Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Өвөрхангайн тойргоор намууд наймаа хийсэн юм биш биз
HULGAICHUUD AA,TA NARYG UZEN YADAJ BAINA.
ene setguuch ch yah we talhnii mongoo olj bgaa yumharin uls toroor oroldoj bolohgui sen
Ёстой хэлэх ч үг алгаа... Новш юмаа..
Арвин, Сарангэрэл нар УИХ-ын гишүүн гэхээр л итгэж чадахгүй юм. Баянсэлэнгэ гэж нэг гудамжны авгай байсан, одоо гурвуулаа болж дээ. Сарангэрэл одоо юу юу гэж мангуурах бол доо. За Арвин ч яахав тэртэй тэргүй балай авгай юм чинь. МАН-ынхны дотроо ярьсан завхуул үгийг УИХ-ын танхимд дэлгэдэг юугаа ч мэдэхгүй тэнэг амьтан,Харвин.
yu veeee ene setguulch odooo yu geed bgaaaan yu ch medehgui hachin yum chn
та нарын дотроо бодож байгааг гаргаад бичиж байгаа нь л харин энэ сэтгүүлчийн үүрэг. Мэдээж шүү дээ. ойлгохгүйдээ биш л дээ
хаха
iim yum oilgohgui bol setguulch gej suugaad yah be ho. gudamjind hokkeichin hii za
магадгүй юм. харин АН эргээд юу гуйсан бол.
й
Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт өрсөлдсөн гишүүдийн хэнээр нь тангараг өргүүлэх вэ гэдэг МАН, АН-ын тэмцлийн нэг талбар болоод хэдэн сарын нүүр үзсэн. МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Г.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, сонгогчдын санал худалдан авах зорилгоор эд зүйл тараасан хэмээн шүүх тогтоож, хуулий дагуу тэднээс цөөн санал авсан АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэх боллоо л гэсэн. МАН-ынхан гадаа жагсч, УИХ-д суугаа гишүүд нь хууль зөрчин Төрийн ордонд буйдан дээр сууж эсэргүүцсэн ч УИХ-ын удирдлага тангаргийг нь өргүүлнэ гэж мэдэгдэж байсан. Гэтэл үүнээс хойш хэсэг завсарлаад, энэ хугацаанд МАН-ынхан удаа дараа хуралдсаны эцэст өнөөдөр ганцхан Г.Батхүү тангараг өргөдөг юм байна.
Яагаад байдал ингэж эргэв ээ. С.Чинзориг, Г.Төмөрхүү нар эд зүйл тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаандаа оролцуулж хууль зөрчсөн, үүнийг нь хууль шүүхийн байгууллага тогтоосон юм бол өнөө хүчин төгөлдөр, дөнгөж өнгөрсөн жил баталсан хуулиа яагаад дагаж мөрдөхгүй байна гэдэг асуулт гарч ирж байна.
Үнэхээр л С.Чинзориг, Г.Төмөрхүү хоёр хууль зөрчсөн нь үнэн юм бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тов тодорхой заалт байсаар атал яагаад нэрийг нь татахгүй байгаа юм гэсэн үг.
Нөгөө талд нь “Энэ хоёр тангараг өргөх л юм бол бид тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ” гээд бараг л “Монгол улсын эсрэг дайн зарлана”, “УИХ дахь гишүүд бүгдээрээ өлсгөлөн зарлана” гээд дэвээд байсан МАН-ынхан яагаад Г.Батхүүг тангараг өргүүлчихээд кноп дараад л сууж байна вэ гэсэн сонин асуулт бас гарч ирнэ. Өнөө Ө.Энхтүвшин, Ц.Бямбацогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар хаана байна вэ. Хэдхэн хоногийн өмнө хэвлэл бүхнээр л “Энэ хүмүүс тангараг өргөвөл л манай нам дайнд мордоно” гээд ярьж хэлж, од болоод байсан үгээ мартчихсан уу. Ө.Энхтүвшин гэдэг хүн “Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой. УИХ, АН аль ч мэдэх ёсгүй. Ард түмэн сонгоод манай хоёр хүн олон санал авсан” гээд байсан яасан бэ. Өнөө С.Чинзориг, Г.Төмөрхүү хоёроос нь цөөн санал авсан Г.Батхүү тангараг өргөж байхад сүү долоосон гөлөг шиг дуугүй сууж байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөх галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тэмцэгч улаан коммунистын хийрхэл нь хаачив.
Тэгэхээр дөрвөн жилийн өмнөх шиг энд бас л намуудын наймаа болоод өнгөрч байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрж байна. Ухаандаа “За ингэж бяр тэнцүү, уяа бөх шиг байгаад яахав. Яршиг зүгээр 50:50 гээд тохирчихъё” гэсэн юм биш биз. Тэгээд хэдэн хоног өнгөрөхөд өнөөх Өвөрхангайгаар дүүрэн Чингис архи, чокобай тараасан С.Чинзориг нь тангараг өргөөд зогсч байвал яах вэ. Ирэх дөрвөн жилд хуулиа дагаж мөрдөх тухай ярихын ч хэрэггүй болох байх даа. Ер нь МАН-ын хувьд аливааг өнгө мөнгөөр тохирч наймаалцаж, албан тушаалыг хүртэл мөнгөөр зарж худалдаж сурсан улс. Тийм дээ ч МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс эхлээд Ц.Бямбацогт, Я.Содбаатар гээд бүгд УИХ-ын сонгуулиас хойш үргэлж л “Зөвшилцъе” гэсээр өнөө хүрсэн. Энэ нь чухамдаа “НАЙМААЛЦЪЯ” гэсэн үг байж болох. Сурсан юмыг сураар боож болохгүй гэж МАН цөөнх болсон ч хийж сурснаа тавихгүй байгаа нь л энэ.
АН-ын хувьд ч гэсэн. Шинэчлэл гэдгийг олон хүн “Монгол Улсад хууль хэрэгждэг, хуулиа дагаж мөрддөг болох нь” гэж ойлгож байгаа. Гэтэл гараан дээрээ л хууль зөрчигсөдтэй найраа, наймаа хийж эхэлбэл ирэх дөрвөн жилд ард түмэн юунд итгэж суух вэ.
Хамгийн эмгэнэлтэй, бас инээдтэй нь С.Чинзориг, Г.Төмөрхүү нарын нэг нь тангараг өргөчихвөл тэд Өвөрхангайнханд юу гэж хэлж ярьж дөрвөн жилийг барах бол. Намайг сонгоод өгөөч гээд шилтэй архи, хайрцагтай чокопай тарааж явсан хүн “Архидан согтуурч болохгүй” гэж ярих болов уу яах бол.....

0 Сэтгэгдэл
2012.12.16
2012.12.15
2012.12.14
2012.12.13
2012.12.13
2012.12.13
2012.12.13
2012.12.13
2012.12.13