Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Цахилгаан хязгаарлах байршлууд ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Уул уурхайн сайд Элчин сайд Ван Шаолунтай уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганхуяг шинэчлэлийн Засгийн газраас уул уурхай, газрын тосны салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар дурдаад Монгол, Хятад хоёр улс уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр шинэчлэлийн Засгийн газар газрын тосны үйлдвэр барих асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс дотоодод олборлож буй газрын тосыг тус үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон холбогдох протоколд тусгасан болохыг тэмдэглэв.
Элчин сайдын зүгээс гол нь газрын тосны эрэл, хайгуул, олборлох салбарт Петро Чайна компанийн зүгээс ихээхэн хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглээд, бүтээгдэхүүн хуваах гэрээний татварын орчин тогтвортой байх нь зохистойг тэмдэглэсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны нэгдүгээр сарын дундуур зохион байгуулах талаар хоёр тал санал солилцсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан