Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Д.Тэрбишдагва: Төрд тогтворгүй байдал үүсвэл бид биш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцах ёстой
МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва дөнгөж сая хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрээр, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН болон ИЗНН-тай эвсэл байгуулахдаа Монгол Улсад шударга ёсыг нэн тэргүүнд тавихаар болсон. Гэтэл хэлмэгдүүлэлт газар авч ялгаварлан гадуурхах байдал гарч авч байна. Орон нутгийн сонгуулиар МАХН-ыг бүртгэхгүй байх, хасах зэргээр хавчин гадуурхлаа. Үүнийг таслан зосгоох ёстой. 8000 гаруй хүн мандат авах ёстой байсан. МАХН-аас 2000 гаруй хүн нэр дэвшсэн. Энэ нь нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь сонгуульд оролцсон гэсэн үг. Гуравхан хоног сурталчилгаа явуулсан. Энэ мэтээр хавчин гадуурхаж байна. Түүнчлэн саналын олон хуудас хүчингүй болсон. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 9000 саналын хуудас хүчингүй болгосон. Говь-Алтай, Хөвсгөл, Налайх дүүргийн сонгуулийн тойргийн хороо манай намаас нэр дэвшигчдийг бүртгэж авахаас татгалзсан. Үнэмлэх олгосон ч нэрийг нь саналын хуудас дээр мартаж бичсэн. МАХН-ыг дугуйлан будахад бусад намын нэр гарч ирсэн. УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр, Авирмэд, Нарангэрэл, Батшугар, Ойдов нарыг хууль бусаар хассан. Энэ нь улс орны төлөө шударгаар ажиллах хүмүүсийг хассантай нэгэн адилаар орон нутагт ийм байдлаар хандаж байна. Тиймээс гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудлыг ярилцаж шийдвэрээ гаргасан” гэв.
Түүний хэлснээр МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаар тогтоол гаргажээ. Тогтоолд, хэлмэгдүүлэлт, сонгох, сонгогдох эрх чөлөөний асуудал, Засгийн газарт ажиллах эсэх, засгаас гарах эсэхийг бүлгийн нөхөдтэй ярилцах ёстой гэсэн чиглэл өгчээ. Үүний дагуу МАХН-аас Засгийн газарт орсон гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж байгаа аж. Тодорхой хэлбэл, Засгийн газрын хувь заяаны асуудлаар хэлэлцээр хийж байгаа аж. Харин энэ байдлаас төрд тогтворгүй байдал үүсвэл МАХН болон “Шударга ёс” эвслийн бүлэг бус шүүх, хяналтын байгууллагын хараат бус байдлыг алдагдуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлага хүлээх ёстой гэдгийг Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн юм.
Засгийн газраас гарах асуудлаа эвсэж Засгийн газар байгуулсан АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун нарт хэлж, хэлэлцээр хийнэ гэдгээ хэлэв. Харин маргааш “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнтэй хийсэн хэлэлцээрийн талаар дахин мэдээлнэ гэлээ.
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг татваргүй гадаадад гаргаад дууссан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн, ТУЗ-ын гишүүн, сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна. Ард түмэн тэднээс ял асуух цаг ирлээ. Улсаа зарагсад уснаас хуурай гарч, улсаа хамгаалагсад ухсан нүхэнд нь унасаар байх уу
Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
Har murtei gej hajuu havirgandaa haltai geed bna uu. Tanai number 1 chini ard tumend haltai baigaagui gej uu?
. Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна. Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм.....
øàíòààæ÷èí óëñ òºð÷
МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва дөнгөж сая хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Тэрээр, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН болон ИЗНН-тай эвсэл байгуулахдаа Монгол Улсад шударга ёсыг нэн тэргүүнд тавихаар болсон. Гэтэл хэлмэгдүүлэлт газар авч ялгаварлан гадуурхах байдал гарч авч байна. Орон нутгийн сонгуулиар МАХН-ыг бүртгэхгүй байх, хасах зэргээр хавчин гадуурхлаа. Үүнийг таслан зосгоох ёстой. 8000 гаруй хүн мандат авах ёстой байсан. МАХН-аас 2000 гаруй хүн нэр дэвшсэн. Энэ нь нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь сонгуульд оролцсон гэсэн үг. Гуравхан хоног сурталчилгаа явуулсан. Энэ мэтээр хавчин гадуурхаж байна. Түүнчлэн саналын олон хуудас хүчингүй болсон. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 9000 саналын хуудас хүчингүй болгосон. Говь-Алтай, Хөвсгөл, Налайх дүүргийн сонгуулийн тойргийн хороо манай намаас нэр дэвшигчдийг бүртгэж авахаас татгалзсан. Үнэмлэх олгосон ч нэрийг нь саналын хуудас дээр мартаж бичсэн. МАХН-ыг дугуйлан будахад бусад намын нэр гарч ирсэн. УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр, Авирмэд, Нарангэрэл, Батшугар, Ойдов нарыг хууль бусаар хассан. Энэ нь улс орны төлөө шударгаар ажиллах хүмүүсийг хассантай нэгэн адилаар орон нутагт ийм байдлаар хандаж байна. Тиймээс гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудлыг ярилцаж шийдвэрээ гаргасан” гэв. Түүний хэлснээр МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаар тогтоол гаргажээ. Тогтоолд, хэлмэгдүүлэлт, сонгох, сонгогдох эрх чөлөөний асуудал, Засгийн газарт ажиллах эсэх, засгаас гарах эсэхийг бүлгийн нөхөдтэй ярилцах ёстой гэсэн чиглэл өгчээ. Үүний дагуу МАХН-аас Засгийн газарт орсон гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж байгаа аж. Тодорхой хэлбэл, Засгийн газрын хувь заяаны асуудлаар хэлэлцээр хийж байгаа аж. Харин энэ байдлаас төрд тогтворгүй байдал үүсвэл МАХН болон “Шударга ёс” эвслийн бүлэг бус шүүх, хяналтын байгууллагын хараат бус байдлыг алдагдуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлага хүлээх ёстой гэдгийг Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн юм.
Засгийн газраас гарах асуудлаа эвсэж Засгийн газар байгуулсан АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун нарт хэлж, хэлэлцээр хийнэ гэдгээ хэлэв. Харин маргааш “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнтэй хийсэн хэлэлцээрийн талаар дахин мэдээлнэ гэлээ.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
2012.12.07
2012.12.07
2012.12.06
2012.12.06
2012.12.05
























