Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Авлигын индексээр Монгол 94 дүгээрт жагсчээ

Олон улсын авлигын индексийн жагсаалтыг жил бүр гаргадаг Транспэрэнси Интернэшнл байгууллага энэ оныхоо судалгааны дүнг дэлхий нийтэд танилцууллаа. Дэлхий нийтээр хамгийн их яригддаг асуудал болох авлигаас улс орнууд ангид байж чадаж байна уу үгүй юу гэдгийг голтой хэлж чаддаг хэмээн үнэлэгддэг энэхүү судалгаа 2012 онд 200 гаруй орныг хамарснаас манай улс 94 дүгээрт бичигдсэн байна.
Өнгөрсөн оны индексээр Монгол Улс 180 гаруй орноос 120-д орж байсан юм. Гэхдээ үүгээр манайд авлигын түвшин буурч, урагшаа байр ахисан гэж яаран дүгнэж болохгүй нь. Учир нь, Транспэрэнси Интернэшнл байгууллага энэ онд судалгааныхаа арга барил, үнэлгээ өгдөг системээ өөрчилсөн учир өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад төвөгтэй юм.
Транспэрэнсигийнхэн улс орнуудын авлигын түвшнийг үнэлэхдээ 0-100 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд 100 руу аль болох дөхсөн, өндөр оноотой нь авлига багатай, харин 0 шахсан бага оноотой нь авлигад идэгдсэн гэдгийг илэрхийлэх аж.
Судалгаанаас харвал огт авлигагүй буюу 100 оноо авсан ганц ч орон байхгүй бөгөөд жагсаалтын эхний гуравт бичигдсэн Дани, Финлянд, Шинэ Зеланд гэхэд ижилхэн 90 оноотой байх жишээтэй. Манай улс авах ёстой 100 онооныхоо ердөө 36-г л авч чадаж байна. Манайхтай адил 94 дүгээр байрыг хуваан эзэлсэн Энэтхэг, Грек зэрэг орнууд гэхэд авлига ихтэйгээр дэлхийд алдартай. Тэгэхээр манай авлигын түвшин дэлхийн хэмжээнд яаж үнэлэгдэж байгаа нь эндээс харахад тодорхой байна.
Судалгаанд хамрагдсан нийт орнуудын гуравны хоёр нь манайх шиг 50-иас доош оноо авсан улсууд байна. Үүнээс харвал авлига гэдэг хаа газрын хамгийн том асуудал бэрхшээл хэвээр байгаа нь харагдаж буй юм. Гэхдээ Сомали, Хойд Солонгос, Афганистан, Судан зэрэг жагсаалтыг сүүлийг мушгисан орнуудад бол байдал бүр хэцүү байгаа нь тэдний авсан 10-аас доош оноогоор илэрхийлэгдэнэ.
Авлига гэдэг нийгмийн шинжтэй том асуудал мэт санагддаг ч эмнэлэгт үзүүлэхийн тулд эмчилгээний мөнгөнөөсөө илүүчилж хэдэн төгрөг атгуулахаас эхлээд амьдралынхаа сайн сайхны төлөө хувийн бизнес эрхлэхэд алхам тутамд учирдаг хүнд суртал, саад бэрхшээл хүртэл хүн бүрт мэдрэгдэж байдаг бидний өдөр тутмын амьдралд бараг нэг хэсэг болтлоо нэвчсэн “өвчин” юм. Тийм ч учраас нийгмийн энэ бохир өвчнийг анагаахын тулд улс орны Засгийн газар бүр дорвитой арга хэмжээ аваач хэмээн Транспэрэнси Интернэшнл дахин нэг уриалж байна.
ATG d bolon Khurtsd Amjilt!

Авлигын индексийг харуулсан энэхүү газрын зурагт авлига ихтэй орнууд тод улаан болон улаан, улаавтар өнгөөр, авлига багатай улсууд шар цайвар өнгөөр дурслэгджээ.

Б.Сэвжидмаа
Доорхи хүснэгтэд авлигын индексийн жагсаалтаас эхний 20 болон сүүлийн 10 орон, түүнчлэн Монголтой зэрэгцэн бичигдсэн улсуудын нэрсийг товчлон харуулав.

|
Улсуудын ранк |
Улс орнууд |
Оноо |
|
Ашигласан судалгааны тоо |
|
|
||||
|
1 |
Дани |
90 |
|
7 |
|
1 |
Финлянд |
90 |
|
7 |
|
1 |
Шинэ Зеланд |
90 |
|
7 |
|
4 |
Швед |
88 |
|
7 |
|
5 |
Сингапур |
87 |
|
9 |
|
6 |
Швейцарь |
86 |
|
6 |
|
7 |
Австрали |
85 |
|
8 |
|
7 |
Норвеги |
85 |
|
7 |
|
9 |
Канад |
84 |
|
7 |
|
9 |
Нидерланд |
84 |
|
7 |
|
11 |
Исланд |
82 |
|
6 |
|
12 |
Люксембург |
80 |
|
6 |
|
13 |
Герман |
79 |
|
8 |
|
14 |
Хонконг |
77 |
|
8 |
|
15 |
Барбадос |
76 |
|
3 |
|
16 |
Бельги |
75 |
|
7 |
|
17 |
Япон |
74 |
|
9 |
|
17 |
Их Британи |
74 |
|
8 |
|
19 |
АНУ |
73 |
|
9 |
|
20 |
Чили |
72 |
|
9 |
|
94 |
Бенин |
36 |
|
6 |
|
94 |
Колумб |
36 |
|
7 |
|
94 |
Жиботи |
36 |
|
3 |
|
94 |
Грек |
36 |
|
7 |
|
94 |
Энэтхэг |
36 |
|
10 |
|
94 |
Молдав |
36 |
|
8 |
|
94 |
Монгол |
36 |
|
7 |
|
94 |
Сенегал |
36 |
|
9 |
|
102 |
Аргентин |
35 |
|
8 |
|
163 |
Зимбабве |
20 |
|
8 |
|
165 |
Бурунди |
19 |
|
5 |
|
165 |
Чад |
19 |
|
5 |
|
165 |
Гайти |
19 |
|
5 |
|
165 |
Венесуэль |
19 |
|
7 |
|
169 |
Ирак |
18 |
|
4 |
|
170 |
Туршкменистан |
17 |
|
3 |
|
170 |
Узбекстан |
17 |
|
6 |
|
172 |
Мьянмар |
15 |
|
4 |
|
173 |
Судан |
13 |
|
6 |
|
174 |
Афганистан |
8 |
|
3 |
|
174 |
Хойд Солонгос |
8 |
|
3 |
|
174 |
Сомали |
8 |
|
4 |
0 Сэтгэгдэл
2012.12.07