Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Ш.Батсайхан: Ө.Энхтүвшин намын бүлгийн дарга байхдаа хар машинаар санал авах хуулийг баталсан
олон жил face болсон хүн дээ. Хэвээрээ л байхымаа
МАН-ын гишүүн Ш.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ. Намын жирийн гишүүд, дэмжигчид энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол?
-Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах байгууллагаа иргэд сонгож байгаа хамгийн чухал бөгөөд суурь сонголт гэж боддог. Манай нам орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцсон гол шалтгааныг УИХ-д ялагдсан ялагдалдаа дүгнэлт хийж чадаагүйтэй шууд холбоотой. Нөгөө талаар намын удирдлага, УИХ-д сонгогдсон гишүүдийн сульдаа байдал, сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь нийгэмд МАН-тай МАН-гүй болох юм байна гэсэн сэтгэгдлийг өөгшүүлж байна. Одоо манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ийм байдлаар оролцвол ялагдал хүлээх нь тодорхой. Яаралтай намын Их хурлаа хуралдуулах хэрэгтэй.
-МАХН орон нутгийн сонгуульд анхан шатанд бэхжиж байгаагаа зарласан. Энэ хэр бодитой бол?
-МАХН бол Монголд сүүлийн 22 жилийн түүхэнд байгуулагдсан нэг гэр бүлийн намуудын хамгийн хүчтэй нь байсан гэж түүхэнд бичигдэх нь тодорхой. Гэхдээ манай намын авах бодит саналаас оролцсон сонгууль бүрдээ хувааж ирсэн нь нууц биш гэдгийг ямарч хүн хэлэх байх. Энэ нь тэнд бусдын хэлдгээр өөрийн гэсэн үзэл бодолгүй ажил албан тушаал хөөж очсон хүмүүсийн нэгдэл гэдэг нь тодорхой байгаа юм. Харин бэхжих тухайд оролцсон сонгууль бүрдээ авсан саналын дүн нь унаж байгааг ямар бэхжилт гэхийг би ойлгохгүй байна. Гэхдээ МАХН-ыг эргээд намдаа нийлэх гээд ирнэ гэж итгэж байгаа бид нэг хөрсөн дээр байгуулагдсан нэг л нам, байх учиртай гэж би ойлгодог.
-Нэгэнт ялагдал хүлээчихлээ. Намын удирдлагад хариуцлага тооцох уу?
-Заавал асуудалд хэн нэгэн шаардлага тавихыг хүлээх хэрэггүй. Намын дүрмийн хүрээнд хариуцлага хүлээнэ гээд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ. Улс төрийг ялалт, ялагдал дандаа дагадаг. Ялагдсан бол тодорхой биз дээ. Бусдаар шаардуулаад байлгүйгээр намын даргын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, хотын намын хорооны дарга Ц.Сандуй нар өөрсдөө өргөдлөө өгөх хэрэгтэй. Одоо тэд нартай нялцагнаад байх хэрэг алга. Дараа дараагийн сонгуульд нам ялалт байгуулах нөхцөл боломжийг тэд олгох хэрэгтэй. Миний хэлсэн дарга нэртэй хүмүүс байгаад л байвал дахин ялагдал хүлээсээр байх болно.
-Сонгууль будилаантай болсон тухай байнга яригдах боллоо. Нөгөө талаар шүүх, хуулийн байгууллага МАН-ын эсрэг ажиллаад байна гэж ч ярих болсон. Намын гишүүн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Унасан бөхөд шалтаг мундахгүй. Шүүх, цагдаа эсрэг ажиллаж байгаа энэ хүнд үед бид сонгуульд ийм байдалтай оролцож байгаа нь бараг ялсан шахуу инээдтэй юм ярихаа болих хэрэгтэй. Бас дээрээс нь энэ саналын хар машин биднийг луйвардчихлаа ч гэх шиг. Манай намынхан өөрсдөө олонхи байхдаа АН-ыг хөнжилдөө оруулж, бяртай, хүчтэй болгосон нь үнэн биз дээ. Олонхи байхдаа энэ хар машинаар санал авах хуулийг баталсан биз, тухайн үед одоогийн намын дарга маань намын бүлгийн даргын ажлыг хийж байсан санагдаж байна, худлаа юм уу. Захын хүүхэд ч сонсоод инээд нь хүрэхээр юм ярьж, тэнэглэж явдагаа болих хэрэгтэй. Шулуухан хэлчихэд эр хүн шиг л бай л даа.
-Таны ярианаас харахад намын үйл ажиллагааг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа бололтой. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Үүнд ямар үр дүн гарах бол?
-Ялна. Одоо Ерөнхиийлөгчийн сонгуульд ялагдвал 2016 онд УИХ, орон нутагт манай намаас нэр дэвших хүн олдох болов уу. Үнэндээ хууль, шүүхийнхэн дэндүү улс төржсөн байдлаар асуудалд хандаж байгаа нь илт харагддаг болсон. Нэр дэвших сонирхолтой болгоныг нь бариад зохиомлоор ч хамаагүй асуудалд оруулчих боломж одоогийн Ерөнхийлөгч байгаа тохиолдолд нээлттэй үлдэнэ. Ялах л ёстой. Шударга үнэнийг тогтооё л гэж хүсэж байгаа бол. Шударга ёс, үнэн зүйлийн төлөө цохилох зүрхтэй хүн бүр голч сэтгэлээсээ ажиллах ёстой. Нөгөө талаар МАН-д юм идэж, уусан хүмүүс олон байгаа, тэд нар ч гэсэн авсан нуусан юмаа гаргаж ард түмэндээ сонгуулиар дамжуулан зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол баригдах нь тодорхой. Ер нь тэгсэн тэгээгүй идсэн уусан бүх хүн асуудалд орж, авах ёстой ялаа авах л ёстой. Аль нам байх нь хамаагүй.
-Та авилга авсан тухай ярьж байх шиг байна. Таньд тодорхой жишээ, шууд нэрлэчих хүн байна уу?
-Би авсан гээд нүүрэндээ биччихсэн л явж байгаа. Өмнө нь хэн хэн ямар байлаа, ямар ч бизнес хийж үзээгүй мөртлөө одоо яаж амьдарч байна, гэрээр нь ороод үзэх хэрэгтэй. Ер нь цаашид энэ улс төрчдийг авлигаас ангид байлгах цорын ганц арга бол төрөөс урамшуулал өгөх хэрэгтэй. Томоохон шударга хөрөнгө оруулалт гадаадаас бор зүрхээрээ оруулж ирсэн тохиолдолд тодорхой хувийг нь хуулийн дагуу ил тод зарлаж байгаад өөрт нь өгөх, эсхүл нийгмийн сайн сайхны төлөө бодит ажил хийсэн, хууль санаачилсан, батлуулсан зэрэг тохиолдолд хууль гаргах замаар өндөр мөнгөн шагнал өгөх замаар шийдвэрлэхгүй бол улс төрчид чинь бас л шуналтай бол шуналтай, амьдралтай бол амьдралтай бидэнтэй адилхан хүн л биз дээ.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
2012.12.05