Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ӨНДӨРЛӨЧИХЛӨӨ. ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

Орон нутгийн сонгууль дахилт, давталттайгаар болж өндөрлөөд аймаг сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өдгөө бүрдэв. Иргэд өөрсдийг нь төлөөлж чадах хүмүүсийг сонголоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сум орон нутгийг хөгжүүлж чадах, сонгогчдын дуу хоолойг хүргэх чадвартай нэгнийг төлөөллөө болгов. Ерөнхийдөө улс орондоо томд тооцогдох ах, дүү хоёр нам энэ сонгуульд эр бяраа үзэн, АН дийлэнх тойрогт ялж, анхдагч улс төрийн хүчин болох МАН удааллаа. Харин нэг их хол зөрүүтэйгээр ялж ялагдсангүй. Гэхдээ нэгээр илүү бол мянгаар илүү гэсэн хэлц үг бий. Энэ ч утгаараа АН 12 аймгийг удирдан захирах эрх олж, МАН есөд нь ноёлох болов. Өнөөдөр сонгуулийн тухай маргаан үүсээгүй буюу нэр дэвшигчид хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн зарим аймаг, сумын Засаг дарга нар тодорч, томилогдож эхлээд байна. Одоогоор 40 орчим хувьтай байгаа аж. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээн сүр дуулиантай явагдаж өнгөрсөн. Учир нь, ирэх оноос эхлэн орон нутаг төсвөө бүрдүүлж, захиран зарцуулах эрхтэй болох юм. Нэгэнт төсвийн эрх мэдэл орон нутагт очих тул хэрхэн хөгжихийг Засаг дарга, ИТХ л шийдэх болно. Тиймээс сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн гэхэд хилсдэхгүй. Өдгөө ч хэсгийн хороо тойргийн хороотой заргалдах, нэр дэвшигчдийг хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай маргаан дуусгавар болоогүй ид дундаа явна. Иймд зарим орон нутгийнхан хэзээ ИТХ нь элэг бүтэн болохыг хүлээн суусаар.
Өнөөдрийн байдлаар ИТХ нь бүрдсэн, ямар ч асуудалгүй аймаг анхдугаар хурлаа хийж засаглах хүнээ томилон, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Мөн ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа жагсаан, ямар хэмжээний орлого бүрдүүлэхээ төлөвлөн, төсвөө ч хэлэлцэн байна. Өөрөөр хэлбэл, Орон нутгийнхны төсөв хэлэлцэж хугацаа өчигдрөөр дуусгавар болж байгаа болохоор ийн бүх асуудлаа хэлэлцсэн аж. Гэтэл зарим орон нутагт маргаан дуусаагүй байгаа тул төсөв хэлэлцэх асуудал нь хойшлогдсоор. Энэ нь төсвийн тухай хууль зөрчиж байгаа талаар иргэд ярих болж. Учир нь, энэ сарын 5 гэхэд төсвөө баталж, ирэх оны орлого, зарлагаа тодорхойлох ёстой байсан гэх. Элдэв асуудал үүсч, сонгуулийн маргаанаас үүдэн тухайн орон нутгийнхан ирэх онд хөгжих бодлогоо тодорхойлж чадахгүйд хүрч, хуулийн хугацаанд шийдэхгүй нь олны дургүйцлийг төрүүлэх болжээ. Арга ч үгүй биз. Ирэх онд орон нутаг нь хэрхэн хөгжих төлөвлөгөө нь гарахгүй, шинэ бүтээн байгуулалт юу байх нь тодорхойгүй болохоор ундуйцах нь ч аргагүй.
Ер нь, зарга заальхай хийж явахаас илүүтэй тухайн нутгийг хөгжүүлэхээ бодсон нь илүү биз. Ганц нэг хүн дутуу гээд хүлээн суух нь тийм ч оновчтой бус болов уу. Төсөв хэлэлцэх хугацаа өндөрлөсөн хариуцлагыг хэнд тооцох вэ гэдэг асуулт үлдэж байна. Харин хариултыг хэнээс нэхэх вэ.

0 Сэтгэгдэл