Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Монгол Улс Шанхайн орнуудтай түншлэхээр урьж байна
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны орнуудыг төмөр зам, хурдны зам, аж
үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллахыг урьж
байна гэж Киргизийн нийслэл Бишкект болсон ШХАБ-ын гишүүн орнуудын
Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд
Н.Алтанхуяг хэлсэн байна.
“Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Энэ байгууллага бол Төв Азид тогтвортой байдал бэхжүүлэх, бүс нутгийн хөгжлийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага. Бид ШХАБ-тай дэд бүтэц хөгжүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл боловсрол, байгалийн гамшигтай тэмцэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна. Бид нийтдээ таван тэрбум долларын өртөгтэй 1800 км төмөр зам барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд бидний аль ч түнш хөрөнгөө оруулаад хамтран ажиллахад нээлттэй” гэж Н.Алтанхуяг хэлжээ.
Киргизийн нийслэл Бишкект болсон эл зөвлөгөөнд тус байгууллагын гишүүн Орос, Казахстан, Киргиз, Тажик, Хятад улсуудаас гадна ажиглагч Монгол, Иран, Афганистан, Пакистан, Энэтхэгийн төлөөлөгч оролцсон юм.
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны орнуудыг төмөр зам, хурдны зам, аж
үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллахыг урьж
байна гэж Киргизийн нийслэл Бишкект болсон ШХАБ-ын гишүүн орнуудын
Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд
Н.Алтанхуяг хэлсэн байна. “Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Энэ байгууллага бол Төв Азид тогтвортой байдал бэхжүүлэх, бүс нутгийн хөгжлийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага. Бид ШХАБ-тай дэд бүтэц хөгжүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл боловсрол, байгалийн гамшигтай тэмцэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна. Бид нийтдээ таван тэрбум долларын өртөгтэй 1800 км төмөр зам барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд бидний аль ч түнш хөрөнгөө оруулаад хамтран ажиллахад нээлттэй” гэж Н.Алтанхуяг хэлжээ.

0 Сэтгэгдэл