ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
ЗГ:“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Д.ДЭМБЭРЭЛ: МАХН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРВАЛ УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
МАХН Засгийн газраас гарахаар болсон тухай улс төрийн бусад намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонслоо.
-МАХН-аас сонгогдсон гишүүд Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдлээ. Үүнд та хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явна вэ?
-Хамтарсан Засгийн газраас МАХН-ынхан гарвал муу үр дагавартай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эргэлзэхэд хүрнэ. Дотоодод инфляц бий болно. Эцсийн дүндээ ард түмний нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ шүү дээ. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ. УИХ-ын даргыг сонгох үеэр дөрвөн сарын өмнө “Мордохын хазгай болж байна” гэж би хэлж байсан шүү дээ. Зан ааш нь таарахгүй эхнэр нөхөр хоёр шиг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай нийлж засаг байгуулсан. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж засгаас гарах шийдвэр гаргасан нь үнэн юм билээ. Тэгэхдээ хоёр нам эвсч гэрээ байгуулсан байх. Тэр гэрээндээ юу гэж заасан байдаг юм. Дангаараа шийдвэр гаргах эрх МАХН-даа байна уу үгүй юу. Гэхдээ МАХН-ынхан ийм шийдвэр гаргаж байгаа нь муу зүйлийн эхлэл гэж хэлмээр байна. Засаг хоорондоо учраа олохгүй. Цөөнхтэйгээ зөвшилцөж чадахгүй ийм л нөхцөл байдал үүсч эхэллээ.
-УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаа тасалсан. Энэ долоо хоногт хуралдаа суух уу?
-АН-ын гадаад руу явсан гишүүдийг нөхөх гэж МАН-ын гишүүд чуулганы хуралд суухгүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй гэж буруутгаж байна. Чуулганаар чухал асуудал хэлэлцэх бол бид оролцоно. Түүнээс биш маргаан нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй зарим гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцэх бол хуралдаанд оролцохгүй. Тэгэхээр энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нь харж байж хуралд орох эсэхийг шийднэ.
МАХН Засгийн газраас гарахаар болсон тухай улс төрийн бусад намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонслоо. -МАХН-аас сонгогдсон гишүүд Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдлээ. Үүнд та хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явна вэ?
-Хамтарсан Засгийн газраас МАХН-ынхан гарвал муу үр дагавартай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эргэлзэхэд хүрнэ. Дотоодод инфляц бий болно. Эцсийн дүндээ ард түмний нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ шүү дээ. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ. УИХ-ын даргыг сонгох үеэр дөрвөн сарын өмнө “Мордохын хазгай болж байна” гэж би хэлж байсан шүү дээ. Зан ааш нь таарахгүй эхнэр нөхөр хоёр шиг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай нийлж засаг байгуулсан. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж засгаас гарах шийдвэр гаргасан нь үнэн юм билээ. Тэгэхдээ хоёр нам эвсч гэрээ байгуулсан байх. Тэр гэрээндээ юу гэж заасан байдаг юм. Дангаараа шийдвэр гаргах эрх МАХН-даа байна уу үгүй юу. Гэхдээ МАХН-ынхан ийм шийдвэр гаргаж байгаа нь муу зүйлийн эхлэл гэж хэлмээр байна. Засаг хоорондоо учраа олохгүй. Цөөнхтэйгээ зөвшилцөж чадахгүй ийм л нөхцөл байдал үүсч эхэллээ.
-УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаа тасалсан. Энэ долоо хоногт хуралдаа суух уу?
-АН-ын гадаад руу явсан гишүүдийг нөхөх гэж МАН-ын гишүүд чуулганы хуралд суухгүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй гэж буруутгаж байна. Чуулганаар чухал асуудал хэлэлцэх бол бид оролцоно. Түүнээс биш маргаан нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй зарим гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцэх бол хуралдаанд оролцохгүй. Тэгэхээр энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нь харж байж хуралд орох эсэхийг шийднэ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























