Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ЭНХБАЯРТ ӨРТЭЙ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ
МАХН-ынхан бүгд Н.Энх­баярт өртэй. Тиймээс л даргадаа ач санаж, ялаас мултлахын төлөө шүүхийн шийд­вэрийг эсэргүүцсээр өнөөд­рийг хүрэв. Тэдний энэ эсэргүүцэл Улсын Дээд шүү­хийн гадаа өнөөдөр ч өрнөх биз. Дээд шүүх өнөө өглөө 09:00 цагаас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон байгаа юм.  
Намын даргаа хоригдсон өдрөөс эхлэн жагсаал цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлах, бүр “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөн хүртэл байгуулж, иргэдээс гарын үсэг цуглуулан, “Шударга шүүх нас эцэслэлээ” гэж шүүхэд цэцэг хүртэл “өргөсөн”. Үүнийг тэмцэл гэхээс илүү “Даргаа өмөөрөх аян” гэж тодорхойлбол онох байх.
Хамгийн сүүлд, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гаргасан шийдвэр улс төрд бүхний анхаарлыг хандуулж, Шинэчлэлийн Засгийн газар задрах уу эсвэл... гэсэн асуултыг УИХ-ын гишүүдээс залхтал нь асуухад хүргэж байна. Шударга бус үйлдэл, хэлмэгдүүлэлт үргэлжилж, намын гишүүд нь хохирч буйгаас МАХН Засгийн газраас гарах ёстой юм гэнэ. Тийм ч учраас Засгийн газарт багтсан гишүүдээ ажлаа өгөхийг ч үүрэгдсэн юм байх.
Мэдээж, МАХН-ын Гүйцэт­гэх товчооны гаргасан шийдвэр намын дарга Н.Энхбаяртай холбоотой. Хяналтын шатны шүүх түүнд холбогдох хугацаа дөхсөн үед МАХН-ыг дээрх шийдвэрийг гаргасныг олон хүн шүүхэд нөлөөлөх оролд­лого гэж тайлбарлаж байна. Нөгөө талаар, намын даргадаа өртэй хүмүүсийн бодон байж гаргасан шийдвэр гэхээсээ илүү улс төрийн тоглолт гэх нь ч бий.
УИХ, НИТХ-ын сонгуульд МАХН МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулж оролцсоноор УИХ-д 11, НИТХ-д таван суудалтай болсон. Энэ бол тэдний хамтын амжилт. Н.Энхбаярын нэр нөлөө ч тэдний ялалтад хамаатай. Тэ­гээд ч Засгийн газраас  гарна гэсэн шийдвэрийг МАХН дан­гаараа гаргах учиргүйг  зарим улстөрч тайлбарлаж байна.
Намын даргаа гурав дахь шатны шүүхээс ял сонсох вий гэсэндээ МАХН-ынхан Шинэчлэлийн Засгийн газрыг сүрдүүлэх маягийн шийдвэр гаргасныг ч үгүйсгэх аргагүй. МАХН, даргынхаа ачаар албан тушаалд хүрсэн заримд нь ажлаасаа татгалзах уу, яах уу гэсэн эргэлзээ ч төрүүлээд орхив бололтой.
Шүүх хурлын өмнөх өдөр буюу өчигдөр Монгол Улсын хүний гавьяат эмч, МАХН-ын гишүүн Л.Жамбалжав тэргүүтэй эмч нар МАХН-ын байранд Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөв. Өлсгөлөн зарлаж, Монголын дээд амжилтыг эвдсэн түүний эрүүл мэндийн талаар өнгөрсөн хугацаанд ард түмэнд нэг ч сайн мэдээ дуулгаагүй. Энэ удаа ч муу мэдээ сонсголоо. Н.Энхбаярын биеийн  эд эсэд өөрчлөлт орсон. Эмчилгээ хийгээд ч үр дүн гарахгүй байгаа гэнэ. Товчхон хэлбэл, амь насанд нь аюул тулгараад байна гэв. Монголд нарийн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг ч мэргэжлийн эмч нар дуулгаад авна билээ.
Өмнө нь, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч ингэж мэдэгдэж байлаа. Гадаадад л эмчлүүлбэл, Н.Энхбаярын бие сайжирч, хөл дээрээ босох юм гэсэн. Ингэж л Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлыг ч улс төржүүлсэндээ ч тэр үү, олон нийтэд үнэн мэдээлэл өгөхгүй байгаа юм. Хатуухан хэлэхэд, хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн нэрээр шоронд сууж байх ёстой ялтан өнөөдөр Клиникийн хоёрдугаар эмнэлгийн нэг өрөөг “эзэгнээд” байна. Тийм л эмчилж болохгүй хүнд өвчин тусчихсан юм бол хяналтын шатны шүүх өмнөх хоёр шатныхаа шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч Н.Энхбаяр “хүнд өвчний улмаас ял эдлэх боломжгүй” гээд ялаас чөлөөлөгдчих юм биш үү.
