Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүх давтагдах нь буюу Н.Энхбаяр Монголын төрийг дахиад самрах нь

МАХН өөрийнхөө гишүүдийг Засгийн газраас гаргана гэж мэдэгдэж.  Шалтгаан нь ердөө л Шинэчлэлийн Засгийн газар улс төрийн хэлмэгдүүлэл явуулж байна гэнэ. Энэ нь тус намын дарга Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял өгсөнийг хэлж байгаа нь энэ.
Чухамдаа Засгийн газарт орсон гишүүдээ татах маягаар дарамт үзүүлж Намбарын Энхбаяр гэдэг хүнийг  ялаас мултрах гэсэн арга. Уг нь бол түүний буруутай үйлдэлд Засгийн газар биш Монгол Улсын шүүх ял өгсөн билээ.  
Хамгийн гол нь энэ бүхнийг хийж байгаа хүн нь Н.Удвал ч биш, Д.Тэрбишдагва ч биш, Ц.Батцэрэг бүр ч биш. Энэ бүхнийг ердөө л энэ намын дарга Н.Энхбаяр гэдэг хүн хийж байгаа хэрэг.

Н.Энхбаярын тухайд төрийг самарч, Засгийн газрыг огцруулж сурсан, энэ талаар арвин туршлагатай нэгэн.
1990-ээд оны эхээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёлын сайд байсан Н.Энхбаяр 1996 онд УИХ-ын сонгуулиар Ардчилсан хүчин ялж Засгийн эрх авсны дараахан 1997 онд нөхөн сонгуулиар Н.Багабандийн оронд Завхан аймгаас  сонгогдон УИХ-д орж ирсэн. Хууль тогтоох дээд байгууллагад орж ирсэн даруйдаа л М.Энхсайханы Засгийн газрыг огцрууллаа.

Дараа нь Ц.Элбэгдоржийн, тэгээд Ж.Наранцацралтын Засгийн газрыг яг нэг жилийн мөчлөгтэйгээр огцруулах ажлыг чухамдаа өөр хэн ч биш Н.Энхбаяр гэдэг хүн хийсэн. Ингэж энэ засгийн газруудыг самарч огцруулснаараа өөрсдөө, МАН-ынхан санасандаа хүрч төрийн эрхийг авсан ч үнэндээ улс оронд хийх ёстой байсан олон шинэчлэлийг чөдөрлөн саатуулж хойш нь татсан.
Хийх гэж байсан олон чухал шинэчлэлийн ажлыг нь саатуулан чагталж байсан атлаа өөрсдөө УИХ-д 72 суудалтай болсон хойноо баталж авторын нэр зүүсэн. Тухайлбал газрын тухай хуулиудыг  МАН, /тэр үеийн МАХН/-ын гишүүд бойкотолж батлуулахгүй байсан атлаа 2001 онд өөрсдөө баталж үүгээрээ одоо ч сайрхсаар яваа. Энэчлэн МАН 1996-2000 онд  УИХ-ын чуулганы хуралдааныг 150 орчим удаа хаяж, завсарлага аван саатуулан чагталж энэ төрийн ажлыг, Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж байсан юм.

Энэ бүхэн ердөө л 2000 оны сонгуулийн сурталчилгаандаа “Энэ ардчиллынхан гарч ирээд юу ч хийгээгүй шүү дээ. Та нар харж байна уу, амьдрал сайжраагүй байгаа биз дээ. Зүгээр л бие биенээ огцруулаад байсан” гэх гэсэн хэрэг. Тэгэж ч сурталчилж байж УИХ-ын сонгуулиар 72 суудал авч байсан.
Чухамдаа МАХН-ын 72 хүн л хууль тогтоох дээд байгууллагын зөөлөн сэнтийд заларснаас биш өнгөрсөн 12 жилд Монголын нийгэмд өөрчлөлт гараагүй.
Одоо яг 15 жилийн дараа түүх давтагдаж байна. Тэгэх тэгэхдээ нэг хүний сэдлээр яг ижил байдлаар давтагдаж байна. 15 жилийн өмнө ч Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын дарга л байсан, одоо ч мөн л  МАХН-ын дарга. Ялгаа нь 15 жилийн өмнө Н.Энхбаяр гэдэг хүн хууль тогтоох дээд байгууллага-УИХ-ын гишүүн нь байж дотроос нь үймүүлж байсан бол одоо алсаас, шоронгоос удирдаад энэ бүхнийг хийж байна.

