Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж надад өршөөл үзүүлэх байх
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгийн өрөөндөө "Wall Street Journal"-ын сэтгүүлчтэй уулзаж, өөрийн холбогдсон хэрэг болоод улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ. Энэ талаарх "Wall Street Journal"-ын цахим хуудаст энэ сарын 7-нд гарсан нийтлэлийг хүргэж байна.
Зөвлөлтийн үеийн нэг л гунигтай эмнэлэгийн люкс өрөөнөө нэр төр нь сэвтэж, эрх мэдэл нь хумигдаж, урьдын нөлөө нь үгүй болсон экс Ерөнхийлөгч хоригдож буй ч газрын баялгаар арвин улс орныхоо улс төрийг бужигнуулсаар.
Авлигын хэрэгт буруутайг нь өнгөрсөн наймдугаар сард шүүхээс тогтоосноос хойш олон улсын хэвлэлд өгч буй анхны ярилцлагадаа Монголын экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өөрт нь холбогдуулсан үүсгэсэн үл хөдлөх хөрөнгө болоод бусад бизнестэй нь холбоотой хэргүүд бүгд худлаа гээд өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм.
Түүнд оноогоод байсан дөрвөн жилийн ялыг өнгөрсөн баасан гаригт болсон Дээд шүүхийн хурлын хоёр жил хагас болгон бууруулсан тухай түүний гэр бүлийнхэн болон орон нутгийн мэдээллийн хэсгээр мэдээлж байна.
Түүний хэргийг хэзээ эрс хатуу байр сууринаас авч үзэхээ болино тэр хүртэл Монголын улс төр тогтворгүй хэвээр байх болно гэж ярих ноён Энхбаярын тэргүүлдэг Монгол Ардын Хувьсгалт нам өнгөрсөн долоо хоногт хамтран байгуулсан эвслийн Засгийн газраасаа гарна хэмээн мэдэгдсэн юм. Н.Энхбаярыг хорьж буйг эсэргүүцсэн энэ алхам санхүүгийн зах зээлд тэр даруй нөлөөлж, Монголын Засгийн газрын гаргаад удаагүй байсан шинэ бондын үнэлэмжид хүртэл нөлөөлсөн юм. Гэхдээ улс төрийн маргаан мэтгэлцээнийг үл харгалзан МАХН Засгийн газартаа үлдэх нь тодорхой болмогц бонд ч удалгүй сэргэсэн юм.
Эрх баригчид Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг зөвшөөрсөн юм. Өөрт нь үүсгэсэн хэрэг улс төрийн зорилготой хэмээн үздэг тэрээр энэ бүхнийг эсэргүүцэж өлсгөлсөн зарласны улмаас эрүүл мэнд нь дорджээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын сонгууль болохын өмнөхөн баривчилсан юм. Бас түүний өрсөлдөхөөр зэхэж байсан ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө.
“Энэ улс оронд хэлмэгдүүлэлт одоо хүртэл оршсоор байна. Хэрэв бид энэ маягаар цааш явсаар байвал хэлмэгдүүлэлт улам гүнзгийрч, өргөжөөр илүү харгис хэлбэртэй болох нь” хэмээн тэр хэлсэн юм. Гэвч олон олон хүн түүнийг ялласан явдал улс орон даяар хэрсэн авлигын сүлжээний эсрэг гарсан маш том ялалт гэж үзэж байгаа юм. Үнэндээ түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгахад маш цөөхөн хүн гайхаж хүлээн авсан хэмээн Монголын улс төрийн талаар судалдаг Британийн Колумбиагийн их сургуулийн социологич Жулиа Диеркес ярьж байна. Гэвч түүнийг баривчилсан цаг хугацаа сонгуулийн өмнө байж таарсан нь “маш азгүй хэрэг” болсон ноён Диеркес хэлэв. “Эндээс энэ хэргийг цэвэр улс төрийн зорилготой гэж хялбархан хэлж болохоор нөхцөл үүссэн ч гэлээ үүгээр түүнийг гэмгүй номхон хонь шиг хүн гэж бас хэлж болохгүй ” хэмээн ярив.
Харин Н.Энхбаяр өөрийгөө улс төрийн хоригдол хэмээн нэрлээд монголчуудын олонх нь түүнийг эрх чөлөөтэй болохыг хүсч байгаа хэмээн ярьж байна. Түүнийг баривчилснаас хойш багахан хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн гарсаар байгаа ч бүр олныг хамарсан жагсаал хөдөлгөөн бас болоогүй юм.
