Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Батцэрэг: “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах асуудлыг нэг нам шийдэхгүй
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс цөөн асуултанд хариулт авсан юм.
-МАХН-ын зүгээс Засгийн газраас гарна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-Засгаас гарах асуудлыг эвслийг бүрдүүлж байгаа нэг нам нь дангаараа шийдэхгүй. Удирдах зөвлөлийн хурал хуралдаад тодорхой чиглэл өгвөл тэрийг нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг авч хэлэлцэх ёстой шүү дээ. Дэс дараалсан олон зүйл байгаа. Одоогоор МАХН-ын албан ёсны тоот бичиг ирээгүй байна. Нэгэнт тийм шийдвэр гаргасан юм хойно бид тэрхүү шийдвэрийн талаар санал солилцсон. МҮАН-ын гишүүд удаа дараа мэдэгдэж байсныг мэдэж байгаа байх. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Засгийн газрын 100 хоногийн өдрийг тэмдэглэсэн нь ард иргэд энэ Засгийн газарт итгэл хүлээлгэж болох юм байна гэсэн сэтгэлийг төрүүлсэн байх. Засгийн газрын бондыг гадаад зах зээл дээр борлуулаад явж байна шүү дээ. Энэ эх үүсвэрийг бүтээн байгуулалтын ямар үр дүнтэй зүйлд оруулах вэ гэдэг нь чухал юм. Хэрвээ Засгийн газраас гарлаа гэхэд би бүлэг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээ ажлаа үргэлжлүүлж хийгээсэй гэж хэлнэ. МАХН-ын гаргасан шийдвэр тухайн цаг үедээ л гаргасан шийдвэр.
-Удирдах зөвлөлийн хурлаа хэзээ зарлаж хуралдуулах вэ. Мөн танай бүлгийн УИХ-ын гишүүний 11 дэх суудлын эзэн тодорхой болсон уу?
-Энэ асуудлыг дэс дараатай ярилцана.
-МАХН-ынхан Засгаас газраас гарна гэвэл МҮАН яах вэ?
-Ййм тохиолдолд эвслийн бүлэг задарна гэж ойлгож болохгүй шүү дээ. МАХН-ын удирдлагууд бүлгээ бүрэн хэмжээний хугацаандаа хадгална. Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн, хэн нь гаргахгүй. Эвсэл задрахгүй гэсэн үг.

Г.Баатар
0 Сэтгэгдэл