Өнөөдөр Засгийн газраас МАХН-ын гурван сайд гарна гэдэг бол Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг.
Үүнд ташуур өгч байгаа хүчин бас бий. Тэр нь МАН. 90 жилийн түүхтэй гээд байдаг МАН-ын хувьд өнөөдөр хэдэн дарга нар нь Засгийн эрхэнд гарч л байвал цаана нь улс орон хохирч байна уу, үгүй юу, ард түмэн яаж амьдарч байна гээд олон асуудал чухамдаа огт хамаагүй. МАН-ын эрх мэдэлтнүүдийн хувьд яг одоо “Энэ ардчиллынхан, Шинэчлэлийн Засгийн газар биднээс илүүг хийчих вий, олон түмний дунд нэр хүнд нь дээшилчих вий” гээд яаж буруугаар эргүүлэх вэ, хэрхэн огцруулж нэр хүндийг нь унагах вэ гээд ёстой шээс нь гоожих гээд сууж байгаа. Үүнээсээ болоод чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байгаа болохоор МАХН, Н.Энхбаярыг далдуур уухайлан дэмжиж ёстой л “хормойгоороо сэвээд” сууж  байна.

Ер нь аажимдаа МАХН-ыг төрхөмдөө буцааж аваад олонхи болчихвол трөийн толгойд гараад занхайчихад бэлэн байгаа улс.
Юутай ч Н.Энхбаяр гэдэг хүн хэзээний сурсан зангаараа монголын төрийг дахиад самарч эхэллээ. Үр дүн нь яаж гарах нь вэ, харж л байя. Уг нь монголчууд “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг ард түмэнсэн.
Бүрдээд гуравхан сар гаруй болж байгаа энэ Засгийн газрын хийж эхлүүлсэн олон ажлыг МАН-ын эрх баригчдаас бусад нь, олон нийт тун таатай хүлээж авч, заримынх нь үр дүн гараад байгаа юмсан.
0 Сэтгэгдэл
Одоо тэгээд ямар ч байсан 2 жил зургаан сарын ял эдлэх нь л дээ. Гэхдээ яахав ээ, зургаан сарыг нь суучихсан гэж тооцно. Тэсээд бай, Намбарваан минь.
гадаадад гаръя гэхээр шоронд, өлсье гэхээр бие нь дийлэхгүй, УИХ-д оръё гэхээр гэмт хэрэгтэн...........одоо тэгээд яана даа Намбарваан минь.
Энэ хүн бол маш сайн хүн шүү
bid zugeer l suirelruugee ywj baina humuusee. uund bid ch gesen buruutai ywtsuu erh ashigt awtsan humuuseer bid amaa uduulj zamaa zaalguulj baina sh dee. hii demii l tedniig baliashiglaj suuh ym. enh bayr gedeg hun bol tednii undeslegch in ter hezee ch mongold sain ym hiihgui. urd in hiigeegui hoishid ch hiihgui.
ter unenshuu! N.Enhbayr ooriin uhsan nuhendee torol torogsdoo avaad orohiin tuld tomsgoj baigaa baih!
Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна. Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм.....
ter unenshuu! N.Enhbayr ooriin uhsan nuhendee torol torogsdoo avaad orohiin tuld tomsgoj baigaa baih!
Одоо жинхэнэ авилгачид хаана байгааг ард түмэн илчлэх цаг болсон. Энхбаяраар эдгээр нөхдүүдийг цэвэрлүүлье Өөр хүн үүнийг хийхэд балчирдана
энхбаярыг дэмжиж байна.
Дөрвөд хүнээс дөлж яв, захчин хүнээс зайлж яв
Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
mongold ch bas chamgui gai tarisan daa, uil ni irj baihgui yu
HARWAAD UHCHIHEESEE........
ÿã ¿íýí áè÷ñýí áàéíà
Энх- Яр болиочээ .
