Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ИМПОРТЫН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРЛИЙГ ЦӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш болж, хуралдаанд ирвэл зохих 70 гишүүнээс 38 нь оролцож хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцлээ. Хуралдааны хамгийн эхэнд Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи нь дэмжсэнээр шууд баталлаа. Үүний дараа Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэв. Манай улс хүнсний аюулгүй байдалд анхаарах цаг болсныг дээр дооргүй ярилцаж байгаа. Стратегийн хүнсэнд манайх мах, сүү, цагаан будаа, үр тариа, гурилыг оруулаад буй юм. Тэдгээрээс цагаан будаанаас бусдыг дотоодоосоо хангах зорилт тавиад буй. Мөн дотоодод түүхий эд нь байхгүй хүнсийг импортоор авч, ийм замаар авах барааны тоог цөөлөхөөр болсон. Харин сүүний эх үүсвэр Монголд хангалттай ч гаднаас хуурай сүү авдаг, төмс, хүнсний ногоогоор дотоод хэрэгцээгээ хангах боломжтой байхад мөн л гадаад зах зээлээс зарим хэсгийг татдагийг анхаарч аль болохоор эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор зах зээлээ хангах хэрэгтэйг А.Бакей гишүүн хэлж байлаа. Монголчуудын жилийн хүнсний ногооны хэрэгцээ 170-180 мянга ч 130 гаруй мянган тонныг нь агуулах складтай аж. Тиймээс цаашид хувийн хэвшлийг татан оруулж ирэх дөрвөн жилд ногооны агуулахын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавиад байгааг ажлын хэсгийнхэн хэлж байв. Мөн махны хангамжийн талаар тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн сэдэв хөндөгдөж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр генийн өөрчлөлттэй хүнс нь хүний удмын сан, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, антибиотекийн үйлчилгээг зогсоох, байгаль орчин, ашигтай бактер зэрэгт эсрэгээр нөлөөлдөг гэдгийг сануулаад “Монгол хүний удмын сан бол уул уурхайн баялагтай эгнэшгүй үнэт зүйл. Түүнийг хамгаалах хэрэгтэй” гэхэд Г.Баярсайхан “Гадаадын тусламжаар оруулж буй хүнсэнд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулж болохгүй гэсэн заалт оруулж өгсөн. Гэхдээ хүний биед сөрөг нөлөөтэй генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хортой, харин ашигтай элемент оруулж өгсөн бол хоргүй” гэлээ.
Түүнчлэн чуулганы хуралдаанаар ганзагын наймаагаар ил задгайгаар оруулж ирж байгаа хүнсний бараанд хяналт тавьж чадахгүй байгаа тухай хөндөгдсөн бөгөөд хүн ам амьдралынхаа туршид чанартай, эрүүл хүнсийг хүртээмжтэй хэмжээгээр хэрэглэж байх нь хуулийн гол агуулга болохыг гишүүд дэмжиж хуульд орууллаа. Малын мах, сүү, тарианы үр зэрэг бүтээгдэхүүнийг стратегийн хүнсэнд оруулах, хувиргасан амьд организмыг гаднаас оруулахад хяналт тавих зэрэг заалтыг ч дэмжсэн юм.
tegvel bidnii ideh holits tsuurnu l gesen ug sh de

0 Сэтгэгдэл
2012.12.06