Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Ц.БАЯРСАЙХАН: 2013 ОНД ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ШИЙДЭЖ, ХҮҮ БАГАТАЙ ХӨТӨЛБӨР ЗАРЛАНА
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг олгох өөр боломж, гарц бий юү?
-Анхнаасаа энэ зээл тооцоо үндэслэл муутай байсан тул өнөөдөр энэ тогтолцоогоор явахад маш хүндрэлтэй байна. Үүнд, тулгуурласан зөв бодлого байх учиртай. Засгийн газраас орон сууцны зээлийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулж, Ерөнхий сайд ахалж байгаа. Иргэдийг Орон сууцаар хангах үндэсний хороо маань гурван ажлын хэсэгтэй.
Нэгдүгээрт, орон сууцны шинэ хотхон хороолол барих, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх үүрэгтэй ажлын хэсэг. Хоёрдугаарт, орон сууцны санхүүжилтийн механизм, зээлийн тогтолцоог сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байна. Гуравдугаарт, гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг Э.Бат-Үүл даргаар ахлуулаад ажил нь эхэлчихсэн.
-Зээл олгох бололцоотой 705 иргэний асуудлыг удахгүй шийдвэрлэчих байх. “Төрийн банк”-инд шалгагдаж байгаа бусад хүний материалыг яах вэ. Тэд ч гэсэн урьдчилгаа 10 хувийн төлбөрөө төлчихсөн шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар 804 тэрбум төгрөгийн орон сууцны моргейжийн зээл 29.600 иргэнд олгосон. Цаашид моргейжийн хоёр дахь зах зээл бий болгох, нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх шаардлагатай юм. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын сангийн мөнгийг моргейжийн хоёр дахь зах зээлд ашиглах хуулийн төслийг боловсруулаад байна. Эх үүсвэрийг нь шийднэ, хүүг нь оновчтой болгосон хөтөлбөрийг 2013 онд багтааж зарлана. Энэ хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн хүмүүсийн асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Олон улсын байгууллагуудтай уулзаж улс орнуудад хэрэгжсэн моргейжийн зээлийн талаар нэлээд судалгаа хийж эхэлсэн.
-Долдугаар хороолол, Дэнжийн мянгын газарт барихаар төлөвлөсөн томоохон барилгын бүтээн байгуулалт юу болсон бэ?
-Долдугаар хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн хэрэг эрхлэх газрын орчмын газруудыг чөлөөлж ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Иргэдийг орон сууцжуулах санхүүжилтийн механизмын хувьд бид нэг удаагийн арга хэмжээ авахгүй. Цаашдаа ямар ч төр засгийн үед тогтвортой ажиллах зөв зүйтэй механизмыг олж нэвтрүүлнэ. Эхний ээлжинд мэдээж бага, дунд орлоготой болон залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр ажиллана. Хуучирч муудсан, хөгширсөн сууцуудыг буулгаж шинээр барихдаа тэр орон сууцанд амьдарч байсан иргэдэд эхний ээлжинд байр олгох юм. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны олон төсөл хэрэгжүүлнэ. Үүнд, 650 гаруй сая ам.доллар шаардлагатай байгаа. Дулаан алдагдлыг багасгаж чадвал шинэ цахилгаан станц ч ойрын жилүүдэд шаардлагагүй гэсэн судалгаа байдаг.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн сургаар байрны үнэ өдөр, өдрөөр нэмэгдсэн. Цаашдаа орон сууцны үнийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Үнийг тогтворжуулах тодорхой эрхзүйн тогтолцоотой улсууд байдаг юм билээ. Тийм учраас Засгийн газраас барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогворжуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй. Үүнтэй холбогдох саналууд ч оруулж байна. Яагаад барилгын материалын үйлдвэрлэлд түлхүү анхаарч байна гэвэл импортоор гадаадаас их хэмжээний цемент, арматур авчирдаг. Өнөөдөр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт өргөтгөлийн ажил хийгдэж байна.
Хувийн хэвшлийнхэнд жилд гурван сая орчим тонн цемент нийлүүлэх боломжтой үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулна. Хоёр жилийн дараа бид цементийн гачаалаас гарах боломжтой. Арматурын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өргөтгөл хийж байгаа ч явц нь удаан байна. Ер нь бол, гадагшаа төмрийн хүдэр гаргаж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн орон сууцны үнийг хөөрөгдсөн гол зүйл бол газрын наймаа учраас зогсоох ёстой. Усан хангамж, ариутгах татуургын хуулиар инженерийн байгууламж буюу шугам сүлжээг төрийн зүгээс хийх ёстой. Дээрх гурван хүчин зүйлд бодлогын хувьд анхаарвал орон сууцны үнэ бодитойгоор буурна.
-Төрийн үйл ажиллагааны шат дамжлагыг багасгах зорилгоор барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн цуглуулах гарын үсэг, зөвшөөрлийн хугацааг хөнгөлсөн байна?
-Манай улсад өнөөдрийг хүртэл барилгын үйл ажиллагаа эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагууд өгч ирсэн. Үүнийг яамнаас өөрчлөхөөр больсон. Нийт барилгыг бид гурав ангилж үзнэ. Нэгдүгээр ангиллын барилгад дулаан цахилгаан станцын томоохон эх үүсвэрийн барилгууд, 17 давхраас дээш барилгууд, стадион, төмөр замын буудал гэх мэт. Хоёрдугаар ангиллын барилгад 16 давхар хүртэлх бүх төрлийн барилга, түгээх шугам, цахилгаан хангамжийн салбар шугамууд, инженерийн зарим барилга, үтрэм, зоорь агуулах байх юм. Гуравдугаар ангилалд иргэдийн хувийн орон сууц, их засвар, урсгал засвар хийгдэх байгууламжууд багтана.
Өмнө нь зөвшөөрөл авахад 100 гаруй гарын үсэг цуглуулж, 200 гаруй хоног зарцуулдаг байсан. Үүнийг 80 гаруй гарын үсэгтэй болгож, 120 хоногт багтаана. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар ангиллын барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэл, аймгийн түвшинд “Нэг цонх”-ны үйлчилгээгээр 30-35 өдөрт багтаан шийдвэрлэгдэх юм.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг олгох өөр боломж, гарц бий юү?

0 Сэтгэгдэл
irgen
6%-iin zeeliig urgeljluuleh n zuitei shdee ard tumnii hulsuu dusluulan baij olson hedhen tugrug shuu dee. yamar hahuul avch avilgal ugch ol avsan luivriin mungu bish dee. hervee urgeljluulehgui bol zasgiin gazar buh hariutslagiig n uureh heregtei. arai gej olson heden tugrugniihuu 10-20%-iig yaagaad hariutslagagui zasgiin gazar ali 1 namiin bodlogoos bolj ashgiin tuluu ulaarsan barilgiin kompaniudad zugeer l uguh yostoi yum be. ali nam, zasgiin gazar gargah n yamarch hamaagui shdee. gol n ard irgeded hurteeltei ashgaa ugch l baival yamar namiinh hamaagui baih heregtei. yamarch gesen materialaa uguud zeelee avch chadahgui bgaa humuusiig hohirooj bolohgui. hariutslagiig n zasgiin gazar uureh heregtei. zeeldegchid bosoh heregtei shuu
2012.12.06