Самрах нь ч гэх шиг. Хуцна биз. Элбэгдорж Бат-Үүл Дорлигжав гутавтаа самруулж эхэлж байж хуцдаг новш вэ. Самрахыг нь тэд самарч нэрийг нь энэ хүн зүүх ёстой юм бол яахав бич л дээ. Цаг цагаараа байдаггүй юм шүү. Өнөөдөр энэ хүний мууг үзээд элгээ хөштөл инээж байгаа хүмүүс өөр нэг өдөр энэ хүнээс уучлалт гуйх ч нүүргүй суухвий дээ
Энх- Яр болиочээ .
хахаха яг штээ ямар тэнэг нь сонгох вэ дээ чи л сонгодог юм байгаа биз тэнэгтэх юмаа болимоор юм өмнөөс нь ичээд хэцүү байна
Одоо Ерөнхийлөгчийн сонгууль болбол Энхбаяр шууд гарахаар өндөр рейтингтэй байгаа нь улс төрчдөд таалагдахгүй байгаа одоо ч тэр улс төрийг амьсгаа оруулж байна авилгал хүнд суртал албан тушаалд очоод амьдралаас тасардаг нөхдийн уур хилэнг бадрааж байгаа ч угаасаа харах дүр нь гэмгүй ч хормой доороо агуйтай хүмүүсийг багийг хуулсаар л байгаад баяртай байна
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг татваргүй гадаадад гаргаад дууссан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн, ТУЗ-ын гишүүн, сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан бус дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна.
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг татваргүй гадаадад гаргаад дууссан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн, ТУЗ-ын гишүүн, сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан бус дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна.
Одоо жинхэнэ авилгачид хаана байгааг ард түмэн илчлэх цаг болсон. Энхбаяраар эдгээр нөхдүүдийг цэвэрлүүлье Өөр хүн үүнийг хийхэд балчирдана
Энхбаярын гавьяа бол идээчин уугаачингуудтай нүүр тулан тэмцэж үнэнийг зоригтой дэлгэж байгаагаасаа болж өргөст торны цаана суугаа гэдэг нь тодорсоор байна. Энхбаярын хэрэг гэж шуугиан дэгдээж байгаад хамгийн том авилгачид ард нь нуугдан үлдэж байгаа нь харамсалтай
ene avilgachin mongoliin toriig syiryylj khanakhgyim baikhdaa, bykh khorongiig n khuraagaad ger byleer n tsaazaar av l daa
Øóäàðãà ¸ñ ãýæ þó âý æèðèéí àðäûí õ¿¿õýä 7 ñàÿ òºãðºã èäâýë 10 æèëèéí õîðèõ ÿë àâíà, ýãýë åðºíõèéëºã÷ 7 òýðáóìûã èäýýä 4 æèë àâäàã íü àðèóí ÿâäàë óó, õààíà áàéíà òýð øóäàðãà ÿâäàë, Ýíõáàÿðûã øîðîíä õèéñýí ÷ áàãàäíà.
yamar unen niitlel bichsen yum be.
ene shulamiin horond dontogsod ur huuhduudee bodohgui ni ee
tsaaduul chini davhar tongoroh vii!!!
AN uursnuu l samruulah ehee taviad baina sh de odo yahav de er ni MAHN gedeg neriig elbegee yagaad edend ugsun yum be uuduu hayasan chuluu uuriin tolgoi deer gej ene
Монголд хөгжил хэрэгтэй, та нарт амьдрал хэрэгтэй, гэтэл үүнийг Ардчилсан намыхан арай л дэндүү хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа нь хөгжийн амьтан гэдэг нь мэдэгдэж байна, одоо үүнийгээ зогсоо
. Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна. Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм.....
Намайг Батаа гэдэг 14 настай, би нэг зүйлээс айж байна, хэдэн жилийн дараа монгол улс ямар болох болоо, цаашлаад биднийг том болоход бидэнд баялаг гэж үлдэх болов уу эсхүл бид африк шиг болох болов уу гэж би төсөөлж байна, үнэхээр аймшигтай, энэ ардчилсан нам одоо болимоор юм аа
Ердөө л улс төрийн хэлмэгдүүлэлт гэнэ үү? Хэдий улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нь худлаа байсан ч ЕРДӨӨ гэдэг чинь юу гэсэн үг юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг чинь тийм өчүүхэн хэрэг юм уу? Монгол хэлээрээ ч зөв найруулаад биччихэж чадахгүй байж юун ч хүн шүүмжлэх дуртай юм.
