Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Өнөөдөр Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан өдөр

1989 оны арванхоёрдугаар сарын 10. Энэ өдөр Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч, түүчээ нь болсон МоАХ анхны албан ёсны цуглаанаа хийж Монголын төр засаг, эрх баригчдад хандан улс төрийн шаардлага тавьсан өдөр.
Энэ өдрийг түүхнээ, зарим хүмүүс анхны цуглаан хийсэн өдөр гэж ойлгодог ч 12 дугаар сарын 2,3-нд болсон Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцсон залуучууд МАХН-ын УТТ-ны гишүүдийг шүүмжилж, залуучуудын бие даасан байгууллага байгуулахаа зарлаж байсан юм. Мөн 12 дугаар сарын 7-нд Ховдын Багшийг дээд сургуулийн оюутнууд улс төрийн жагсаал хийж МАХН-ын Улс төрийн товчоог шүүмжлэн огцрох шаардлага тавьсан юм.
Харин 1989 оны 12 дугаар сарын 9-нд хэсэг залуус нэгдэн бие даасан байгууллага байгуулахаар ярилцаж энэ байгууллагаа Монголын Ардчилсан Холбоо хэмээн нэрлэж Ерөнхий зохицуулах Зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна.
Ингээд 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө анхны цуглаанаа хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барихаар болсноо олон нийтэд сонордуулсан юм.
Энэ шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах....” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ....дээдлэн хүндлэх...” зэрэг ардчиллын үндсэн зарим болсон шаардлагууд байсан юм.
Ингэснээр 70 шахам жил нэг намын тогтолцоотой байж, социализм коммунизм байгуулна хэмээн мөрөөдөж, харийн гүрний хараат явсан Монгол оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгэм байгуулахын эхлэл Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм.

Ийм ч учраас Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа Олон улсын хүний эрхийн өдөр зохион байгуулсан нь учиртай. Тэгээд ч цуглаанд оролцогсод “Эрхзүйт төрийн төлөө”, “Ардчилал бидний зорилт”, “Хүнд суртлын аппаратыг устгая”, “Хүний эрхийг дээдэлье”, “Тусгай хангамж бол хахууль” зэрэг уриа лоозон барьсан байлаа.
Энэ цуглаан дээр “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар алдарт “Хонх” дуугаа дуулсан нь хожмоо Ардчилсан хувьсгалын уриа дуудлага, сүлд дуу болсон юм.
hoid solongos shig l baihgui yu
Энэ хувьсгал гараагүй бол бид хэрхэн амьдарч байх бол оо

0 Сэтгэгдэл
2012.12.11
2012.12.10
2012.12.10