Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
О.Баасанхүү: Ерөнхийлөгч байсан хүнийг нотлох баримтгүйгээр яллаж болохгүй, цагаатгах ёстой
МАХН-ын гишүүд намынхаа дарга Н.Энхбаярт оноосон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагааг мэдэгдлээ. Тэд хэлэхдээ, “1939 оны хэлмэгдүүлэлтийг сүүлд нь цагаатгасан. Түүн шиг Энхбаярыг цагаатгах ёстой” гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад хариу авлаа.
-Улсын дээд шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг хөнгөллөө. Гэсэн ч үүнийг танай намынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү?
-Энхбаяр даргад холбогдсон гэх хэргийг АТГ шалгаад нотлогдсон гэж хэлж байсан. Гэтэл ямар ч хохиролгүй балгас болсон байшинг Ерөнхийлөгч байсан хүндээ тохоод ял өгөөд байж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм. Тиймээс улс төрийн хоригдлыг олон жилийн дараа, үхсэний дараа цагаатгах бус одоо цагаатгах ёстой. Нэгэнт хэрэг үйлдээгүй байхад, гүтгэж, хилсээр яллаж болохгүй.
-Засгийн газраас гарах асуудал юу болж байна вэ. Намын дэд даргын хэлснээр хэлмэгдүүлэлтийг Улсын дээд шүүх баталчихвал Засгийн газраас гарахаас өөр аргагүй болно гэж хэлж байсан?
-Засгийн газраас гарах асуудлыг эвсэл дээр яригдаж байгаа. Бидний Засгаас гарахаас илүү АН биднийг Засгийн газраас гарчихаасай гэж хүссэн байж магадгүй. Яагаад гэвэл, Шадар сайд, намын дэд дарга Д.Тэрбишдагва Орос Монголын хооронд хийх гэрээг ахалж байсан. Гэтэл наана нь шүүхийн шийдвэр гарч байгаа үйлдэл нь цохилт өгөх гэсэн оролдлого. Тиймээс үүнийг нухацтай авч үзнэ. Монгол Улсыг, эх оронч хүмүүсийг оросын дайсан, хятадын дайсан гэж хэлж ганцаардуулах гэсэн бодлого явагдаж байгаа. Гэтэл орос, хятад бидний дайсан биш.
-Та бүхний мэдэгдлийг сонсч байхад Ерөнхийлөгч байсан хүнээ ингэж шийтгэж болохгүй гэж хэлээд байна л даа. Гэтэл гадаадын улс орнуудад буруу зүйл хийсэн л бол хэн ч бай хариуцлага хүлээдэг. Манайд харин яагаад ийм байж болохгүй гэж?
-Ерөнхийлөгч байсан хүнийг шийтгэж болохгүй гэж хэлээгүй. Нотлох баримтгүйгээр Ерөнхийлөгч байсан хүнийг шийтгэж болохгүй л гэж хэлж байгаа юм. Аливаа хэргийг хөдлөшгүй баримтаар нотлож байж шийтгэдэг. Гэтэл Энхбаяр даргыг дөрөвдүгээр сарын 13-аас хойш хэрэгт хийх гэж маш эрчимтай явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яллах гэж оролдож байна. Энэ хүнд ингэж хандаж байхад жирийн иргэдэд яаж хандах нь ойлгомжтой. Тэгэхээр шударга ёсыг дээрээс нь тогтоох хэрэгтэй.
-Яагаад та нар хэлмэгдүүлэлт гэж хэлээд байгаа юм бэ. Түүнд холбогдсон хэргүүд нь ил болсон шүү дээ?
-Дөрөвдүгээр сарын 13-нд долоон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон гэж хэлж байсан. Гэтэл тэр мөнгө хаана байна. Шүүхээс энэ тоог нэг ч дурьдсангүй. Цагаатгасан асуудал нь хууль бус аргаар яллах гэж байсан зүйлээ цагаатгаж байгаа юм. Гүтгэж байсан асуудлыг илрэх гэхээр цагаатгасан дүр эсгэж байгаа юм. Би бол бодож байлаа. Эрдэнэтээр ял аваг. Цаг хугацаа байгаа. Яагаад гэвэл Энхбаяр гэдэг хүн ялгүй байх ёстой, хэрэг хийгээгүй учраас. Гэтэл хэрэг хийсэн хүн бол нэг жил авлаа ямар сайхан юм бэ, 10 жил авлаа яана даа гэж боддог юм байна. Харин хэрэг хийгээгүй хүн бол нэг сарын ял авсан ч хууль бус. Тэгэхээр гүтгэсэн зүйл болгон нь хэзээ нэгэн цагт илэрнэ.
-Н.Энхбаяр дээд шүүхийн шийдвэрийг сонсоод ямар байдлаар хүлээж авав?
-Би уулзаагүй байна. Гэхдээ Энхбаяр дарга энэ хэрэг хэлмэгдүүлэлт гэдгийг мэдэж байгаа учраас цочирдоно гэж байхгүй. Ямар ч ял оноосон байсан тэр хүн нэг л хэм хэмжээнд хүлээж авна. Учир нь, тэр хүн хэрэг хийгээгүй.
-Хэрэв Дээд шүүхээс түүний ялыг хэвээр үлдээвэл өлсгөлөн зарлахад бэлэн байгаа гэдгээ хэлж байсан?
-Энхбаяр даргад бид “та эрүүл мэндээ бодох ёстой. Амьд байж энэ хэргийн цаана гарна шүү” гэж хэлж байгаа. Үхчихвэл яахын бэ, хүн болгон өөрийнхөөрөө явна. Өлсгөлөн гэдэг бол эр зориг гэдгийг хэлсэн. Миний хувьд өлсөхийн эсрэг байгаа. Гэхдээ тэр хүний сонголтыг би шийдэж чадахгүй.
МАХН-ын гишүүд намынхаа дарга Н.Энхбаярт оноосон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагааг мэдэгдлээ. Тэд хэлэхдээ, “1939 оны хэлмэгдүүлэлтийг сүүлд нь цагаатгасан. Түүн шиг Энхбаярыг цагаатгах ёстой” гэсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад хариу авлаа.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
XyH
Yu wee neg muu hulgaich yalaa awaad yawhad uhchihwel muhchihwel ch geh shig ... Nasaar ni horih estoi baisan yumaa za.
2013.03.14