Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Цацраг идэвхт бодис олборлохын эсрэг бүлэг байгууллаа
УИХ-д шинэ бүлэг өчигдөр байгуулагдлаа. Тус албан бус бүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ц.Оюунгэрэл нарын гишүүн нэгдсэнээ илэрхийлж гарын үсгээ зуржээ. Тэд цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул хийх болон олборлолтын үйл ажиллагаа явуулахын эсрэг ажиллах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Цөмийн энергигүй, цацрагт идэвхт бодис ашигладаггүй Монголын төлөө явна. Өнөөдөр Монгол Улсын хяналт шалгалтын тогтолцоо маш сул байгаа. Ийм үед уран олборлолтыг бүрэн дүүрэн хянаж чадна гэдэгт итгэхгүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй бүх орон уранаас татгалзаж байхад Монгол төр уран олборлолтыг дэмжиж болохгүй. Монгол Улсын хуулиар ураны олборлолт нь стратегийн ач холбогдолтой ашигт малтмалд ордог. Стратегийн ач холбогдолтой байна гэдэг бол төр нь мэддэг байхыг хэлнэ. Эхийн хэвлий, эх орны хэвлий хоёроо уран олборлох зорилгоор гадаадынханд төнхүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэв.
Өнөөдөр Монгол Улсад ураны хайгуул хийж байгаа 84 компани байгаа аж. Ураны хайгуул болон олборлолт хийхээр Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Архангай, Өмнөговь аймагт түлхүү лиценз олгожээ.
Өнөөдөр Монгол Улсад ураны хайгуул хийж байгаа 84 компани байгаа аж. Ураны хайгуул болон олборлолт хийхээр Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Архангай, Өмнөговь аймагт түлхүү лиценз олгожээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























