Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Д.Эрдэнэбат: “Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээний хугацаа дуусаагүй
Эрдэнэбат боль боль
Erdenebat guai ta nar MANAN-d bhdaa gereegee zorchin zasgiin gazraas garch bsn biz dee... MAHN garag asuudal bol yagaad bj bolohgui gej.. ta nar gereegee zorchij boldog busad ni boldoggui yumuu
“Ардчилсан нам “Шударга ёс” эвслийг Засгийн газарт ард түмнийхээ эрх ашгийн үүднээс урьсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа” гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг сонсчээ. Өнгөрсөн хугацаанд улс төрд өрнөсөн асуудалд АН ямар байдлаар хандах вэ гэдгээ тодорхойлсон байна. УИХ-ын таван гишүүний тангараг өргөх асуудлаас үүдэн МАН чуулганы хуралдааныг гацаасан. Тэгвэл энэ асуудалд АН хуулийн дагуу л хандах ёстой гэдэгт тогтжээ. Нэгэнт СЕХ хуулийн дагуу таван гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-д оруулж ирсэн бол танай, манай нам гэж талцаж, алагчлахгүйгээр хандах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Гэхдээ таван гишүүний тангараг өргөх асуудлыг УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд шууд оруулсан байсныг хэлэлцэх асуудлын бусад гэдэг ангилалд оруулжээ. АН-ын бүлгийн даргын хэлж байгаагаар энэ асуудалд улстөрийн намууд санал нэгдэж байж хэлэлцэх ёстой гэж үзсэн байна. Мөн үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд АН бүлгийнхэн хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Гэхдээ өмнө асуудлаа хуулийн дагуу хэлэлцэж байж дараагийнхаа хуулийг өөрчлөх асуудлыг ярина гэдгээ хэлсэн юм.
Г.Баатар
0 Сэтгэгдэл
2012.12.10
2012.12.10
























