Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Малын удмын сангийн үндэсний төвийн чадавхийг сайжруулахад үр шимээ өгсөн
Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газар, Хөгжлийн Агентлагийн
“Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах” төслийн
хаалтын арга хэмжээнд зориулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд Ц.Тувааны хэлсэн үг

Хүндэт Элчин сайд, хатагтай Ивана Гроллова аа,
Хүндэт захирал Михал Паствинский болон энд хүрэлцэн ирсэн Чех улсын Элчин Сайдын Яам, Чех улсын Засгийн газрын Хөгжлийн агентлагийн ажилтнууд болон энд цугларсан Та бүхний энэ өдрийн амар, амгаланг айлтгая.
Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн Агентлагийн “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах” CzDA-MN-2010-1-31195 төсөл 2011-2012 онуудад хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийж байна.
Энэхүү төсөл нь Монголын мал аж ахуйн салбарт малыг ээмэгжүүлэх, малыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, Малын удмын сангийн үндэсний төвийн чадавхийг сайжруулахад үр шимээ өгсөн, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц өгсөн богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төсөл байсанд салбарын хамт олон талархаж байгаа билээ.
Төслийн хүрээнд малын ээмгэнд дугаар, бар код тавьж, хэвлэх лазерийн суурь машиныг Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэлийн байранд суурилуулан ажиллуулж, 100,0 мянган ширхэг ээмэгний бэлдэцэнд бар код хийж хэвлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн үхрийг ээмэгжүүлэн, анхан шатны бүртгэл мэдээллийн санд оруулсан нь төвийн бүсийн үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх үржлийн ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Мөн төслийн хүрээнд мэргэжилтнүүдийг Чех улсад сурган дадлагажуулсан нь энэхүү төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн үйл явдал байлаа.
Цаашид энэхүү төслийн үр дүнг тогтворжуулахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн Яамнаас анхаарал тавин ажиллах болно. Юуны өмнө лазерын суурь машиныг үр дүнтэй ашиглаж, Европын стандартад нийцсэн ээмэгний бэлдэцийг авч, бар код хийж хэвлэн, Монгол улсын хэмжээний хээлтүүлэгч болон үржлийн мал, цөм сүргийн малуудыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх, мөн Малын удмын сангийн үндэсний төвийн голлох үйлчилгээ болох малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн үйлчилгээний нэгжүүдийг чадавхижуулах чиглэлээр БНЧех улсын Хөгжлийн агентлагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Та бүхний Монгол улсын мал аж ахуйн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт, хамтран ажилласан чин сэтгэлд талархсанаа илэрхийлэхийн ялдамд Та бүхний ажилд амжилт хүсье.
Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжих болтугай.

0 Сэтгэгдэл