Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Ардчилсан хувьсгалын дуу хоолой, индэр нь “АРДЧИЛАЛ” сонин байсан

Социалист нийгэм, нэг намын тогтолцооны үед эрх баригч МАХН-ын Төв хорооны УТТ-ны зөвшөөрсөн хэдхэн тооны сонин хэвлэлээс өөрийг гаргах эрх ард иргэдэд байхгүй байсан бол 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллага байгуулагдсанаа албан ёсоор зарлаж, Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлснийг олон түмэнд тунхагласан юм. Улмаар 1990 оны эхний саруудад нийслэл хот, аймаг орон нутагт олон удаа жагсаал цуглаан болж нэг намын дарангуйллыг халах, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжихийг дэмжигсдийн тоо нэмэгдсээр байсан ч угаасаа монголын нийгэмд байгаагүй, нэг намын үзэл суртлын хүлээснээс ангижирч үзээгүй олон нийтэд энэ бүхнийг ойлгуулах явдал туйлын чухал байлаа. Нөгөө талаас эрх баригч МАХН-ын зөвшөөрсөн хэдхэн сонин хэвлэл эрх баригчдын дуу хоолой болж, ардчиллын төлөө тэмцэгчдийг гүтгэх, тэдний хүчийг сулруулахыг оролдох явдал гарсаар байсан нь Монголын Ардчилсан Холбоо, ардчиллын төлөө тэмцэгчдийг өөрийн гэсэн индэр, дуу хоолой, хэвлэлтэй болохыг аргагүй шаардсан юм. Ийм ч учраас МоАХ-ны Ерөнхихй зохицуулах зөвлөл өөрийн гэсэн сонинтой болох, түүнийгээ “Ардчилал” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ сонины эхийг 1990 оны эхээр шахам бэлтгэсэн ч тэр үеийн Улсын хэвлэлийн комбинатад хэвлэх зөвшөөрөл өгөлгүй, хэвлэе гэсэн сэтгэлтэй, ардчилсан үзэлтэй залуус нь хэвлэчихэж чадалгүй байсаар хавартай золгосон байна.

Ингээд “Ардчилал” сонины анхны дугаарын 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд гаргаж 100 мянган хувь хэвлүүлэн нэг төгрөгөөр үнэлсэн нь тэр дороо борлогдоод дуусч байжээ.

Ийнхүү “Ардчилал” гэдэг сонин монгол оронд чөлөөт хэвлэлийн эхийг тавьж, хуучин тогтолцоо, эрх баригчдын үнэн төрхийг олон нийтэд илчлэх эхлэлийг тавьсан юм. Ийм ч болохоор Монголын сэтгүүлчдийн эвлэл энэ онд өдөр тутмын “Ардчилал” сонинд “Үндэсний хэмжээний анхдагч чөлөөт хэвлэл” батламжлал гардуулсан юм.

ЭНЭ СЭЖИГИЙН ПИЗДАГ ЯМАР ЯДУУ ГУЙЛГАЧИН БАЙСАНЫГ НЬ ХАРДАА

0 Сэтгэгдэл
2012.12.11