Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Энхбаярын өвчнийг Монголд оношилж чадахгүй гэв
МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийг маргааш Улсын дээд шүүхээр дэнсэлнэ. Түүний хэрэгтэй холбогдуулан Засгийн газарт байгаа гишүүд нь үнэд орж, аргадуулах аргаа хайж ядаж байна. Ер нь л түүнийг торны цаана суулгачихгүй гэж МАХН-ын гишүүд дэмжигчид дор бүрнээ арга сэдэж байна. Тэдний нэг нь өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунсаг мэдээлэл өглөө. Тэдний мэдээлснээр Н.Энхбаярын биеийн байдал маш хүнд, амь насанд нь аюул учраад байгаа аж. Түүний өвчнийг Монголд оношлох боломжгүй байгаа гэнэ. Тиймээс өндөр хөгжилтэй оронд шинжилгээ хийлгэх шаардлага байгаа гэдгийг эмч нар хэлсэн юм. Мөн тэдний хэлж байгаагаар уураг буюу альбимуны хэмжээ нь буурч, хоол тэжээлийн дутагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаа мууджээ.
Хэдийгээр Монголын урдаа барьдаг сайн эмч нар эмчилгээ хийж байгаа ч үр дүн гарахгүй байгаа юм байна. Үүний шалтгаан нь сэтгэл санааны тайван бус байдалтай шууд холбоотой гэнэ. Н.Энхбаярын хувьд зоригтой, сэтгэл санаа нь тогтвортой байгаа ч эмчилгээг илүү тайван нөхцөлд, агаар салхинд хийх ёстой гэж тус намын гишүүн Анагаах ухааны доктор Л.Жамбалжав хэлсэн юм.
Сүүлийн үед түүнийг өлсгөлөн зарлана хэмээн шуугих болсон. Энэ асуултын хариуд тус намынхан хэлэхдээ, “Даргын өлсгөлөн зарлах эсэхийг бид мэдэхгүй. Өмнө нь буруугүй гэдгээ нотлох гэж өлсгөлөн зарласан. Одоо ч тэр байр сууриндаа хэвээрээ байгаа” гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийг маргааш Улсын дээд шүүхээр дэнсэлнэ. Түүний хэрэгтэй холбогдуулан Засгийн газарт байгаа гишүүд нь үнэд орж, аргадуулах аргаа хайж ядаж байна. Ер нь л түүнийг торны цаана суулгачихгүй гэж МАХН-ын гишүүд дэмжигчид дор бүрнээ арга сэдэж байна. Тэдний нэг нь өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунсаг мэдээлэл өглөө. Тэдний мэдээлснээр Н.Энхбаярын биеийн байдал маш хүнд, амь насанд нь аюул учраад байгаа аж. Түүний өвчнийг Монголд оношлох боломжгүй байгаа гэнэ. Тиймээс өндөр хөгжилтэй оронд шинжилгээ хийлгэх шаардлага байгаа гэдгийг эмч нар хэлсэн юм. Мөн тэдний хэлж байгаагаар уураг буюу альбимуны хэмжээ нь буурч, хоол тэжээлийн дутагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаа мууджээ. Хэдийгээр Монголын урдаа барьдаг сайн эмч нар эмчилгээ хийж байгаа ч үр дүн гарахгүй байгаа юм байна. Үүний шалтгаан нь сэтгэл санааны тайван бус байдалтай шууд холбоотой гэнэ. Н.Энхбаярын хувьд зоригтой, сэтгэл санаа нь тогтвортой байгаа ч эмчилгээг илүү тайван нөхцөлд, агаар салхинд хийх ёстой гэж тус намын гишүүн Анагаах ухааны доктор Л.Жамбалжав хэлсэн юм.
Сүүлийн үед түүнийг өлсгөлөн зарлана хэмээн шуугих болсон. Энэ асуултын хариуд тус намынхан хэлэхдээ, “Даргын өлсгөлөн зарлах эсэхийг бид мэдэхгүй. Өмнө нь буруугүй гэдгээ нотлох гэж өлсгөлөн зарласан. Одоо ч тэр байр сууриндаа хэвээрээ байгаа” гэв.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