1980-аад оны дунд үед Английн Лийдсийн их сургууль утга зохиолын чиглэлээр суралцсан ноён Энхбяр одоо эмнэлэг дэх өдрүүдээ Оросын философич Николай Бердаев болон Буддын шашны ном сургааль, Марк Бүүтийн “Дэлхийн нууц түүх”, Сан Цугийн “Дайны урлаг” зэрэг ном зохиол бас Монголын Үндсэн хуулийг уншиж өнгөрүүлж байна.
“North Face”-ийн саарал цамц, эсгий шаахай өмссөн Н.Энхбаяр нэлээн цонхигор харагдаж байлаа. Тэрээр өөрийнх нь эсрэг зохион байгуулсан гэх улс төрийн кампанийн тухай ярихдаа яриа нь хурдасч, нүүрний хувирал нь янз бүр болж байв. Мөнгөлөг торон хөшигтэй түүний өрөөн дэх буйдан нь сийлбэрлэсэн модон хүрээтэй юм. Түүний өрөөнд дасгалын дугуй байхаас гадна түүний уншдаг номууд хураалгаатай байна.
“Хэрэв энэ байшинг алтаар хийсэн бол би эндээс аль болох бушуухан гарах байлаа” гэж ярих Н.Энхбаяр “Монголд Засгийн газрын юм уу бизнесийн өндөр түвшний хүн бүрийг хардаж сэрдэх нь ердийн л хэрэг. Яагаад гэвэл улс орон тэр чигээрээ авлигад автагдсан. Тиймээс хамгийн өндөр албан тушаалд очсон хүн хамгийн түрүүнд авлигад сэрдэгдэх нь аргагүй. Би төрийн тэргүүн байсан учраас авлигад сэжиглэгдэх нь маш бодитой зүйл болж таарна” гэж ярьсан ч тэрээр авлига аваагүй, зочид буудал, телевизийн тоног төхөөрөмж гээд түүнтэй холбогдох хэргүүд үндэслэлгүй худал гэж ярьсан юм. Түүний хэлснээр огцорсноос нь хойш Монголд авлига, хээл хахууль бүр ч гаарсан гэнэ.
Түүнээс Монголын албан тушаалтнуудын авлигад автсан тодорхой баримт жишээ хэлэхгүй юу хэмээн хүсэхэд “Ялангуяа өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс улс оронд цутган орж ирж буй хэдэн тэрбум ам.долларын төлөө шунахайрсандаа суудалдаа лав үлдэж, тэр их мөнгөнөөс халаасандаа хийгээд авахыг хүсч байгаа” гээд тодорхой зүйл хэлсэнгүй.
“Энэ бол Монголын улс төрийн намууд санхүүждэг гол арга зам, бас авлигын том эх үүсвэр” гээд “Сонгуулийн кампаи дандаа хувийн компаниудын мөнгөөр санхүүждэг. Нам ялж Засгийн эрхэнд гарсан тохиолдолд компаниуд тэр эрх мэдлийг нь ашигладаг” хэмээн тэрээр нэмж хэлэв.
Ноён Энхбаяр хэлэхдээ одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шүүх прокурор дахь эрх мэдлээ ашиглаж 2013 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түүнийг улс төрөөс хол байлгахаар оролдож байна гээд Ц.Элбэгдорж магадгүй ирэх сонгуулийн дараа түүнд өршөөл үзүүлэх байх гэж таамаглаж буйгаа хэлсэн юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долдугаар сард өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг бол түүнийг баривчлахаас бүр жил гаруйн өмнөөс шалгаж эхэлсэн, авлигын эсрэг томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж хэлж байсан юм. “Энэ хэрэг бол огтхон ч улс төрийн зорилго агуулаагүй, ердөө л авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг. Үүнийг хууль шүүхийн хүрээнд шийдэх ёстой” гэж Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мөн хэлж байна.