Үйл явдал тухайн үедээ дээрх шиг байсан ч харин цаад зохион байгуулалтыг нь худлаа ярьж байна, яг үнэн хэрэгтээ өөрсдөө дотооддоо албан тушаалын маргаантай байсан учраас л бүгд ээлж дараалан унасан ш дээ, үүнийг иргэд байгаа байдлаар иргэдэд хэлэх ёстой гэж бодож байна
ene niitlel mash vnen bna. ter ved iim l yum bolson. odoo zasgiin gazriig ungaaj enhbayar yalgvi hotsron. shvvh gedeg chini haraaat bus bh yostoi. getel ene MAH MAXH iinhan noloolood bnashdeeee
Үйл явдал тухайн үедээ дээрх шиг байсан ч харин цаад зохион байгуулалтыг нь худлаа ярьж байна, яг үнэн хэрэгтээ өөрсдөө дотооддоо албан тушаалын маргаантай байсан учраас л бүгд ээлж дараалан унасан ш дээ, үүнийг иргэд байгаа байдлаар иргэдэд хэлэх ёстой гэж бодож байна
enhbayar darga bish elbegee bolon tuunii nohod samraad baigaa busuu.
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг аваад талийсан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн хамгийн өндөр цалинтай сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна
narand baigaa elbegdorj narsand baigaa enhbayaraas jijig gedeg batalj bna
Чадаж байгаа юманд арга алга гэж залуус ярих юм. энэ хүн чадаж байна. Бас дэмжлэг байна. Тэгэхээр хийлгүй яахав. Харин нэг хүний эрхэнд орж байгаа бүхэл бүтэн намууд л хөөрхийлөлтэй юм даа
Авилгад идэгдсэн олигархиуд Энхбаярын харцаар хөдөлсөн хэвээр байна. Монгол төр авилгын өмнө хүчин мөхөстөж байна. Хууль, шүүх оролцолдсон аалзны торноосоо гарч чадахгүй байна. Тул өгөөшнөөсөө алдуурахад нэн ойрхон байна.
- Энд ганцхан Н.Энхбаяр даргын асуудал яригдаад байгаа юм биш. Үүний цаана түрүүнд хэлсэнчилэн монгол хүн бүрийн айдасгүй, эрхээ бүрэн эдлэх, үүргээ биелүүлэх тэр асуудал агуулагдаж байгаа учир Ганцхан Н.Энхбаяраас болж Засгийг тараах гээд байна гэж гуйвуулаад л байгаа. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидер улстөрч гэж бий. Тэгэхээр Монголын улс төрийн тогтвортой байдал нь нийгмийн томоохон манлайлагч болох Н.Энхбаяр гэдэг хүний хувь заяатай салшгүй холбоотой гэдгийг Монголчууд бид нар ойлгох ёстой.
Энхбаярыг дийлэхгүй шүү энэ монгол төр
heterhii 1 taliig barisan medeelel
Н.Энхбаяр хийгээд байна уу, Цолмон авгай хийгээд байна уу. Яасан үйлтэй амьтас вэ
Enkhbayaraa chi uheechee. Chinii gai yamar duusdagui amilsan chutgur ve. Gazariin gavaar dald oroochee.
Намайг Батаа гэдэг 14 настай, би нэг зүйлээс айж байна, хэдэн жилийн дараа монгол улс ямар болох болоо, цаашлаад биднийг том болоход бидэнд баялаг гэж үлдэх болов уу эсхүл бид африк шиг болох болов уу гэж би төсөөлж байна, үнэхээр аймшигтай, энэ ардчилсан нам одоо болимоор юм аа
Н.Энхбаярын гар урт шүү. Хүн ардаа болгоомжтой байцгаа
Одоо яана аа, яасан ч ханаж цаддаггүй амьтан бэ дээ.
Монголд хөгжил хэрэгтэй, та нарт амьдрал хэрэгтэй, гэтэл үүнийг Ардчилсан намыхан арай л дэндүү хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа нь хөгжийн амьтан гэдэг нь мэдэгдэж байна, одоо үүнийгээ зогсоо
Чамаас юу луйвардчихаав
ЭНЭ ЛУЙВАРЧИН ХААНА Ч БАЙСАН ГАР НЬ ХҮРЭХ ЮМ ДАА
Чамаас юу луйвардчихаав
baasan gaig hurdan boloosoi luivarchi yalaa avaasai
Хамгийн их уншсан