Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.БАТЗАНДАН: Д.ТЭРБИШДАГВА САЙН ДУРААРАА ОГЦРОХГҮЙ БОЛ УИХ-Д ХАНДАНА
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцрохыг шаардаад байгаа. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Та Шадар сайдыг ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьсан. Ямар учраас энэ шаардлагыг тавих болов?
-Эх, хүү хоёр усанд урсаж алга болоод 38 хонож байна. Хэрвээ Д.Тэрбишдагва өөрөө урсаад алга болсон бол Онцгой байдлынхан хэд хоногийн дотор аврах байсан байх. Эх, хүү хоёр алга болоод олон өдөр болж байхад Онцгой байдлын ерөнхий газрынхан ямар ч сураг гаргахгүй байна. Тиймээс ажлаа хариуцлагагүй хийж байна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр Налайхын уурхайд нуралт үүсэж гурван хүн амь насаа алдсан. Аврах ажиллагаа маш удаан явагдсан. Энэ салбарын онцгой байдал, зохион байгуулалт, бүтэц арга техник маш их хоцрогдсон. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй зүйл хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө. Энэ үнэ цэнэтэй зүйл нь зөрчигдсөн тохиолдолд хариуцаж байгаа албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцдог болох ёстой. Миний бие Монгол Улсын төрд хариуцлага авчрах, ёс зүйг тогтоох гэж ирсэн. Энэ утгаараа ажлаа хийж чадахгүй байгаа Д.Тэрбишдагвыг огцрох нь зүйтэй гэдэг саналыг явуулаад байна. Огцрох эсэх нь тухайн хүний асуудал. Ер нь өөрөө огцоръё гээд байгаа. Тиймээс хурдан огцроод, ажлаа хийж чаддаг хүнд өгөх шаардлагыг хүргүүлсэн.
-Шадар сайд таныг захиалгаар хөдөлж байна гэж байсан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Би захиалгаар хөдөлж байгаа. Миний ард 2.8 сая монгол хүний эрх ашиг бий. Хариуцлагагүй албан тушаалтныг огцруул гэдэг захиалгыг монголын ард түмэн өгсөн.
-Д.Тэрбишдагва энэ саналыг хүлээж авахгүй бол яах вэ?
-УИХ-д оруулна. Ер нь Д.Тэрбишдагва сайдын хариуцлагагүй байдал ганцхан энэ биш. Германаас Энхбат гэдэг хүнийг хулгай хийж авчрахад гар бие оролцсон. Мөн амь насыг нь егүүтгэхэд ч оролцсон гэж би үздэг. Ганцхан Д.Тэрбишдагваар зогсохгүй, хариуцлагагүй ажилласан хүмүүсийг ажлаас нь чөлөөлнө.

Д.ТЭРБИШДАГВА: БИ АЖЛАА МАШ САЙН ХИЙЖ БАЙГАА

Харин уг асуудал дээр Шадар сайд Д.Тэрбишдагва ямар байр суурьтай байгааг уншигчиддаа хүргэе.  

-Шадар сайд Д.Тэрбишдагва огцрох ёстой гэсэн шаардлагыг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Онцгой байдлыг сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүсийг албан үүргээс нь чөлөөлж энэ салбарыг чадавхжуулахын төлөө олон ажлыг хийж байгаа. Тухайлбал, хариуцлагагүй ажилласан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаны даргыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймаг бүр өөрийн онцгой байдлын албатай. Аливаа ажлыг хариуцсан хүн нь хийх ёстой. Хүний амь нас үрэгдэж байгаа нь харамсалтай хэрэг. Энэ бүгдэд хариуцлага муу болон техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа зэрэг нөлөөлж байгаа.
-Огцруулах асуудлыг УИХ-аар оруулна гэж байсан?
-Шаардлага хүргүүлэх эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнд миний бие айж эмээгээд байх зүйл алга. Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байгаа. Ж.Батзандан гишүүний юу гэж ярих нь тэр хүний асуудал. Хэрэв би өөрийн ажлаа муу хийсэн бол ажлаа өгнө. Харин улс төрийн захиалгатай зүйл хийж байгаад харамсаж байна. УИХ-д намайг огцруулах  асуудал оруулаад шийдвэл би ажлаа өгнө.

С.Заяа
0 Сэтгэгдэл
Yostoi neg hutsdag haltar garch irlee.Hutsah geed bolj uguhgui baival hujaagiinhaa tagzan dor orj huts geed huuguud tonilgo.
zob zob hvni aminaas ilvv alban tyshaal j yu baidagin
Энэ одо нөгөө эргүү хасбаатар шиг юм хийгээд эхэллэээ......хм
Хамгийн их уншсан