Хэрвээ Н.Энхбаяр суллагдвал тэрээр дэлхийн хоёр дахь том зэсийн орд болох Оюу толгойн гэрээг эргэн харах асуудлаар Англи-Австралийн Рио-Тинто компанитай хэлэлцээ хийхийг шахах гэнэ. Тэрээр 2009 онд зурсан, цаашид олон арван жил үргэлжлэх энэ гэрээг 1990 оны хүртэл үргэлжилсэн Зөвлөлтийн 70 жилийн ноёрхолтой харьцуулан ярьж байсан юм. Хэрэв Рио-Тинтотой байгуулсан энэ гэрээгээ хүндэтгээд, биелүүлээд явбал Монголын эдийн засагт илүү дээр биш үү гэсэн асуултад тэрээр “Зөвлөлтийнхөн ч бас ийм үг хэлж байсан юм” гэж хариулсан юм.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Монголын төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан Н.Энхбаяр одоо улс төрийн нам толгойлж байна.
songuulias umnu barisan tuluvluguu ni zuv bsn baihaa. songuuliar UIH -n gishuun bolj darhlagdchihbal bas durvun jil huleeh bolno .Hediid UIH-n darha gsn ene erh ugui bolj uurchlugduh boloo...
Taurshuugduh bish TSAGAADAH YOSTOI.EH ORNOO AVARCH,ERDES BAYALAGTAA EZEN SUUH BIDNII ARIUN SHUDARGA ZORILT BIELEH NI DAMJIGGUI.
u geh gee du geed bga ni todorhoiguim bichihee bolio
avilga luivariig uuroo l ehluulsenee heleed l bna sh dee huurhii
odoo yu ch gej yrisan het oroitson shuu. galt tereg ali hediin hudulsun odoo etssiin zogsool hureh gej bna daa
2.5 jil baga baina bid bvgediin ireedvi mongolulsiin mine erh ashigaar togloom hiisen henees ch bolow ushuuguu awah heregtei hoich ve mine
dunguj 2/5 jil ugch bgaad n l gaihaad bna iim tom hereg hiisen hn iim baga yl avna gedeg bol muu shuu nasaaraa ideh mungu hiicheed 2hon jil horigdood garaad bval hiigeel bdiin bgaa bizdee. ene Enkhbayr bas tegeed hun amitaniig uusan idsen l geed bdag yg neriig n tsohood helj bhiig bi lav medehq ym bna yagaad geheer uuruu bas terenteigee holbootoi bolhoor
жилийн өмнөөс л зохион байгуулалттайгаар эхэлсэн улс төрийн хэрэг байх нь аймаар юм аа энэ улс төр гэж
энэ яалтчгүй улстөрийн зорилготой байж мэдэх. МАгадгүй түүний хэлснээр Элбэгдорж Энхбаярыг наадмаар өршөөл үзүүлж шоронгоос сулласан дүр эсгэх байх. ЯАгаад гэвэл тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болчихсон байна. Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдчихсон байх нь дамжиггүй. ТЭгэхээр энэ бол анхаасаа сценарын дагуу явж байгаа жүжиг байх гэдэгт би л хувьдаа эргэлздэггүй. яг үнэн хэрэгтээ Монголын төрийг энх баяр удирдаж, Монголын төр Энхбаярын өлмийд сөгдөж байна шүү дээ
MAN MAHN aa tushiheer shiideh l garts bgaa
Shinehen naiz sonihn ch huuchin n une tsenetei
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгийн өрөөндөө "Wall Street Journal"-ын сэтгүүлчтэй уулзаж, өөрийн холбогдсон хэрэг болоод улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ. Энэ талаарх "Wall Street Journal"-ын цахим хуудаст энэ сарын 7-нд гарсан нийтлэлийг хүргэж байна.Зөвлөлтийн үеийн нэг л гунигтай эмнэлэгийн люкс өрөөнөө нэр төр нь сэвтэж, эрх мэдэл нь хумигдаж, урьдын нөлөө нь үгүй болсон экс Ерөнхийлөгч хоригдож буй ч газрын баялгаар арвин улс орныхоо улс төрийг бужигнуулсаар.
Авлигын хэрэгт буруутайг нь өнгөрсөн наймдугаар сард шүүхээс тогтоосноос хойш олон улсын хэвлэлд өгч буй анхны ярилцлагадаа Монголын экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өөрт нь холбогдуулсан үүсгэсэн үл хөдлөх хөрөнгө болоод бусад бизнестэй нь холбоотой хэргүүд бүгд худлаа гээд өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм.
