүрдэх үед АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтарч Монгол Улсын Засгийн газар хэмээх тоглоом тоглож эхлэв. Гэрээ байгуулж, энэ тоглоомоо эхлэхийн өмнө хэн хэнийгээ гомдоохгүй байх талаар ярилцан, эрх ашгийн хувьд тэнцвэртэйгээр оролцохоо ч тохирч. Гэтэл МАХН хэмээх айл гэрийн эзэн хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл хүлээх нь тэр. Үүнийхээ буруутанг АН гэж үзэв. Тиймээс өөрийн хүүхдийг тоглоомоос гаргаж, өшөөгөө авахаар шийдсэн бололтой. Иймд намынх нь удирдлагууд хуран чуулж, эцгийн үгийг дэмжихээр шийдэж. Энэ нь чухам ямар ашигтай вэ гэдгийг харин тооцсонгүй. Уг нь, анх байгуулсан гэрээнд ч ийм заалт ороогүй юм. Өөрөөр хэлбэл, тоглогчдод зориулсан зүйл, заалтад “аавын” асуудал огт тусгагдаагүй гэсэн үг. Зөвхөн цаашид ямар зорилготой ажиллах, хамтрахдаа Засгийн газарт ямар байр суурь эзлэн, хэчнээн яам, агентлаг авахаа л тохирсон.
Мэдээж хэрэг тэргүүнээ өмөөрч өмгөөлөх нь зөв. Гэхдээ эмхлэн босгож буй зүйлээ нураах зарчим баримтлан, бусдадаа болон бүх нийтэд гай дагуулах нь хэр оновчтой вэ. Засгийн газраа татан унагаж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд ч, тэр дундаа улс орны эдийн засагт тийм ч сайн үр дагавар авчрахгүй. Бид өнөөдрийн төлөө бус маргаашийг харан яваа. Хурдацтай хөгжил, бүтээн байгуулалтад гээд л. Гэтэл энэ бүхэн эрхэм Н.Энхбаярын асуудлаас дорд үзэгдэв бололтой. МАХН-ынхан хөгжлийн гарц, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг огт олж харахгүй явна. Зөвхөн Н.Энхбаярыг ял зэмээс мултлах гэсэн зүйлд санаа тавьж сууна. Үүнээс харахад тус намыхан “Наамбарваан” хэмээх өвчин тусч, тэр нь ужгирсан бололтой. Хэрхэн анагаах жор нь одоогоор алга. Магадгүй шинжлэх ухааны томоохон нээлтийн үр дүнд бий болох биз. Ерөнхийдөө хувь хүний асуудлыг улс орны эрх ашигтай дүйцүүлж буй нь тун харамсалтай хэрэг. Гадаад оронд Ерөнхийлөгч асангууд хууль цаазынхаа дагуу явж, буруутай бол ял зэмээ хүртэж буй. Харин манайд тийм зүйл алга. Бүх асуудлыг улс төрийн төвшинд гарган тавьж, бүр гүйцэтгэх засаглалаа нураан, шүүх байгууллагад нөлөөлүүлэх санаа агуулан зүтгэсээр.
Өнгөрсөн үед парламентын төвшинд ийм зүйл хийснээр монголчууд юу ч хожоогүй. Харин маш ихийг алдаж, гадаад дахь нэр хүнд суларсан. Ер нь, Засгийн газар унагаж тоглох нь Н.Энхбаярын толгойлсон МАХН-ын ужиг өвчин бололтой. Тэртээх он жилүүдэд үүсч байсан нөхцөл байдал ч тодхон харуулна. Ардчилсан хүчин болон МАХН 2004 оны сонгуульд зуузай холбон давхисаар барианд зэрэг шахуу орсон. Өөрөөр хэлбэл, эн тэнцүү суудал хүртсэн гэсэн үг. Тиймээс засгаа хамтарч байгуулахаар сар орчим зөвшилцсөн. Эцэст нь, ханцуй доторхи тохиролцоо амжилттай болж бүрэн эрхийн хугацааг таллаж хоёр, хоёр жилээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхээр тогтоцгоон, гэрээлэж АН эхний хоёр жилийг өгсөн юм. Гэтэл заасан хугацаа дуусахаас өмнө Засгийн газрыг бутаргах “хар муур” гарч ирснээр тэргүүнээр ажиллах Ц.Элбэгдоржийг огцруулсан. Тухайн үед МАХН гэрээгээ зөрчсөн гэдэг. Өдгөө ч өнөөх МАХН л хэлснээсээ буцаж сууна.
Ашиг сонирхлын зөрчилгүй, ая эвээрээ явбал ард олон ч тайван байхсан. Н.Энхбаяраас болж засаг тарах уу, үгүй юү дээрээ тулаад байна. Гэхдээ ийм зам сонгосноор тэрээр юу ч хожихгүй, харин маш ихийг алдана. Намынх нь гишүүд ч ялгаагүй.
Э.Мөнгөн
0 Сэтгэгдэл
























