Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хурууны хээгээр санал өгдөг болох асуудлыг судалж байна
УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байсан ч хууль баталдаг “туршлага” манайд бий. 76 гишүүнээс 20-иодхон гишүүн чуулганы танхимд сууж байгаад эргэн тойрныхоо гишүүдийн кнопыг дараад л хууль баталчихдаг нь нууц биш. Үүнээс үүдэн хууль батлах процессийг кнопоор бус хурууны хээгээр баталдаг болгох хэрэгтэй гэж иргэд шүүмжилдэг. Энэ асуудал ч яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдэх боломжтой эсэхийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад, “Энэ ажлыг бид судалж байгаа. Солонгосын нэгэн компанитай хамтрахаар ярилцаж, тус компани ирж судлаад явсан. Гэхдээ хурууны хээгээр ямар нэгэн зүйлийг нотлоход 90 хувийн магадлалтай байдаг гэсэн. Машин л юм болсон хойно гацна, саатна. Тэгэхэд миний машин гацчихлаа санал хураалтаа зогсоогоорой гэж хэлж болохгүй л дээ. Тиймээс давхар код байх хэрэг байх. Энэ мэтээр асуудлыг судалж байна” гэв.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