Түүнд оноогоод байсан дөрвөн жилийн ялыг өнгөрсөн баасан гаригт болсон Дээд шүүхийн хурлын хоёр жил хагас болгон бууруулсан тухай түүний гэр бүлийнхэн болон орон нутгийн мэдээллийн хэсгээр мэдээлж байна.
Түүний хэргийг хэзээ эрс хатуу байр сууринаас авч үзэхээ болино тэр хүртэл Монголын улс төр тогтворгүй хэвээр байх болно гэж ярих ноён Энхбаярын тэргүүлдэг Монгол Ардын Хувьсгалт нам өнгөрсөн долоо хоногт хамтран байгуулсан эвслийн Засгийн газраасаа гарна хэмээн мэдэгдсэн юм. Н.Энхбаярыг хорьж буйг эсэргүүцсэн энэ алхам санхүүгийн зах зээлд тэр даруй нөлөөлж, Монголын Засгийн газрын гаргаад удаагүй байсан шинэ бондын үнэлэмжид хүртэл нөлөөлсөн юм. Гэхдээ улс төрийн маргаан мэтгэлцээнийг үл харгалзан МАХН Засгийн газартаа үлдэх нь тодорхой болмогц бонд ч удалгүй сэргэсэн юм.
Эрх баригчид Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг зөвшөөрсөн юм. Өөрт нь үүсгэсэн хэрэг улс төрийн зорилготой хэмээн үздэг тэрээр энэ бүхнийг эсэргүүцэж өлсгөлсөн зарласны улмаас эрүүл мэнд нь дорджээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын сонгууль болохын өмнөхөн баривчилсан юм. Бас түүний өрсөлдөхөөр зэхэж байсан ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө.
“Энэ улс оронд хэлмэгдүүлэлт одоо хүртэл оршсоор байна. Хэрэв бид энэ маягаар цааш явсаар байвал хэлмэгдүүлэлт улам гүнзгийрч, өргөжөөр илүү харгис хэлбэртэй болох нь” хэмээн тэр хэлсэн юм. Гэвч олон олон хүн түүнийг ялласан явдал улс орон даяар хэрсэн авлигын сүлжээний эсрэг гарсан маш том ялалт гэж үзэж байгаа юм. Үнэндээ түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгахад маш цөөхөн хүн гайхаж хүлээн авсан хэмээн Монголын улс төрийн талаар судалдаг Британийн Колумбиагийн их сургуулийн социологич Жулиа Диеркес ярьж байна. Гэвч түүнийг баривчилсан цаг хугацаа сонгуулийн өмнө байж таарсан нь “маш азгүй хэрэг” болсон ноён Диеркес хэлэв. “Эндээс энэ хэргийг цэвэр улс төрийн зорилготой гэж хялбархан хэлж болохоор нөхцөл үүссэн ч гэлээ үүгээр түүнийг гэмгүй номхон хонь шиг хүн гэж бас хэлж болохгүй ” хэмээн ярив.
Харин Н.Энхбаяр өөрийгөө улс төрийн хоригдол хэмээн нэрлээд монголчуудын олонх нь түүнийг эрх чөлөөтэй болохыг хүсч байгаа хэмээн ярьж байна. Түүнийг баривчилснаас хойш багахан хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн гарсаар байгаа ч бүр олныг хамарсан жагсаал хөдөлгөөн бас болоогүй юм.
1980-аад оны дунд үед Английн Лийдсийн их сургууль утга зохиолын чиглэлээр суралцсан ноён Энхбяр одоо эмнэлэг дэх өдрүүдээ Оросын философич Николай Бердаев болон Буддын шашны ном сургааль, Марк Бүүтийн “Дэлхийн нууц түүх”, Сан Цугийн “Дайны урлаг” зэрэг ном зохиол бас Монголын Үндсэн хуулийг уншиж өнгөрүүлж байна.
“North Face”-ийн саарал цамц, эсгий шаахай өмссөн Н.Энхбаяр нэлээн цонхигор харагдаж байлаа. Тэрээр өөрийнх нь эсрэг зохион байгуулсан гэх улс төрийн кампанийн тухай ярихдаа яриа нь хурдасч, нүүрний хувирал нь янз бүр болж байв. Мөнгөлөг торон хөшигтэй түүний өрөөн дэх буйдан нь сийлбэрлэсэн модон хүрээтэй юм. Түүний өрөөнд дасгалын дугуй байхаас гадна түүний уншдаг номууд хураалгаатай байна.
