Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Төсвийн муу үр дагавар гаргахгүй байх талаар АН анхаарч ажиллана
Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаа хийж гурван зүйлийг ярилцжээ. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтын асуудлаар 2014-2016 онд хийгдэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, бодлогын хэмжээнд ямар зохицуулалт хийх вэ гэдгээ ярилцжээ. Чуулганы хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдээс гарсан санал, ИТХ-аас гарсан хөрөнгө оруулалттай холбоотой саналуудаа бүлгийнхээ хуралдаанд илтгэжээ. Энэ саналыг сонссонтой холбогдуулаад Төсвийн хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг АН-ын бүлгээс байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Зоригтоор ахлуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтын үр өгөөжгүй байдлыг давтагдуулахгүй байх, 2013 онд төсвийн алдагдалгүй байлгах чиглэл рүү явах ёстой юм байна гэдэгт гишүүд санал нэгджээ. Тиймээс төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулах, дунд хугацааны хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд АН ямар байдлаар хандах вэ гэдгээ ярилцсан байна. Өнгөрсөн зургаан жил төсвийн хөрөнгө оруулалт 500 дахин нэмэгдсэн байна. Үүнийг дагаад амьжиргааны асуудлыг дээшлүүлэх, инфляцийн асуудал ч яригдах ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Тиймээс цаашид муу үр дагавар гаргахгүй байх тал дээр АН анхаарч ажиллана гэв.
2013 оны төвсийн хуулиар орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнд тавих иргэдийн хяналт ямар байх асуудлыг АН бүлгээрээ хөндөж ярилцжээ. Нэгэнт орон нутагт эрх мэдэл нь шилжсэн учир харицлагатай байхгүй л бол олон хүн хариуцлага хүлээнэ. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлж, иргэдийг орон нутгийнхаа төсөвт хэрхэн хяналт тавих асуудлаар сургалтад хамруулах нь зүйтэй гэж үзжээ.
2013 оны төвсийн хуулиар орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнд тавих иргэдийн хяналт ямар байх асуудлыг АН бүлгээрээ хөндөж ярилцжээ. Нэгэнт орон нутагт эрх мэдэл нь шилжсэн учир харицлагатай байхгүй л бол олон хүн хариуцлага хүлээнэ. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлж, иргэдийг орон нутгийнхаа төсөвт хэрхэн хяналт тавих асуудлаар сургалтад хамруулах нь зүйтэй гэж үзжээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























