Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуультай холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Манай орны хүчний бүтээгдэхүүний хэдэн хувийг гадаадаас авч байна вэ. Манайх нэлээд бүтээгдэхүүн авч байгаа гэж ойлгодог. Хил дээр шинэжлэх лабораторитой болсон уу. Түүврээр шинэжилгээ хийдэг юм уу, бүгдийг хамруулдаг уу яадаг юм бэ. Төрийн нөөцөд байх хүнсийг хуулиар тогтоох уу, эсвэл хамаагүй хэрэг үү. Ямар түвшинд барьж байх ёстой юм бэ. Үүнийг энэ хуулиар зохицуулж чадах уу. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах хэр хүртээмжтэй байдаг юм бэ?

УИХ-ын гишүүн А.Бакей: Хүнсний бүтээгдэхүүний 70 гаруй хувийг гадаадаас авч байгаа. Дотооддоо түүхий эд нь байхгүй болохоор зарим хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас авч байгаа юм. Тиймээс үүнд дүгнэлт хийж зарим хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг нь хийж, ингэж үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах зорилготой явж байгаа. Тухайлбал, сүү байгаа мөртлөө хуурай сүү импортоор авдаг, төмсний хэрэглээгээ 100 хувь хангадаг хэрнээ боловсруулж чаддаггүй.

Дэд сайд Туваан: Улсын нөөцийн тухай хуулиар нөөцийг зохицуулдаг. Улсын нөөцийн газар хариуцдаг. Улирлын нөөцийн асуудлыг яамандаа хариуцаж ажилладаг. Агуулах савтай холбоотой асуудлыг эрүүл ахуйн шаардлага хангасан хяналт тавьдаг. Лаборатори байгуулахаар улсаас хөрөнгө нь гаргаад явж байна. Хүнсний ногооны хэрэгцээ 180-190 мянган тонн байдаг. Хувийн хэвшилд 120 орчим мянган тонн ногоо агуулах сав бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хангасан тээврийн хэрэгсэл нэг ч байхгүй. Тэр тусмаа Улаанбаатар төмөр замд байхгүй. Бид импортын 80 орчим хувиар хэрэгцээгээ хангадаг. Лаборатори нь ганцхан микроскофоор хардаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ бүтээгдэхүүн нь хавдар үүсгэх шалтгаан болгодог, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Маш олон сөрөг үр дүн гардаг. Тиймээс генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авахгүй байх хэрэгтэй. Ген гэдэг бол Монгол Улсын хамгийн үнэт зүйл шүү дээ. Биологийн аюулгүй байдлын тухай хуулийг давхар оруулж ирэх ёстой. Энэ асуудалд хэтэрхий хуймгаа хандаж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Энэ болгоомжлолыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг монголын зах зээлд оруулахгүй байх өөрчлөлтийг хийсэн. Хэрэв монголд оруулж ирэхийн тулд мэргэжлийн байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хүний биед хавдар үүсгэж байна гэсэн баримт байхгүй. Техник тоног төхөөрөмжид тодорхой шаардлага тавьсан.

УИХ-ын гишүүн А.Бакей: Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед хоргүй гэж бид хэлээгүй. Хамгийн гол нь бүртгэлжүүлье, иргэдэд тодорхой мэдээлэлттэй болгоё гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Асуудлаа мэдэж байж хариулах хэрэгтэй. Мэдэхгүй байж ерөнхий зүйл ярих хэрэггүй. Энэ намар маш их тариа хяруунд дарагдсан. Нөөцөд байгаа үр тариа гэж яриад байгаа ч хоосон бичилт гэсэн мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Энэ хууль дөрвөн концевциор орж ирж байгаа юм. Хүнсний хууль 1999 оноос хойш шинэчлэгдээгүй. Энэ хуульд гишүүд анхны хэлэлцүүлгээр гишүүд саналаа өгөх эрхтэй. Тиймээс саналаа өгөөч ээ. Бидний оруулж ирээд байгаа хууль биш ээ. Монгол Улсын хууль. Өнөөдөр бид хортой гэдгийг нь мэдсээр байж коко колаг уусаар л байгаа. Макдональдсын шарсан төмс идээд л байна. Тиймээс үүнд саналаа өгөөрэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан