БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Монголын уул уурхайн амжилт бүс нутагтаа нөлөөлөв
Төв Азийн хамгийн баян хүмүүс Казахстан, Узбекстанд амьдарч байна гэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн тухай “World Ultra Wealth Report”-ийн жил бүр гаргадаг тайланд дурджээ. Тайланд дурдсанаар 30 саяас дээш долларын хөрөнгөтэй 140 хүн Казахстанд байгаа гэнэ. Харин Узбекстанд 80 байгаа бол Тажикстанд 40 хүн байдаг аж. Киргиз, Туркмений тухай тайланд дурдаагүй байна. Казахстаны баячуудын тоо өмнөх жилээсээ арай цөөрсөн бол Узбекстаны баячууд харин ч эсрэгээрээ өссөн дүн гарчээ. “World Ultra Wealth Report“ тайланд бичснээр Төв Азийн ДНБ өсөх хандлага харагдаж байна. Өнгөрсөн 2011 онд энэ бүс нутгийн ДНБ буурсан бол 2012 онд энэ үзүүлэлт 6,1 хувьтай гарч байна гэжээ. Энэ бүсийн орлогын гол эх үүсвэр нь түүхий эд, гадаадын мөнгөн урсгал. Монгол Улсад уул уурхайн хэд хэдэн томоохон орд газар нээгдсэн нь энэ бүс нутгийн ДНБ-ий өсөлтөд нөлөөлж байна. Казахстанд шинэ орд нээгдэж, Туркменд байгалийн хийн шинэ орд илэрсэн нь улсынхаа орлогод нөлөөлж байгаа. Гэхдээ тухайн бүс нутгийн гол эрсдэл нь улс төрийн тогтворгүй байдал. Хэрэв ийм байвал хөрөнгө оруулагчдыг татахад сөрөг нөлөөлөл үзүүлэх болно гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