Магадгүй, шүүхийн шийд­вэр хаашаа ч эргэж болно. Түүний болон өмгөөлөгчдийнх нь хүсч байгаачлан өмнөх хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэжээ гээд хэрэгсэхгүй болгож, цагаатгах ч юм бил үү. Эсвэл эсрэгээр ялыг нь хэвээр үлдээнэ. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгджээ гээд буцааж ч магадгүй. Энэ мэтээр хяналтын шатны шүүх Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай таамаг хөвөрнө. Таамаг өнөөдөр тайлагдах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
МАХН ОДОО ЗАСГААСАА ГАРААЧЭЭ ЗАЙЛААД ӨГ ЭНХБАЯРЫНХАА АРААС ОЧИЖ ТЭНД ЗАСАГ БАЙНУУЛ
МАХН ОДОО ЗАСГААСАА ГАРААЧЭЭ ЗАЙЛААД ӨГ ЭНХБАЯРЫНХАА АРААС ОЧИЖ ТЭНД ЗАСАГ БАЙНУУЛ
МАХН ОДОО ЗАСГААСАА ГАРААЧЭЭ ЗАЙЛААД ӨГ ЭНХБАЯРЫНХАА АРААС ОЧИЖ ТЭНД ЗАСАГ БАЙНУУЛ
Onoodor MAXN-n bairand 11.30-d UIH-n gishuud setguulchded medeelel hiine
энэ энхбаяр гэгч ач зээгээ хараад номоо орчуулаад л чадвал хааяа Цолмонгоо цохиод л гэртээ хэвтэж байхгүй ШУНАЛын туламтаж яваад ингэж биеэ нэрээ аллаа даа ХОХИНО
ШҮҮХ ЗАСАГЛАЛД ХЭНЧ НӨЛӨӨЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ МАЛАА ЭНХБАЯР ХААН БАЙХДАА ХАРИН ШҮҮХИЙГ АТГАДАГ БАЙСАНСАН
ЭНХБАЯР ХАМГИЙН АНХ ОЮУТОЛГОЙГ ИХ ӨР ТЭГЛЭХ ГЭСЭН ШОУНЫЫ ҮЕЭРЭЭ 50 САЯ ДОЛЛАРООР ЗАРСАНЫГ САНАЖ БАЙНА УУ МАЛАААА
ХАЛХ ХҮНЭЭС ХОЛУУР ЯВ
энэ энхбаяр гэгч ач зээгээ хараад номоо орчуулаад л чадвал хааяа Цолмонгоо цохиод л гэртээ хэвтэж байхгүй ШУНАЛын туламтаж яваад ингэж биеэ нэрээ аллаа даа ХОХИНО
olloo.mn Duger" Enhbayar bidniig mehelseer"
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг татваргүй гадаадад гаргаад дууссан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн, ТУЗ-ын гишүүн, сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна. Ард түмэн тэднээс ял асуух цаг ирлээ. Улсаа зарагсад уснаас хуурай гарч, улсаа хамгаалагсад ухсан нүхэнд нь унасаар байх уу
энэ энхбаяр гэгч ач зээгээ хараад номоо орчуулаад л чадвал хааяа Цолмонгоо цохиод л гэртээ хэвтэж байхгүй ШУНАЛын туламтаж яваад ингэж биеэ нэрээ аллаа даа ХОХИНО
Дөрвөд хүнээс дөлж яв, захчин хүнээс зайлж яв
Дөрвөд хүнээс дөлж яв, захчин хүнээс зайлж яв
ХАЛХ ХҮНЭЭС ХОЛУУР ЯВ
Эрхэмлэн дээдлэх юм бол эх орон тусгаар тогтнол Одоо улс төрчдөөс газар нутгаа өмөөрч хэнээс айхгүйгээр дуугарсныхаа төлөө хэлмэгдэж байгаа хүн бол Энхбаяр. Гадаадын гар хөлөөс ч тэр айхгүй байгаа нь гайхалтай Тэр алдаа гаргасан байж болно жалга уулаа зараагүй л байхгүй юу тийм учраас түүнийг өмөөрөх шалтгаан энэ юмаа
ЭНХБАЯР ХАМГИЙН АНХ ОЮУТОЛГОЙГ ИХ ӨР ТЭГЛЭХ ГЭСЭН ШОУНЫЫ ҮЕЭРЭЭ 50 САЯ ДОЛЛАРООР ЗАРСАНЫГ САНАЖ БАЙНА УУ МАЛАААА
Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
ШҮҮХ ЗАСАГЛАЛД ХЭНЧ НӨЛӨӨЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ МАЛАА ЭНХБАЯР ХААН БАЙХДАА ХАРИН ШҮҮХИЙГ АТГАДАГ БАЙСАНСАН
Odoo ed uursdiiguu jonchid gej hovs dundaa huvj yavna.UDAHGUI SERNE. DERGED NI.......
JAMBALJAV CHINE ENHBAURAAS GUI GAVIYAT AVSAN BIZDEE TERBISHDAGVA ENHBAYRAAS ALBANTUSHAAL GUIJ ULAAN HAM HEREGTEN CHULUUNBAT HAM HEREGTEN
Ter Ulaan, Udbal, Terbishdagba bolon busad Enhbayariin toloo guildeed baigaa humuus urd nasandaa Enhbayart ih ortei baij dee odoo teriigee toloh geed l zobj bna daa
Эмч нар яасан далдагнуур юм бэ. Хоолыг сайн идүүлээд л болоо биз дээ
JAMBALJAV CHINE ENHBAURAAS GUI GAVIYAT AVSAN BIZDEE TERBISHDAGVA ENHBAYRAAS ALBANTUSHAAL GUIJ ULAAN HAM HEREGTEN CHULUUNBAT HAM HEREGTEN
Хамгийн их уншсан