“Хэрэв энэ байшинг алтаар хийсэн бол би эндээс аль болох бушуухан гарах байлаа” гэж ярих Н.Энхбаяр “Монголд Засгийн газрын юм уу бизнесийн өндөр түвшний хүн бүрийг хардаж сэрдэх нь ердийн л хэрэг. Яагаад гэвэл улс орон тэр чигээрээ авлигад автагдсан. Тиймээс хамгийн өндөр албан тушаалд очсон хүн хамгийн түрүүнд авлигад сэрдэгдэх нь аргагүй. Би төрийн тэргүүн байсан учраас авлигад сэжиглэгдэх нь маш бодитой зүйл болж таарна” гэж ярьсан ч тэрээр авлига аваагүй, зочид буудал, телевизийн тоног төхөөрөмж гээд түүнтэй холбогдох хэргүүд үндэслэлгүй худал гэж ярьсан юм. Түүний хэлснээр огцорсноос нь хойш Монголд авлига, хээл хахууль бүр ч гаарсан гэнэ.
Түүнээс Монголын албан тушаалтнуудын авлигад автсан тодорхой баримт жишээ хэлэхгүй юу хэмээн хүсэхэд “Ялангуяа өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс улс оронд цутган орж ирж буй хэдэн тэрбум ам.долларын төлөө шунахайрсандаа суудалдаа лав үлдэж, тэр их мөнгөнөөс халаасандаа хийгээд авахыг хүсч байгаа” гээд тодорхой зүйл хэлсэнгүй.
“Энэ бол Монголын улс төрийн намууд санхүүждэг гол арга зам, бас авлигын том эх үүсвэр” гээд “Сонгуулийн кампаи дандаа хувийн компаниудын мөнгөөр санхүүждэг. Нам ялж Засгийн эрхэнд гарсан тохиолдолд компаниуд тэр эрх мэдлийг нь ашигладаг” хэмээн тэрээр нэмж хэлэв.
Ноён Энхбаяр хэлэхдээ одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шүүх прокурор дахь эрх мэдлээ ашиглаж 2013 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түүнийг улс төрөөс хол байлгахаар оролдож байна гээд Ц.Элбэгдорж магадгүй ирэх сонгуулийн дараа түүнд өршөөл үзүүлэх байх гэж таамаглаж буйгаа хэлсэн юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долдугаар сард өгсөн ярилцлагадаа Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг бол түүнийг баривчлахаас бүр жил гаруйн өмнөөс шалгаж эхэлсэн, авлигын эсрэг томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж хэлж байсан юм. “Энэ хэрэг бол огтхон ч улс төрийн зорилго агуулаагүй, ердөө л авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг. Үүнийг хууль шүүхийн хүрээнд шийдэх ёстой” гэж Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мөн хэлж байна.
Хэрвээ Н.Энхбаяр суллагдвал тэрээр дэлхийн хоёр дахь том зэсийн орд болох Оюу толгойн гэрээг эргэн харах асуудлаар Англи-Австралийн Рио-Тинто компанитай хэлэлцээ хийхийг шахах гэнэ. Тэрээр 2009 онд зурсан, цаашид олон арван жил үргэлжлэх энэ гэрээг 1990 оны хүртэл үргэлжилсэн Зөвлөлтийн 70 жилийн ноёрхолтой харьцуулан ярьж байсан юм. Хэрэв Рио-Тинтотой байгуулсан энэ гэрээгээ хүндэтгээд, биелүүлээд явбал Монголын эдийн засагт илүү дээр биш үү гэсэн асуултад тэрээр “Зөвлөлтийнхөн ч бас ийм үг хэлж байсан юм” гэж хариулсан юм.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Монголын төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан Н.Энхбаяр одоо улс төрийн нам толгойлж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Зочин
Монголчууд яагаад энэ хэдэн хулгайчаасаа салж чадахгүй байна даа. Эд нар Монголд сайн сайхан зүйл хийсэн нь тун ч ховор доо.
2013.08.04
2012.12.18
2012.12.16
2012.12.15
2012.12.15
2012.12.11
2012.12.11
2012.12.11
2012.12.11
2012.12.11
2012.12.10
2012.12.10
























