Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Цахилгаан хязгаарлах байршлууд ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Академич Х.Намсрай шилдэг бүтээлийн эзэн боллоо
Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан”-ы шилдэг бүтээлийг шалгаруулж, Засгийн газрын шагнал олгох ёслолын ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд  боллоо. Шилдэг бүтээлийг шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан Хавтгайн Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд олгохоор Засгийн газрын тогтоол гарсан юм. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг байна.
Шилдэг бүтээлийн батламжаа гардсан академич Х.Намсрай “Төрийнхөө хамгийн дээд шагналыг Ерөнхий сайдаасаа авлаа.  Монголын шинжлэх ухааныг, тулгуур судалгааг үнэлсэн сайхан шагнал хүртсэндээ баяртай байна. Залуучуудыг шинжлэх ухаанд дуудсан гайхамшигтай үйл явдал болж байна. Хүүхэд, залуучуудыгаа шинжлэх ухааны оргил өөд тэмүүлэх жим гаргаж өгч байгаад Засгийн газартаа талархаж байна” гэж хэллээ. Академич Х.Намсрай “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлдээ  судалгаа шинжилгээнийхээ 44 жилийг зарцуулжээ.
Шагналаа гардсаны дараа академич Х.Намсрай Төрийн ордны Их танхимд хуран цугласан эрдэмтэн, судлаач, багш, оюутны төлөөлөл болсон 400 гаруй хүнд бүтээлийнхээ гол агуулгын талаар сонирхолтой лекц уншлаа.    
Сүүлийн хэдэн жил Оюутолгой, Тавантолгойн тухай их яриад монгол толгойгоо орхисон нь үнэн. Тухайлбал, шилдэг бүтээлд олгодог энэ шагналыг 4 жилийн өмнө математикч С.Төмөрбат гуай авснаас хойш олгоогүй. Шинэчлэлийн Засгийн газар нэр хүнд бүхий энэ шагналаа жил бүр олгоно, жил бүр шилдэг бүтээл шалгаруулна гэдгээ Ерөнхий сайд лекцийн төгсгөлд хэлээд монгол толгойг дэмжээд өгвөл дэлхийд хэрэгтэй байна гэдгийг олон улсад үнэлээд байхад эх оронд нь үнэлэхгүй орхиж болохгүй гэлээ. Манай судлаач, эрдэмтдэд хүч чадал, ухаан, авьяас байгаа. Энэ бүхнийг Засгийн газар тордож ургуулах, шагнаж урамшуулах, дэмжих бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Академич Х.Намсрайн “Бодисын тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол ишлэл болж, өндөр үнэлгээ авчээ. Онолын физикийн салбарт Намсрайн онол, Намсрайн дөхөлт, Намсрайн арга, Намсрайн схем, Намсрайн хязгаарлалт гэсэн нэр томъёо гарсан нь манай эрдэмтний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэн, судлаачид нь хүлээн зөвшөөрч буйн илрэл гэдгийг ШУА-ийнхан хэлж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан