Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.А.Медведевтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзлаа. Хойд хөршийн Ерөнхий сайд Д.А.Медведев 2009 онд Ерөнхийлөгчийн хувиар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан ба тэрхүү уулзалт хоёр талын харилцаа хамтын ажиллагааны цаашдын төлөв хандлагыг тодорхойлоход чухал түлхэц болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд онцоллоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрш орнуудтай тогтоосон харилцааг бүхий л талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болохыг дурдаад Шинэчлэлийн Засгийн газар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй буйгаа дурдсан юм. Мөн 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах бөгөөд энэ хурлаар хоёр орны өмнө хуримтлагдсан олон асуудлыг ажил хэрэгчээр ярилцаж тодорхой үр дүнд хүргэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ч Засгийн тэргүүн онцолсон юм. Уулзалтын үеэр манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдсөн бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байгааг ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
























